Tuesday, April 29, 2008

Дажгүй програмууд шүү



Юуны өмнө эрхэм уншигч таны энэ өдрийн амгаланг эрье. Танд сонирхуулахаар 2 програмын тухай жаахан ярья. Эхнийх нь FileSpllitz.
Таны flash-ны багтаамж хүрэхгүйгээс болж хүссэн дуу, клип , тоглооом
юм уу програм аа зөөж авч чадахгүй байна уу. Одоо шинээр гарч байгаа ихэнх тоглоом , програмууд график карт их ачаалдгаас шалтгаалж install нь нэлээдгүй зай эзэлдэг болж. Тэгвэл энэ аргыг шийдэх нэг хялбар арга байна. Энэ програм ердөө 1.48 mb боловч таны хүссэн програмыг чинь хүссэн хэмжээгээр чинь хувааж чадна шүү. Туршаад үзээрэй их хялбар шүү. Хуваах програм
аа , хуулах хавтсаа, хуваах хэмжээгээ мөн хурдаа тохируулаад л бэлэн болно. Таны хуваах гэж байгаа програмаас чинь шалтгаалж та жаахан хүлээх л хэрэг гарах байх. Одоо Start дарах л үлдлээ.

download : http://share.gogo.mn/gogoshare.aspx?a=9031191208296269&b=52e9244b6680e6d7342930f4034ac5ff&c=1209390465a232bb249092ab331b722d05bb6d7910


Дараагийнх нь та үзэхийг хүссэн дуу, клип ээ интернетээс олчоод яаж татахаа мэдэхгүй байна уу.
Тэгвэл энэ програм яг танд хэрэгтэй . Та зөвхөн browser-оосоо замыг нь хуулж аваад ok дарахад хангалттай. Та хэмжээнээс нь хамаарч жаахан хүлээхэд л хангалттай гэхдээ бусад татагч програмуудыг бодоход бага зэрэг хурдан санагдсан шүү. Замыг нь тавилаа татаад аваарай.

download: http://files2.freedownloadmanager.org/fdminst.exe
goodluck!!!

Tuesday, April 8, 2008

Keyboard, хулганы товч түүх

Keyboard буюу гар нь хулганы адил компьютерийн оролтын төхөөрөмж юм. Бичгийн машиныхтай ижил товчлуурууд бүхий гарын тусламжтайгаар текстийг компьютерт бичиж оруулдаг.
Гар нь цахилгаан бичгийн машинтай адил боловч хэд хэдэн илүү товчлууртай . Товчлууруудыг дараахь маягаар ангилдаг.
үүнд:
- үсэг болон тоот товчлуурууд
- Цэг, тэмдгийн товчлуурууд
- Тусгай үйлдлийн товчлуурууд
Компьютерийн гар дээрхи товчлууруудын байрлалаар нь гарыг QWERTY ба DүORAK гэж ангилдаг.
1. QWERTY гарыг (гарны товчлууруудын дээд эгнээн дэхь эхний 6 үсгээр нэрлэжээ) 1800 онд механик бичгийн машинд зориулж бүтээсэн.
2. DүORAK гарыг хурдан бичиж сурахад зориулж 1870 онд АНУ-ын эрдэмтэн Дворак бүтээсэн байна.
Энэ гарын давуу тал нь ажиллахад хялбар, 2-3 долоо хоног дадлага хийхэд л хангалттай хурдан бичиж сурдаг байна.
Ер нь 3 төрлийн гар байдаг. үүнд:
1. Стандарт / ердийн/ гар - 84 товчлууртай
2. АТ гар - 84 товчлууртай
3. өргөтгөсөн гар - 101 товчлууртай
Эдгээр гарууд нь control,return, shift товчлууруудын байрлалаараа хоорондоо ялгаатай байдаг. IBM гар дээр энэ товчлууруудаас гадна page up, page down, home, end, insert, pause, num lock, scroll lock, break, caps lock, print scrn гэх мэт нэмэлт товчлуурууд байдаг.
Гарны компьютерт залгадаг оролтын хэлбэр нь 2 янз байдаг:
DIN буюу 5 хөлтэй бүдүүн залгуур. PS/2 буюу 5 хөлтэй жижиг залгуур
Компьютер дэхь гарны оролт нь DIN байгаад PS/2 залгууртай гарыг ашиглах тохиолдолд доорх хувиргагчыг ашиглана.
Apple Macintosh компьютерт зориулсан хэд хэдэн гар байдаг. Эдгээр гар нь стандарт ба өргөтгөсөн 2 төрлийнх байдаг ба өргөтгөсөн гар нь илүү 15 товчлууртай.
Alt - Alternate гэсэн үгийн товчлол, хоёрдахь control товчлуурын үүрэг гүйцэтгэнэ.
Arrow- Ихэнх гар 4 тийшээ сумтай товчлууруудтай байдаг ба эдгээрийн тусламжтай курсорыг сумын заалтын чиглэлд хөдөлгөнө.
Backspace- Курсороос зүүн тийш байрлах тэмдэгтийг устгах ба энэ зүгт курсорыг шилжүүлнэ.
Caps lock- Энэ товчлуур дараастай байхад бүх үсэг томоор гардаг.
Ctrl- Control гэдэг үгийн товчлол, бусад товчлууруудтай хамтарч үйлдэл хийнэ.
Delete- Зарим компьютер дээр Del гэж товчоор нэрлэсэн байдаг. Курсорын баруун талын тэмдгүүдийг мөн идэвхжүүлсэн объектуудыг устгах боловч курсорыг зөөдөггүй.
Enter- Командыг оруулах болон курсорыг дараахь мөрөнд шилжүүлэхэд хэрэглэнэ. Зарим гар дээр return гэж тэмдэглэсэн байдаг.
Esc- Escape гэдэг үгийн товчлол.Tөхөөрөмжүүд рүү тусгай код илгээх ямар нэг программаас гарахын тулд хэрэглэнэ.
Fn- Function гэдэг үгийн товчлол. Бусад товчлууруудтай хамт үйлдэл хийх ба ямар программ дээр ажиллаж байгаагаасаа хамаарч өөр өөр үүрэг гүйцэтгэнэ. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илүү ашигладаг.
Function- F1, F2 г.м тусгай товчлуурууд. Эдгээр товчлууруудыг зөөврийн компьютер дээр илүү ашигладаг.
Return- Enter товчлуурын өөр нэг нэр.

Компьютерийн хулгана нь дэлгэц дээрхи курсорын хөдөлгөөнийг хянах үүрэг бүхий хатуу хавтгай гадаргуу дээгүүр гүйж ажилладаг жижиг төхөөрөмж юм.


Энэ төхөөрөмж хэмжээ, хэлбэр дүрс, өнгө, хөдөлгөөнөөрөө хулганатай төстэй учир ийм нэртэй болжээ.
Товч түүх
Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болтлоо энэ энгийн боловч чадварлаг төхөөрөмж хөгжлийн урт хугацааг туулсан нь гайхалтай юм. 1960-аад онд энэхүү төхөөрөмжийг хийх санаа Дуглас Энглбартад анх төрсөн боловч өнөөгийн дүр төрхөө олон жилийн дараа олж авсан. Анх 1984 онд хулгана нь Apple Macintosh компьютертэй хамт гарч ирсэн тэр үеэс хойш компьютерийг ашигладаг арга бүхэлдээ өөрчлөгдөж, ажиллагаа хөнгөвчлөгдсөн.
Ажиллах зарчим
Хулганы тусламжтай бид чиглүүлэгчээ (курсор) залж тодорхой объектийг идэвхжүүлж чадах болсон. Хулгана таны хурууны товшилтыг мэдэрч компьютерт дамжуулдаг. Компьютер ч тэр дор нь командыг биелүүлж хариу өгдөг.Хулгана хурууны товшилтыг сигнал болгон компьютерт дамжуулдаг. Хулганыг гаднаас нь харахад төмөр эсвэл пластмассан гэр, бөмбөлөг, товчлуур, компьютерт холбогддог кабелаас тогтоно.
Компьютерийн хөгжлийн эхэн үед компьютерт тодорхой нэг хэсгийг заах хэрэгцээ байгаагүй. Яагаад гэвэл тэр үед компьютерт холбогддог төхөөрөмжүүд болох перфокарт, телетайпын аппарат зэрэг нь боловсронгуй биш байв. Дээр үеийн текстийн терминалууд бараг л телетайпын аппараттай ижил үүрэг гүйцэтгэж байв. Ялгаа нь цаас солихын оронд дэлгэцээ ашигладаг л байжээ. Курсорын давуу талыг тусгасан анхны хэрэгсэл нь full screen editor (бүтэн дэлгэцийн редактор) байв. Гэхдээ энэ нь анхны болхи арга байсан.
1970-аад онд light pen ( гэрэлтүүлэгч), joystick (гар удирдлагатай төхөөрөмжүүд) г. м хэрэгслүүдийг ашиглаж байв.
Масintosh компьютерийн хулгана гарч ирсэн нь үнэхээр том амжилт байлаа. Графикийн планшеттай харьцуулахад хамаагүй хямд авсаархан хулгана компьютерийн ертөнцөд байраа эзлэхэд удсан гол шалтгаан нь үйлдлийн системд дэмжлэг авахгүй байсантай холбоотой. Windows 3.1 нь GUI буюу график интерфейстэй гарч ирсэнээр хулгана өргөн хэрэглэгдэх болсон.
Хулгана ямар программ дээр ажиллахаасаа хамаарч өөр өөр үүрэг бүхий, 1- 3 товчлууртай байдаг. Ихэнх хулгана 2 товчлууртай байдаг бөгөөд зүүн талынх нь өргөн хэрэглэгддэг. Windows үйлдлийн системд хэрэглэгч сонголт хийж ямар ч объект дээр ажиллаж болно. Баруун товчлуурын тусламжтай вэб хуудаснаас ямар нэг зургыг хатуу диск болон уян диск рүү хуулж болно. Солгой хүмүүст зориулсан хулгана байдаг.
3 товчлууртай хулгана
Хулгана гарч ирснээр хэрэглэгч keyboard буюу гарнаас өгөгддөг олон үйлдлээс чөлөөлөгдсөн.
Хулганыг компьютерт доорхи 3 аргын аль нэгээр холбоно. үүнд:
1. Сериал хулгана нь RS-232C буюу COM портонд шууд холбогдоно.
2. PS/2 хулгануудыг PS/2 портод шууд холбоно
3. Утасгүй хулганууд компьютерт биеэрээ холбогдохгүй. Харин радио долгион эсвэл инфра туяаны тусламжтай компьютерт холбогддог.
PS/2 холболттой хулгана сериал холболттой хулгана
өнөөдөр хэрэглээнд байгаа ихэнх хулганууд PS/2 хэлбэрийн холбогчтой.

Технологийн тулах цэг сайтаас авав

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template