Friday, May 30, 2008

Video Mobile Converter Player


Амар амгалан таньд оршиг. Өдрийг сайхан өнгөрөөж байна уу.Миний хувьд ойрдоо жаахан хүйтэрснээс болж даарч хөдөө орон нутагт золгүй явдал тохиолдсоныг зурагтаар сонсч тэдгээр хүмүүсийн төлөөл сэтгэл өвдсөнийг эс тооцвол зун цаг дажгүй л эхлэж байна. Хичээл амарч дунд сургуулиуд тарснаас хойш ойр орчин нэг л чимээгүй машины дуунаас өөр юм дуулдах аа больж дээ. Энэ удаагийн нийтлэлээ гэртээ хөгжим сонсоод сууж байгаа залууст зориуллаа. Саяхан narnia 2 татаж аваад үзэх гэтэл WMP маань mp4 уншидгүй шүү тэгэхээр нь нетээс WMP -н mp4 дэмждэг хувилбарыг нь хайтал нэг жижиг хэмжээтэй бүх төрлийн дууг тоглуулдаг програм оллоо. Тун дажгүй авсаархан илүү дутуу зүйлгүй юм байна. Нэг л гэм нь дүрсээр нь үзүүлж чадахгүй юм байна. Гэхдээ компьютер ачааллах нь бага болохоор энэ тун дажгүй эд байна. бас үүнийг татаж авсан сайтнаас mobile-н утас руу дуу хөрвүүлээд суулгаж болдог жижиг програм оллоо хэрэгтэй л эд байна. доор хаягийг нь тавьлаа сонирхоод үзээрэй 7mb хэмжээтэй шүү  . good Luck !!!
link : http://www.videomobileconverter.com/
download : http://www.videomobileconverter.com/download/vmcplayer.exe

Thursday, May 22, 2008



Hi all GoodMorning! Өчигдөр шөнө нойр муутай хоносон болохоор өглөөг жаахан таагүй угтлаа. Гэсэн ч өдөр найзуудтайгаа уулзаж цагийг зугаатай өнгөрөөх болохоор сэтгэл өөдрөг байна. Би өнөөдөр та бүхэнд grafit зурдаг програмыг танилцуулья. Вагон дээр хүссэн өнгөөрөө хүссэн зүйл ээ бичиж болно гээд боддоо. Бүр энэ програмын интернетийн архивт үнэгүй хадгалж мөн өөр хотуудын графит зурдаг хүмүүстэй холбогдож зурсан зурагнуудаас нь санаа авч, өөрчилж болно гээч. За доор хэдэн зурагнууд тавьлаа 3mb шүү. Өөрийнхөө нэрийг ч юм уу, дуртай зургуудаа хүссэнээрээ зураарай.
link : http://share.aiax.mn/download/HE he.pps, http://share.aiax.mn/download/graffiti_studio.zip

Tuesday, May 20, 2008

New Mozilla-Firefox plugin

Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өглөө сэргэг боссон гэдэгт найдаж байна. Би ч мөн адил эрт боссон боловч гэрээсээ жаахан оройтож гараад өглөө жаахан хоцорсоныг бодвол өглөөг гое л угтлаа. Удтал хүлээсэн бороо өдөр бага ч гэсэн орж шинэхэн чийгний үнэр хамар сэнгэнээд байнга л утаа үнэртэж байдаг хотын биднийг бага ч гэсэн баярлууллаа. Тэгээд саяхан татаж авсан дуугаа сонсож байсан чинь төгсгөлд нь шувуу жиргээд үнэхээр гоё байна шүү. Та бүхэнд би mozila-firefox-н plugin-уудыг хүргэж байя гэж шийдлээ. Би ч бас firefox хэрэглэдэг(монгол хувилбарыг нь). саяхан нэг plugin татаж аваад үзэж байтал шууд google, yahoo гэх мэт том, том сайтуудаас хайлт хийж болох plugin-уудыг шууд татаж авч болох эд байна. Энд тэндхийг ухаж явдаг над шиг хүнд хайлт хийхэд хэрэгтэй л эд байна. Суулгачихсан байхад их зай эзлэхгүй болохоор илүүдэх биш та
ч гэсэн татаад авч үзээрэй . Доор холбогдох зураг, холбоостой нь орууллаа.
link : http://www.quirk.biz/searchstatus/

Friday, May 16, 2008

Christmas

Энэ баярын тухай мэдэхгүй хүн бараг байхгүй биздээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярын өмнөхөн болдог шүү дээ. Би өнгөрсөн зул сарын баяраар мэдсэн зүйлийнхээ тухай та нартай хуваалцая гэж бодлоо.Зул сарын баярыг өмнө нь цуглааныхаа нийт залуустай маш гоё тэмдэглэсэн ч 12.15-д өөр газар Есүсийн хаанчлал цуглааныхантай санаандгүй хамт тэмдэглэх боломж олдсон юм. Үүн дээрээс энэ баярын жинхэнэ үүсэл гарал, утга учрыг бага ч гэсэн ойлгож авсан. Саяхан нэтээр аялж байгаад зул сарын үеээр болсон маш сайхан түүхийг олж уншлаа. Өмнө нь энэ баярын тухай олон сонирхолтой түүх, кино үзэж байсан боловч энэ түүх үнэхээр сэтгэл хөдөлгөж гэнэт санаанд өнгөрсөн зул сарын баярыг бодогдуулж энэ тухай бичмээр санагдлаа. Зул сарын баяраас олон хоног өнгөрсөн болохоор тухайн үед сонссон зүйлийнхээ ихэнхийг нь сайн санахгүй байгаач мэдэж байгаа зүйлээ танд сонирхуулъя.
Christmas = Christ + mas гэсэн үгийн товчлол юм.
Christ – Есүс Христийн нэр , mas – бүгдээрээ гэсэн утгатай Грек гаралтай үг бөгөөд утгачлан орчуулвал Есүс Христийн төрсөнд бүгдээрээ баярлацгаая гэсэн утгатай. Зул сарын модыг анх 1400-д оны үед Словак( би сайн санахгүй байна) улсын хүүхдүүд анх гэртээ Есүсийг төлөөлж үргэлж мөнх ногооноороо байдаг энэ мод шиг орой дээр нь үргэлж гэрэлтэж байг гэж бэлэгдэн засдаг болсон .Энэ уламжлал нь бага багаар түгэн дэлгэрсээр олон улс орнууд гацуур модыг шинэ жилээр засдаг болсон. Одоо олон улс үндэстнүүд энэ уламжлалыг дагаж гэртээ шинэ жилээр гацуур мод засаж байна. Энэ нь эзний үгэнд хэлснээр “бүх хэл намайг нэгэн дуугаар магтах болно” гэж хэлсний нэг илрэл нь юм.
Одоо дээр дурдсан түүхийг та бүхэнд хүргэе.
Дэлхийн 1 дүгээр дайны үеээр Герман, Франц 2 ид байлдаж байх тэр өвлийн хахир хатуу цаг мөчид нэгэн гайхамшигтай явдал болжээ. 1914 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус 2 улсын тулалдаж байсан нэгэн фронт дээр буун дуу пижигнэж энд тэндгүй үхсэн, шархдсан хүмүүс хөглөрч, 2 биендээ хонзогносон дайчид хайр найргүй бие биенээ хядаж байлаа. Тэр өдөр аймшигтай хүйтэн байсныг ч хэлэх үү, дайсагнагч талын цэргүүд окопноосоо хамраа ч цухуйлгах аргагүй байлаа. Гэсэн хэдий ч бие биенийхээ окопноос цухуйсан болгоныг буудаж унагасаар орой болжээ. Айдас хүйдэс даасан хүйтэн орой ч гэлээ цэлмэг тэнгэрт одод анивчиж үзэсгэлэнтэй харагдаж байв. Окопондоо нуугдсан цэргүүд дээш харж хэвтэн одод анивчихыг ширтэн санаа алдан зүүрмэглэцгээнэ. Энэ оройг зул сарын баяр гэдгийг аль аль талын цэргүүд бүгд мэдэж байв. Гэхдээ юун баярлахтай манатай. Гэртээ байсан бол зул сарын үдшийг сайхан тэмдэглэх байсандаа гэсэн бодол цэргүүдэд төрж нүдэнд нь Санта Клаус, улаан оймсонд хийсэн бэлэг, баярын ширээ, зул сарын цэлцэгнүүр гээд л сайхан сайхан зүйлс төсөөлөгдөж байсан нь лавтай. Гэтэл Францын талд нэгэн хүн Silent night буюу Аниргүй шөнө хэмээх сайхан дууг бүдэгхэн дуулах сонсогдов. Нутаг нэгтнүүд нь окопноосоо түүний дуулахыг нэг нэгээрээ даган дуулж нэмэгдсээр байв.
Гэтэл гайхалтай нь Францаас өөр нэгэн хэлээр нэгэн хүн даган дуулах сонсогдов. Энэ бол Германуудын окопноос нэгэн герман хүн эх хэлээрээ дуулсан хэрэг байлаа. Ийнхүү зул сарын баярыг мөрөөдөн санагалзан хэвтсэн дайсагнагч талын цэргүүд өөр өөрсдийн хэлээр Аниргүй шөнө хэмээх дууг түрэн дуулсаар нэг л мэдхэд окопноосоо үсрэн гарцгаасан байлаа. Герман, Франц цэргүүд окопноосоо гарцгаан өөд өөдөөсөө аажмаар дөхөн гайхалтай тэр нэгэн дууг дуулсаар байв. Хэдийгээр офицерууд нь сэрэмжлэн цэргүүдээ буцааж ухруулах гээд байсан боловч хориглож чадсангүй, буугаа бэлэн барьж цэргүүдтэйгээ хамт урагшилсаар байв. Улмаар хэдхэн мөчийн өмнө бие биенийгээ цусан нүдээр харж алах хядахын төлөө тэмцэлдэж асан дайснууд галын шугаман дээрээ нүдэндээ баярын нулимс цийлэгнүүлэн бие биендээ зул сарын баярын мэнд хүргэж тэврэлдэн золгов. Өөр өөрсдийн тамхи, дарсаар дайснуудыгаа дайлан хэдхэн мөчийн өмнө дайсагналцаж байсныгаа ч умартаж баярлан дэвхэрцгээж байлаа. Тэр орчинд нь бас жижигхэн гацуурууд ургасан байсан тул цэргүүд лаа, бамбар барин баярын танхимд байгаа мэт үлгэрийн ч юм шиг жаргалтай зул сарын үдшийг ийнхүү тэмдэглэн өнгөрүүлжээ. Маргааш өглөө нь буцаж өөр өөрсдийн окопондоо очсон боловч тэрхүү фронт дээр буун дуу гарахгүй л байлаа. Харин ч 2 талаас хашгиралдан бие биенийгээ шоолж инээлдэн их л хөгжилтэй байв. Тэд яг л найрамдлын гэрээ байгуулсан мэт байлаа. Тэр ч байтугай арын фронтоос нөгөө талруу нь хүнд их буугаар галлахад бие биенийхээ окопонд очиж хоргодон бие биенийгаа хамгаалж байлаа. Өөрөөр хэлбэл Францын тал дээр их бууны сум бууж эхлэхэд тэд Германы талд очиж, Францын талаас Германы окопруу их буугаар галлахад Германчууд нь Францын окопонд очих жишээтэйгээр бие биенийгээ аюулаас гэтэлгэж байлаа. Гэвч харамсалтай нь энэхүү байдлыг мэдсэн аль аль талынх нь төв штабаас шинэ офицеруудыг ирүүлэн хуучин офицеруудыг нь цэргийн шүүхэд өгснөөр энэхүү гайхамшигтай цаг мөч дуусгавар болсон юм. Үнэхээр гайхамшигтай түүх .Амен.
Та бүхэн тэдгээр цэргүүдийн зүрх сэтгэлийг уяраасан энэхүү дууг үгийн хамт хүргэе.
Silent Night!

Silent night, holy night
All is calm, all is bright
Round yon Virgin Mother and Child
Holy Infant so tender and mild
Sleep in heavenly peace
Sleep in heavenly peace

Silent night, holy night!
Shepherds quake at the sight
Glories stream from heaven afar
Heavenly hosts sing Alleluia!
Christ, the Saviour is born
Christ, the Saviour is born

Silent night, holy night
Son of God, love's pure light
Radiant beams from Thy holy face
With the dawn of redeeming grace
Jesus, Lord, at Thy birth
Jesus, Lord, at Thy birth "
Ochiro.blogspot.com-оос авав.

САНТА ЖИНХЭНЭ ҮҮ?
Санта үргэлж л бидний төсөөлдөг өнөөгийнхөө төрхтэй байгаагүй гэнэ. Анхны бэлэг түгээгч нь Николас хэмээх бодит хүн байсан аж. Тэрбээр христийн тооллын өмнөх 300-аад оны үед Мирад /одоо Туркэд байдаг/ амьдарч байжээ. Чинээлэг айлын ганц хүү Николасын эцэг, эх нь тахалд нэрвэгдэж нас барахад бяцхан Николас сүмд өсч торнин 17 насандаа урьд байгаагүй хамгийн залуу санваартан болсон аж. Түүний өгөөмөр сэтгэл, өв хөрөнгөө хэрэгтэй нэгэнд нь тараадаг байсан тухай олон домог яриа байдаг.

Алтаар дүүргэсэн уутыг айлуудын янданд, эсвэл хатаахаар өлгөсөн оймсонд нь хийдэг байсан тухай яриа ч байдаг. Хэдэн жилийн дараа Николас хамба болж хамбын малгай, урт дээл, цагаан сахал улаан нөмрөгтэй явдаг болжээ. Түүнийг өөд болсны дараа сайхан сэтгэлийг нь хүндэлж бурхан мэт шүтэх болсон гэдэг. Эцэст нь Католик сүмийнхэн Крисмасын баяр болон Николасыг хүндэтгэх өдрийг хамтатган тэмдэглэдэг болсон ажээ.

Шинэ протестантууд эргэлт хийснээр Николасын бэлэг түгээхийг нь таашаагаагүйн улмаас тэрбээр тийм ч удаан сайн үйлс хийж чадаагүй ч, ажлаа бүрмөсөн орхисонгүй. Католик сүмийн хүрээнд нууцаар бэлгээ түгээдэг байжээ. Түүнээс хойш улс бүр өөрийн бэлэг түгээгчтэй болсон гэнэ. Францад Пер Ноил, Англид Гэгээн Крисмас, Германд Вайннахтсмэн, Орост Кристианити/хожим нь “Өвлийн өвгөн” гэж нэрлэсэн/, Голландад СинтеКлас (Санта Клаус гэдэг нэр үүнээс үүсэлтэй) нар бэлэг түгээх “алба хашиж” байжээ. Эдгээр Сантануудын хувцас нь солонгын өнгийг бүрдүүлдэг ч зарим нь хар өнгөтэй байх тохиолдол бий. Гэсэн ч урт цагаан сахал, хүүхдүүдэд бэлэг өгөх гэсэн сайхан сэтгэл нь тэднийг холбодог.

Бид Сантагийн түүхийг 1823 онд хэвлэгдсэн К.Мурын “Николасын айлчлал” номноос мэддэг болсон. Үүнээс дөчин жилийн дараа шог зураач Томас Настын жил бүр Малчдын долоо хоногийн үеэр зурдаг зургаас нь Сантагийн гадаад байдлыг төсөөлөх болсон. Түүний зурсан Санта нь махлаг, хөгжилтэй, цагаан сахалтай, урт гаанс зуусан төрхтэй. Иргэний дайны үед ерөнхийлөгч Абрахам Линкольн Настаас цэргүүдэд Сантагийн зургийг зурж өгөөч хэмээн хүсч байсан гэдэг. Олон арван түүхчдийн тэмдэглэснээр цэргүүд Сантагийн зургийг харах үед армид эмх замбараагүй байдал үүссэн байна.
Эцэст нь 1931-1966 онд Хаддон Сандблом Сантагийн төрхийг Кока Колагийн сурталчилгаанд зориулан шинэчилжээ. Энэ зураг нь ил захидал, болон газарзүйн сэтгүүлүүдийг чимэглэснээр дэлхий нийтээр тарсан байна. Энэ бол цагаан эмжээртэй улаан өмсгөл, арьсан гутал, бүс, цагаан сахалтай тоглоом бүхий уут үүрсэн бидний сайн мэдэх багачуудын хайртай Санта юм.

Wednesday, May 14, 2008

Browsers


Өдрийг сайхан угтав уу . Би саяхан нэтээр хэсэж байгаад үнэгүй browser-уудын сайт руу орж үзлээ. Бидний мэддэг internet explorer, firefox mozila, opera -аас эхлүүүлээд нэрийг нь ч дуулж байгаагүй олон browser-ууд байна. эдгээрээс 2-г нь татаж аваад суулгаж үзлээ. нэг нь маш бага хэмжээтэй болоод ч тэр үү зураглал жаахан тиймхэн юм. нөгөөдөх нь арай илүү шүү firefox-г шууд дэмжиж firefox дээр нэмэлт plugin суулгаж болдог юм байна. Тэрнээс гадна олон янзын хайлтууд гээд  шинэ зүйл олон байна. За за олон юм яриад яахав доорх хаяг руу ороод доторх сонголтуудас хүссэн browsor оо суулгаарай. 
link : http://www.free-web-browsers.com/
 mozila хэрэглэдэг хүмүүст нэг plugin-ны тухай хэлье. Энэ бол internet explorer-г mozila-с дууддаг plugin . За татаад аваарай.
 Good luck !!!
download: https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/1419

SlimBrowser :

Saturday, May 10, 2008

Desctop maker


hi all.
Өдрийг сайхан өнгөрөөж байна уу. Энэ удаад компьпютер ээ чимэх дуртай залууст зориулж нэг програм танилцуулъя. Хааяа Desctop -н хэдэн зурагнаасаа уйдахаараа энд тэндхийн сайт хэсэж дажгүй зураг хайдаг уу. Тэгвэл энэ програм яг танд тохирно шүү. Та өөрөө Desctop-н зургаа зурж янз янзаар хөдөлгөж, дуртай зурагнуудаа засаж, бүр дуугаргаж ч болно шүү .Өөрийн хийсэн хоол амттай гэдэг шиг өөрийн сэтгэмжээр хийсэн зүйл нэг л өөр биздээ. За тэгвэл энэ програмыг татаад аваарай. Эхний хэдэн зурагнууд санаанд чинь таны санаанд хүрэхгүй байж болох ч оролдох тусам сайжрана шүү. За good luck!!!.

link http://rapidshare.com/files/114300485/Photo_Story_2.6.0.rar


Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template