Thursday, May 7, 2009

Залуучуудад ээлгүй ерөнхийлөгч Энхбаяр

Нэг vе манай залуучуудын тавны хоёр нь ямар нэгэн байдлаар Ардчилсан социалист vзэл гээч юманд хамрагддаг болчихсон байсан. Ямар сайндаа их, дээд сургуулиудын оюутнууд хичээл номондоо анхаарахын оронд тийм ч аймгийн ийм ч Ардчилсан социалист vзэлтэй оюутнуудын хурал цуглаанд оролцож байна гэж наагуур цаагуур гvйдэг байлаа даа. Энэ талаар нийтлэлч Баабар аргаа барахдаа Ардчилсан vзэл, Социалист vзэл хоёр чинь єлгvvр, дvvжлvvр хоёр шиг л юм шvv дээ хэмээн халаглаж байхав дээ. Н.Энхбаяр тийнхvv Ардчилсан социалист vзэл гээчээ єргєжvvлэхийн тулд баахан эрдэм чадваргvй залуучуудыг элдэв яам тамгын газруудад дэд сайд хvртэлх албан тушаалыг хашуулж байхав дээ. Холыг бодсон, хорон муу санаатай Н.Энхбаярын уг vйлдлийг харсан залуучууд тvvнийг л дагаад байвал юм, юманд хvрч болох юм байна гэсэн бодлыг тэр vед тархиндаа суулгачихсан юм. Уг нь Н.Энхбаяр дээрх зохиомол байгууллагуудыг бий болгохдоо Монгол тєрийн гvйцэтгэх засаглалыг нэлээд хэдэн жил атгандаа барьж байх, цаашилбал зугуухан тєрийн тэргvvний сэнтийд залрахад нь суурь vндэс нь болно гэж тооцоолсон нь харагддаг юм. Гэтэл 2004 онд Ардчилсан нам гэв гэнэт санаанд оромгvй амжилт олж Н. Энхбаярын холын шуналыг таслаад хаячихсан билээ. 2005 онд тэрээр арга буюу Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєх хэрэгтэй болсон юм. Тvvнийг Ерєнхийлєгчийн тєлєє єрсєлдєхєд нь тав, зургаан жил гар хєл нь болсон залуучууд нь ганц удаа ч харин хэрэг болсон л доо. Vvнээс хойш л Н. Энхбаярыг аялдан дагагч залуучуудын арми уруудан, доройтож эхэлсэн гэхэд ер хилсдэхгvй. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны Ц.Тvмэнгэрэл, Санхvvгийн зохицуулах хорооны С.Бадраа нар чинь аль аль нь Н. Энхбаярын загалмайлсан залуучуудын байгууллагын гишvvд. Хадгаламжийн банкны 14 тэрбум тєгрєгийн эзэн Чимэдцэрэн мэт нь мєн л Энхбаярын залуучуудын байгууллагын гишvvд. Хvрэлсvх, Занданшатар мэт нь харин яаж шvv нэг амь vлдэв дээ. Занданшатар нь ч яахав хулчгар амьтан хадаг яндраа барьж байгаад амь мултарсан гэдэг, Хvрэлсvх нь шоронд орчих шахаад арай гэж нэг юм Н. Энхбаярыг дахин Ерєнхийлєгч болгохын тєлєє зvтгэнэ гэж ам єчгєє єгч байж дахин хvний нvvр харах эрхтэй болж байх шиг байна. Энэ мэтээр нь дурдаад байвал Н. Энхбаярыг бараадсан олон залуучууд амьдралынхаа жанжин шугамаас хазайж буруу замаар будаа тээсэн дээ. Ер нь одоо Н. Энхбаярыг нэг vе дагаж салбаганаад Ардчилсан социалист vзэл энэ тэр гэлцээд байсан залуучууд одоо яаж явна гэж санана. Ихэнх нь л нэг гонжоомны гол болсон ажилгvй залуучууд. Ямар ч чадвар байхгvй, олигтой мэргэжил эзэмшээгvй хэдэн зуун залуучууд. Яаж нэг дарга больё доо гэж мєрєєдєхєєс цаашгvй. Єнгєрсєн намрын сонгуулиар л гэхэд Ху намын баахан залуучууд дvvрэг, хорооны иргэдийн хуралд єрсєлдлєє дєє. Тэд чинь хийх ажилгvй болчихоод л тэгж яваа юм. Арга ч vгvй дээ. Ид сайхан сурч боловсрох насан дээрээ Ардчилсан социалист vзэл энэ тэр гэж энэ дэлхий дээр байхгvй сонин хачин vзэл санаанд хууртан гvйж явсан улс буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээж байгаа vлгэр нь л тэр байхгvй юу.

Н. Энхбаяр залуучуудыг хэрэгтэй цагт нь ашигласан шиг ашиглачихаад хэрэггvй цагт нь хvссэнээрээ тvлхэж хаядгийн хамгийн тод жишээ гэхэд л байгаль орчны сайд Шийлэгдамба гэгч нєхєр. Н. Энхбаяр Хvрэлсvхийг Ху намын ерєнхий нарийн бичгийн дарга болгох хороо найруулчихаад хажуугаар нь залуучууд Ху намын удирдлагад гарч ирж байгаа юм шиг сэтгэгдэл тєрvvлэх vvднээс Шийлэгдамбыг дэвшvvлээд унагаж байхыг нь харахгvй юу. Єч тєчнєєн хvн санал єгдєг намын бага хурал дээр Шийлэгдамба бараг л єєрєє єєртєє санал єгч байгаа нь харагдсан шvv дээ. Vнэхээр Н. Энхбаяр Шийлэгдамбыг дэмжсэн бол єєрийнх нь фракцын хэдэн арван хvн Шийлэгдамбад саналаа єгч таарна шvv дээ. Одоо Шийлэгдамба нь хийсэн ажилгvй нэг сайхан амьтан гудамжинд лааз єшиглєчихсєн явж байна лээ. Ингээд л улс тєрийн карерь нь дуусч байгаа юм даа зайлуул. Тэгэхдээ Н. Энхбаярын балаг vvгээр дуусахгvй ээ.

Ардчилсан социалист vзэлтэй олон залуучууд єдрєєс єдєрт толгойгоо шааж эхлээд байгаа юм. Мєдхєн тэд нь хvний хийгээгvй муу муухай бvхнийг хийж эхэлнэ л дээ. Ардчилсан социалист залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Мєнхбат гэгч нэг нєхєр байсан. Хадгаламжийн банкны хэргээр цагдаад баахан л дуудуулсан гэж байгаа. Одоо мєн л ажилгvй яваа. Тэр нєхєр л гэхэд "Болор цом"-ын наадмын хорин хэдэн жилийн тvvхэнд анх удаа єч тєчнєєн сая тєгрєгєєр шvvгчдийг авлигадаж байгаад тэрггvн байрыг нь худалдаж авсан юм гэх чинь билээ. Н.Энхбаярын бий болгосон Ардчилсан социалист залуучуудын нvvр царай нь нэг иймэрхvv. Зvв зvгээр л хичээл номдоо шамдах ёстой залуучууд элдэв залуучуудын байгууллагын гишvvн болж Ху намын дарга нарыг дагаж далдаганан гvйснээр юу болов. Манай нийгмийн ирээдvйг чирч явах ёстой ирээдvйн боловсон хvчнvvд маань амбийцаас цаашгvй манкурт боолууд болсон шvv дээ. Энэ байдлыг хэн бий болгосон юм бэ. Эзэн нь тов тодорхой тэр vеийн Ху намын дарга асан, эдvгээгийн Ерєнхийлєгчийн суудлыг дахин горилогч Намбарын Энхбаяр. Энэ утгаар нь авч vзэх юм бол Н.Энхбаяр залуучуудад хамгийн ээлгvй, халтай хvн болж таарч байгаа юм. Нэг ёсондоо Монголын залуучуудын нэгэн vеийг эдvгээгийн хорин таваас гуч гаруй насны бvхэл бvтэн залуучуудыг vеэр нь, системээр нь бохирдуулсан хvн бол Н.Энхбаяр юм шvv дээ. Цаашдаа тvvний бий болгосон амбийцтай залуучууд нь яаж хєгєє хєлдєє чирэх нь ил дол болохоор бvх зvйл тодорхой болно л доо. Хамгийн гол нь, тэр бvхнийг Н. Энхбаяр єєрийнхєє урт удаан ноёрхолын тєлєє бий болгосон гэдэгт л хамаг муу муухай зvйл оршиж байгаа юм шvv дээ. Н.Энхбаяраас єєр ямар ч тєрийн тэргvvн, улс тєрийн лидер ингэж залуучуудыг олноор нь, системээр нь улс тєржvvлж, єєрийнхєє тойрон хvрээлэгч болгож бэлтгээгvй юм шvv дээ. Харин Хятад л дарангуйлагч Мао улаан хамгаалагчид гэгч улаан сарнайгийнхан шиг улс тєржсєн залуучуудыг гаргаж ирж хvний нийгмийн тvvхэнд бузар булай зvйл хийсэн юм байх чинь лээ.

Яруу найрагч Є.Эрдэнэ
Эх сурвалж www.bolod.mn

Улстєрийн онолоор бол Н.Энхбаяр ялагдчихжээ зайлуул

Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгууль хоёрдахь удаагаа буюу 1997 онд болсон доо. Тэгэхэд МАХН-аас Н.Багабанди, Ардчилсан холбоо эвслээс П.Очирбат, МУНН-аас АИХ-ын дарга асан Ж.Гомбожав нар нэр дэвшлээ. Уг нь эрх баригч нь Ардчилсан холбоо эвсэл байсан. Ард тvмэн ардчиллынханд итгэл хvлээлгэсэн цаг vе шvv дээ. Гэтэл МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувийн санал авсан бол П.Очирбат 29.81, Ж.Гомбожав 6.81 хувийг санал дэгээджээ. Ардчилсан сонгуулиар санал єгдєг болоод удаагvй байсан Монголын улстєрчид бvр гайхаж орхив. Парламентын сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл ялсан байхад Ерєнхийлєгч нь МАХН-аас гараад ирж байдаг. Тэгээд нэгэнт УИХ-д нь ардчиллын залуусыг гаргасан юм чинь Ерєнхийлєгчєєр нь МАХН-ын хvнийг тавьчихъя гэсэн байх аа л гэлцэв. Гэтэл vнэндээ сонголт хийсэн ард тvмний нэлээд хэсэг нь нєгєє гайхалтай зангаараа санал єгчээ. Тэр vед жижигхэн хєєрхєн шилтэй нэгэн пагдагар архийг хvмvvс “Багабанди” гэж єхєєрдєн нэрлэдэг байлаа. Зарим нь “мєндєл” ч гэдэг байсан юм. Тэр vеийн нэр дэвшигч Н.Багабанди маань Архи пивоны vйлдвэрт инженерээр ажиллаж байсныг ч хэлэх vv. Хээгvй бас хvн дамшиглахдаа мэргэжсэн гарууд “таньдагаар” нь Багабандидаа саналаа єгчихсєн нь тэр байжээ. Ерєнхийлєгчєєр сонгогдсон дєрвєн жил Н.Багабанди vнэхээр хичээж ажиллав аа. Хичнээн салхитай єдєр хэдэн цагаар ч хамаагvй гадаа зогссон vс нь хийсдэггvй тийм л нямбай хєдєлгєєнгvй хvн дєрвєн жил Ерєнхийлєгч байлаа. Ингээд 2001 оны Ерєнхийлєгчийн сонгууль боллоо. Н.Багабанди намынхандаа томорч байна гэнээ. Ямар ч алдаа хийгээгvй vсээ ч салхинд хийсгээгvй хvн маш єндєр санал авч таараа гээд “Би бараг 70 гаруй хувийн санал авна” гэж гэнэ.Сонгуулийн дvн гарлаа. Тэгтэл єнєє Н.Багабанди чинь ємнє нь авч байсан 60.81 хувиасаа бvр буурч дєнгєж л 58.13 хувийн санал авах нь тэр. Тvvний єрсєлдєгч нар болох Р.Гончигдорж 36.53, Л.Дашням 3.54 хувийн санал авч ялагдсан байв. Бас нэг vл ойлгогдох зvйл гарч ирэх нь тэр. Н.Багабандийн єєрийнх нь хэлсэнээр маш сайн ямар ч алдаагvй ажилласан хvн яахаараа дєрвєн жилийнхээ ємнєхєєс бага санал авав гээд гайхаж цєхрєв. Энэ хачин сонгуулийн дvнгээр хоёр зvйл илэрхий болов. Нэгдvгээрт, нєгєє жижиг шилтэй архи моодноос гарчээ. Хоёрдугаарт, нэг албан тушаал дээр нэг хvн дахин нэр дэвшихээр ємнє авч байсан саналаасаа 8-10 хувиар буурдаг болохыг мэдэв. “Дэлхийн улстєрийн онолоор энэ чинь аль хэдийнэ тодорхой болчихсон зvйл шvv дээ найзуудаа” хэмээн гадны судлаачид дvгнэсэн байлаа. Энэ vнэн байв. Н.Багабанди дєрвєн жилийн ємнє авч байсан саналаасаа яг 10 орчим хувиар буурсан санал авч судлаачдын нотолсон жишгийг батлаж єгсєн байлаа. Дараагийн Ерєнхийлєгчийн сонгууль 2005 онд тохиов. Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн тvvхэнд хамгийн олон буюу дєрвєн нэр дэвшигч єрсєлдсєн сонгууль боллоо. МАХН-аас Н.Энхбаяр, Ардчилсан намаас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар нэр дэвшлээ. Тухайн vед Н.Энхбаярын рейтинг vнэхээр єндєр байсан. Тэр ОХУ-д тєлєх ёстой их єрийг тєлж барагдуулсан, нэг жилд бараг 20-30 ямар нэг юмны оны тэргvvний шагналыг авч, бvх хэвлэл мэдээллийг тэр єєрєє санхvvжvvлж байлаа. Гэхдээ л тэр дєнгєж 53.44 хувийн саналыг авчээ. Єрсєлдєгч нар нь болох М.Энхсайхан 20.5,Б.Жаргалсайхан 13.83, Б.Эрдэнэбат 11.3 хувийн санал татжээ. Хэрвээ энэ гурвын саналыг нэг хvн авсан бол Н.Энхбаярын авсан саналтай бараг тэнцэхээр байгаа биз. МАХН аливаа сонгуульд 15 хувийн саналыг сонгуулийн хэсгийн хороо болон СЕХ-ны ажилчдаар дамжуулан луйварддаг гээд бодохоор Н.Энхбаяр ялагдах шахжээ. Орон даяар санал тоолж дуусаагvй байхад М.Энхсайхан ялагдлаа хvлээн зєвшєєрч бууж єгсєн болохоор саналаа бvрэн тоолж дуусаагvй байсан хэсэг тойргийн хороод vлдсэн саналуудыг шууд л Н.Энхбаярынх хэмээн зарласан юм. За тэгээд нэгэнт сонгогдчихсон Н.Энхбаяр єнгєрсєн дєрвєн жилд хэрээрээ хичээж ажиллав. Тєрийн одон медалиудыг баруун солгойгvй шидэлж гавъяат сонгогч тєрvvлэхээ шахаж, элдэв дээдийн бурхан бvтээж, шашны хэлээр ч ярьж vзэв. Харамсалтай нь тvvнийг хичээх бvрт єєрийнх нь холбогдолтой янз бvрийн баримт сэлт гарч ирээд, ард тvмэн шvvх прокурорын vйл ажиллагаанд муу гэсэн дvн тавьсан нь тvvнийг нэлээд зовоосон байх. Ингээд 2009 оны Ерєнхийлєгчийн сонгуультай золголоо. Н.Энхбаяр дахиад л нэр дэвшив. Тvvнийг энэ удаа дєрвєн жилийн ємнє авч байсан 53.44 хувийн саналаасаа бага санал авна гэж судлаачид дvгнэж байна. Энэ нь дараах шалтгаантай. Нэгдvгээрт, тэр дахин нэр дэвшсэн тул ємнєхєєсєє 8-10 хувиар буурсан санал авч таарна. Энэ бол дэлхийн улстєрд нэгэнт тогтсон судалгаа. Бас тvvнийг Ерєнхийлєгч байх хугацаанд Ардчиллын 20 жилийн тvvхэнд анх удаа тєр нь ард тvмнээ буудаж таван хvн амь vрэгдэж, 200 гаруй залуу улстєрийн хэргээр шоронд хоригдлоо. Ийм аймшигтай зvйл болох нєхцєл бололцоог Н.Энхбаяр онц байдал тогтоосон зарлигаараа бий болгож єгсєн юм. Энэ бол тvvний рейтингийг доош нь татах эхний шалтгаан. Хоёрдугаарт, одоо тvvнтэй зєвхєн нэг нэр дэвшигч єрсєлдєж байгаа. Ємнєх сонгуулиудад ардчилсан баримжаатай намууд тус бvртээ нэр дэвшигч гаргаж саналыг тарамдуулдаг байсан бол одоо алдаагаа зассан. Єєрєєр хэлбэл, парламентад суудалтай намууд Н.Энхбаяраас татгалзаж Ц.Элбэгдоржийн тєлєє нэгдэв. Тэгэхээр Ц.Элбэгдорж ардчиллын тєлєєх саналуудыг єєртєє цуглуулаад дээрээс нь Н.Энхбаяраас залхсан, уйдсан олны санал тvvнд тєвлєрєх нь гарцаагvй. Энэ байдлаар бодож vзвэл Н.Энхбаяр 40 хувийн санал авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэр 2005 онд чvv ай л 53.44 хувийн санал авсан шvv дээ. Одоо vvнээсээ дахин нэр дэвшигчийн жамаараа 8-10 хувийн саналаа алдана гээд бодохоор бараг ялагдчихсан юм биш vv. Яахав сонгууль бvрт МАХН 15 хувийг луйварддаг гэж тооцсон ч энэ нь дvндээ дvн. Ингэхээр улстєрийн онолоороо бол Н.ЭНхбаяр ялагдчихжээ, зайлуул. Тоо хvснэгттэй байнга шадарлаж байдаг судлаачид vvнийг хэлэхийг хvсч байгаа ч тэднийг МАХН айлгаж загнаад горьгvй гэнэ.
Л.Мєнхбаясгалан

Эх сурвалж www.Bolod.mn

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template