Tuesday, August 26, 2008

Бүсээ чангал иргэд ээ, ирэх онд цалин сохор зоосоор ч нэмэгдэхгүй нь

Би саяхан нэтээс шинэ зүйл хайж байгаад энэхүү нийтлэлийг олж уншлаа. Заавал уншиж үзэх хэрэгтэй мэдээлэл байна. Би та нарт бүтэн эхээр нь хүргэе. 

url http://www.sonin.mn/2008/08/26/6177/

-Манай улсын төсвийн зардал хэт өссөнөөс ингэхээс өөр аргагүй болсон гэнэ-

Цалингаас цалингийн хооронд амьдардаг төсвийн ажилтнууд бүсээ чангалах цаг иржээ. Учир нь ирэх онд төсвийн ажилтнуудын цалинг нэг ч төгрөгөөр нэмэх боломж байхгүй гэдгийг энэ сарын 22-нд Сангийн яамнаас ард түмэндээ хатуухан мэдэгдэв. Сангийн яамны мэргэжилтнүүд ирэх жилийн төсвийн гаргалгааг хийж эхэлсэн бөгөөд 2009 онд төсвийн хатуухан бодлого баримтлахаар болсон. Учир нь манай улсын төсвийн зардал хэт ихэссэн байгаагаар уг арга хэмжээг авахаас өөр арга байхгүй болсон гэлээ. Түүнчлэн Монголбанкнаас инфляцийг тогтоон барихаар мөнгөний хатуу бодлого барьж, зах эээл дэх сул мөнгөний нийлүүлэлтийг бууруулахаар ажиллаж байгаа. Гэтэл энэ нь улсын төсвийн тэлэлтээс болоод олигтой үр дүнд хүрэхгүй байна гэсэн дүгнэлтийг Сангийн яамныхан хийж буй аж. Иймээс ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй. Мөн шинээр төрийн албан хаагчийн орон тоо гаргахгүй, тэвчиж болох зардлыг нь танаж төсөвлөхөөр болсон аж. Тэгэхлээр өргөн хэрэглээний барааны.үнэ өдрөөр биш цагаар өсч байгаа өнөө үед цалингаас цалингийн хооронд зээлээр голдуу амьдардаг дундаж орлоготой иргэдийн амьдрал улам л хүнд болох нь. Магадгүй Сангийн яамныхны хэлсэнчлэн бүсээ хэчнээн чангалаад ч байдал өөрчлөгдөхгүй бол Монгол Улсад дундаж орлоготой иргэд гэж байхгүй болж, харин ядуу, нэн ядуу иргэдийн хүрээ л улам өргөсөх төлөвтэй. Монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэцгээдэг. Тэгвэл өмнөх жилийн нь алдагдлаас болж дараа жилийн нь чанга бодлого дундаж орлоготой иргэдийн амьдралд хүндхэн цохилт болох нь ойлгомжтой. Учир нь сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл гөзар авч, шатахууны үнэ cap бүр шахам 150-280 төгрөгөөр огцом нэмэгдэх болсон. Мэдээж үнийн хөөрөгдөл, шатахууны үний нэмэгдэл дарга, сайд нарын халаасанд нөлөөлөхгүй. Харин жирийн иргэдийн халаас бүү хэл тархинд нь шууд тусна. Тэгэхлээр нэгэн үе нийслэлийг эзэгнэх шахаад байсан орон гэргүйчүүд “танк”-ныхны тоо өсөх болох нь. Нөгөө талаар ирэх жил төсвийн ажилтнуудын цалинг нэмэхгүй гэдэг нь манай улсын хөгжил, ялангуяа эдийн засгийн бодлого алдагдсан. Мөн улсынхаа хэтийн төлөвийг харж чадаагүй, бодлого боловсруулагчдын томоохон алдаа хэмээн үзэх иргэд ч олон байна. Учир нь дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өндөр байгаа нь энэхүү дүгнэлтэд хүргэж байгаа гэсэн. Тиймээс улсын нэрээр бусад улсаас оруулж ирсэн ашиггүй олон хөрөнгө оруулалт, өрийг багасгах зэрэг ирээдүйг харсан бодлого боловсруулан ажиллах нь чухал гэдгийг ч тэд бас онцолж байгаа юм. Нэг зүйлийг хэлэхэд сүүлийн жилүүдэд манай улс гадаадын улс орнуудаас төрөл бүрийн хөрөнгө оруулалтыг ихээр татах болсон. Мэдээж энэ нь сайн хэрэг. Гэсэн ч ашиггүй их хөрөнгийг оруулж, гацаа үүсгэж байхаар, ард иргэдийнхээ амьдралд тустай ашигтай, томоохон хөрөнгө оруулалтыг чанартайгаар цөөнийг оруулж ирэх нь зөв. Ингэснээр ёстой л маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг болох билээ Үүнийг ч жирийн иргэд нь дарга “сэтэр”-ийг оройдоо залсан томоохон түшмэдүүдэд ойлгуулахыг хүсэх болж. Магадгүй жирийн иргэдийн дундаас гарсан уг санал монголчууд бидний амьдралд томоохон өөрчлөлтийг авчрахыг хэн мэдлээ. Тэгэхлээр бодлогын хүрээнд авч үзээд боловсруулаад зүтгэхэд болохгүй гэх газаргүй л юм. Нөгөө талаар улсын төсвийн урсгал тэнцэл 370 тэрбум төгргийн зөрүүтэй гарсан тухай наймдугаар сарын 22-нд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. УИХ-ын чуулганаар энэ оны зургадутаар сард 2008 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч сонгуулийг тойрсон маргаантай олон асуудлаас болоод амжаагүй байна. Гэтэл Сангийн яамныхны бэлтгэсэн төсвийн тодотголд 2008 оны улсын төсвийн орлого 170 тэрбум төгрөгөөр буурч, урсгал зардал нь 200 тэрбум төгрөгөөр өссөн тооцоо гарч. Ингэснээр улсын төсвийн тэнцэл 370 тэрбум төгрөгөөр буурч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настны нийгмийн асуудлыг шийдэхэд 27 тэрбум, төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж гарсан иргэд төдийгүй аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахад 2,8 тэрбум зэрэг тооцоолойгүй зардал ихээр гарах болсон гэнэ. Энд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирол ч чамгүй хувь нэмэр болсон байна. Учир нь 2009 оны улсын төсөвт хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан иргэдийн хохирлыг 50 хувь, Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн алдагдлыг бүрэн төлөхөөр тусгагдсан юм байх.’Тиймээс энэ мэтийн өмнө төлөвлөөгүй байсан зардлыг нөхөх болсон учир 2009 онд төрийн албан хаагчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмэхгүй болж. Тиймээс төсвийн цалин харж амьдардаг иргэд бүсээ чангалах хэрэгтэй болсон байх юм. Ташрамд дурдахад, манайд өдрөөр нэмэгдэх байгаа өргөн хэрэглээний бараа болох хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ дэлхий нийтэд энэ онд триллион ам.доллараас илүү баийа гэсэн судалгаа гарч. Үүнийгээ ч тэд хүнсний барааны үнийн өсөлттэй холбоотой гээд 2007 онд импортод зарцуулж байсан мөнгөний хэмжээнээс 26 хувиар илүү байгаа хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хэлж байна. Түүнчлэн энэ байдал нь эдийн засгийн хувьд дархлаа муутай, ядуу орнуудад хамгийн ихээр хүндээр тусдаг бөгөөд зарим оронд 2008 он гарснаас хойш хүнсний дундаж үнэ нь 40 хувиар өссөн байгаа аж. Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэлхий нийтэд хүнсний үнийн бууралт удахгүй ирж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Харамсалтай нь энэ нь манайд эсрэгээр байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй л болов уу. Учир нь хүнсний үнийн өсөлтөд ургацаас гадна түлш, шатахуун зэрэг бусад зүйлс ихээхэн нөлөөлдөг. Тиймээс манайд шатахууны үнэ тогтворгүй бүр 150-280 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр нэмэгдэж байгаа энэ үед нэгэнт нэмэгдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буурна гэдэг худлаа зүйл гэхэд хатуудсан болохгүй л байх. Манай улс шатахуунаараа хойд хөрш ОХУ-аас хараат гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл ОХУ-аас 50 мянган тонн шатахуун авахаар болсон аж. Мэдээж энэхүү 50 мянган тонн шатахуун өнөөдөр нэмэгдээд байгаа нийтийн тээвэр, такси болон гурил будааны үнийн өсөлтийг бууруулахад ихээхэн нэмэр болно хэмээн үзэж байгаагаа ч албан эх сурвалж дурдаж байсан. Магадгүй энэхүү 50 мянган тонн шатахуун манай улсад орж ирснээр огцом өссөн шатахууны үнийг бууруулж болох юм. Гэхдээ нэгэнт өссөн өргөн хэрэглээний барааны үнэ болон нийтийн тээвэр, таксины үйлчилгээний үнийн өсөлтийг эргүүлэн буулгана гэдэг юу л бол. Ядаж л барааны савангаа үйлдвэрлэж чаддаггүй, импортолдог манай улс төрийн албан хаагчдын хэрэгцээг л хангаж чадах 50 мянган тонн шатахууны “сураг” нэгэнт нэмэгдсэн барааны үнийг бууруулна гэвэл ёстой л мянга нэгэн шөнийн үлгэр гэгч болно буй за.

С.Баяр

office2007 дээр office2003 цэсийг ашиглах



Hi all! Зуны зугаатай цаг дуусч намрын урь орон хүйтэрч ойрдоо сэрүүсэх боллоо. Даарсан ч юм уу хамар шуухитнаж үе үе ханиалгах боллоо. Ер нь хувцсаа зузаалж явахгүй бол өглөө оройны сэрүүнд нэлээн даарах шинжтэй байна. Би та нарт өнөөдөр нэг тун хэрэгтэй програм танилцуулья. Одоо ихэнх компьютер office2007 програмтай болсон байна. Харин зарим нэг хүмүүс хуучин ашиглаж сурсан програмаа хэрэглэх дуртай байдаг шүүдээ. Ийм хүмүүст office2007 програмын функцуудыг ойлгоход хүндрэлтэй байдаг.  Миний хувьд ч гэсэн анх хэрэглэж байхад функцуудаар нь хэсэж хэсэж арай гэж нэг хэрэгтэй функцаа олдог байсан. Харин энэхүү програм нь энэ асуудлыг шийдэж чадна. Та зөвхөн install-г нь уншуулаад serial-г нь хийхэд л хангалттай. office2007-н цэсүүд дээр office2003-н цэсүүд нэмэгдэж орно өөр юу ч өөрчлөгдөхгүй. Дээр яаж өөрчлөгдсөн зургийг нь тавьлаа одоо office2007 дээр ажиллахад ямарч асуудалгүй боллоо. За татаад аваарай. Good luck!!! download: http://x4pv0q.blu.livefilestore.com/y1pO81uObkgyUfhCaamlPY0yXbPx5C6ZmIuwx8dRyHe3Kbwz8lPmOHTLjZhyJfDcvZXpw0aqh4jr8E/Office%202007%20%20menu-g%202003%20bolgoh.rar?download

Monday, August 25, 2008

Сонгууль-наадам-олимп-сумо

Hi all! Өдрийг сайхан өнгөрөөж байна уу. Ойрдоо хүйтний эрч наашилж хөхүүрийн ам цаашлахыг сануулах мэт хүтэрч гадаа хүйтэн бороо зүсрэх боллоо. Хэд хоног олимпын аваргуудынхаа медалийг нь тэмдэглэж дээдсээсээ доодох хүртэл бүгд л баярлалдлаа. Медаль авсан сургаар машинтай болгон сигналаа дуугаргаж хотоос давхилдан согтуу эрүүл нь мэдэгдэхгүй залуус хүүхнүүд машины цонхоор биеэ гарган байдаг чадлаараа л хашгирч хөөрөлдлөө. Уул нь бензиний үнэ нэмэгдэж автобусууд 400-р явдаг болсон нь над шиг оюутнуудад нэлээд хүнд зүйл болж хурдхан билетээ авхын түүс болж байна. Гэвч гуйрамч гудаггүй гэдэг шиг хотын нэг захаас нөгөө зах хүртэл хурд нэмэн давхилдах залуусыг хараад маргааш эд нар яах бол гэсэн бага зэргийн айдас төрөх шиг. Ер монголчуудыг хараад байхад эвтэй бол хүчтэй гэдэг үг бага ч гэсэн хэрэгжээд байна уу даа гэсэн бодол төрөх юм. 7-1- ий харамсалтай үйл явдал, Түвшинбаярын алтан медалийг тэмдэглэж талбай дээр цугларсан хүмүүс , Бадар-Ууган, Сэрдарамын тоглолтыг үзэх гэж талбай дээр ирсэн хүмүүс. Бид урьд нь улсын баяр, цагаан сараар  л ингэж цугладаг санагдаж байна. Гэхдээ ингэж санаа нэгдэж цуглаж байгаа нь муу зүйл биш боловч эдгээр хүмүүсийг удирдах хүн үгүйлэгдэж байгааг сануулах мэт эхэндээ зүгээр баярлаж байгаад сүүлрүүгээ архидаж гудамж талбайгаар орлин бусаддаа саад учруулах нь харамсмаар. Дээдэх хүмүүс нь суудлаа булаацалдаж бидний толгойг эргүүлэх ярилцлага энэ тэр өгөх бэлдэх гээд завгүй байхад бид хэд эзэнгүй хоньд мэт баярлалдаж байхаас ч өөр яах билээ. Олимпын дараа сумогийн тойргийн барилдаан тэгээд л хэд хоногийн дараа 9-1 болж сурагч, оюутнууд бужигнаж ажил төрлүүд орж эхэлнэ. Монголд ядуурал газар авлаа гэж ярьж байгаа боловч доод тал нь 60'000 төгрөгийн үнэтэй сумогийн билетийг авч үзэх гэсэн хүмүүс билет олох гэж танил талуудаасаа асууж байгаа сурагтай. Ингэхээр монголын бодит байдал гэж  чухам юу болохыг таахад хэцүү юм. Энэтхэгийн орон шиг баян ядуугийн ялгаа нь тэнгэр газар шиг болчихвол хэцүүдэх байхдаа. Хурдхан энэ баярууд дуусч ажил төрөл жигдгэхгүй бол жил бүр л яригддаг нөгөө халаалт дулаан, нүүрс, утааны асуудлууд босч ирнэ. Саяны сонгууль баяруудын хажуугаар хотын өвлийн бэлтгэл явж л байгаадаа гэсэн найдлага өвөртлөөд  л хүлээж суухаас яах билээ. За за энэ хүргээд өнөөдрийн сэтгэгдлээ дуусгая

Thursday, August 21, 2008

Компьютерийн нууц код хакердагч



Hi all! Өдрийг сайхан өнгөрөөж байна уу. Намрын урь орж ойрдоо хүйтрэн бас хүйтэн бороо ороод гадаа гадаа нэг л бүрхэг байна. Гэвч зуны халуунд нозоорч байсныг бодвол хамаагүй дээр л дээ. Өвөл даарсан ч гэсэн хотод ямар нэг дулаан газар олж болдог. Харин зуны халуунд яаж ч чаддаггүй шүүдээ. Би та нарт өнөөдөр компьютерийн пассвортыг хакердаж болдог жижигхэн авсаархан програмыг танилцуулья. Та энэ програмыг flash, mp, юм уу ipod-доо суулгахад л хангалттай. Та пасспортыг нь мэдэхийг хүсэж байгаа компьютертээ ажиллаж байх явцад нь флаш аа холбоод флаш доторх dump хавтсанд тэр компьютерийн нэртэй хавтас үүсэхийг хүлээ. Тэр шинээр үүссэн хавтсан дотор тэр комьетертай холбоотой олон мэдээлэл бүхий html өргөтгөлтэй мэдээллүүд үүсэх бөгөөд networkspasswords fail дотор таны хайж буй мэдээлэл байрлаж байгаа. Та мөн бусад fail-уудыг үзэж өөрт хэрэгтэй мэдээллээ авч болно. За амжилт хүсье. Татаад аваарай ердөө 664kb хэмжээтэй тул үргэлж авч явж болно шүү. 

download: http://w13.easy-share.com/1701117779.html

download :http://w13.easy-share.com/index.php/file_contents/file/id/1701117779/skey/q4h5exhptompxv5v/cont_id/11

Wednesday, August 20, 2008

kmp_1431_r3 player


Hi all!. Өдрийг сайхан өнгөрөөж байгаа биздээ. Компьютер аа форматласнаас хойш wmplayer маань зарим нэг дууг явуулж чаддаггаү. Ихэнхдээ wma өргөтгөлтэй дуунуудыг тоглуулж чадахгүй нэтээс тусламж хүссээд ч болдоггүй . Тэгэхээр нь энэ өргөтгөлтэй дууг явуулж чаддаг тоглуулагч хайлаа. Даанч microsoft-ийн тоглуулагч, бас өөр хэдэн зүйлс олдлоо. Хэдийг нь татаж аваад ашиглаж үзлээ. Хамгийн дажгүйг нь хүргэе. Харамсалтай нь эдгээр тоглуулагчууд дунд бүх өргөтгөлтэй зүйлсийг тоглуулж чадах тоглуулагч алгадаа. Зарим нэг нь тоглуулж чадаж байхад нөгөөх нь тэр өргөтгөлтэй зүйлсийг тоглуулаад тэрний тоглуулж байсан зүйлсийг явуулж байх жишээтэй. Энэ тоглуулагч клип үзэх сонирхолтой хүмүүст илүү тохирох байх. Учир нь ямар ч програм ажиллаж байсан энэ тоглуулагч шууд наана нь гарч ирдэг учраас хөгжмөө солих гэж програмуудаа солих шаардлагагүй. Мөн энэ байдал нь таалагдахгүй бол хажуу талын зурган дээрх 3 янзын хэлбэрийн голын жижигссэн хэлбэрээр нь ашиглаж болно. Хаа нэг хэрэглэдэггүй булан дээрээ байрлуулчаад хөгжмөө солиод байх боломжтой. За энэ танд таалагдаж байвал татаад аваарай. Good luck!!!

download: http://imgcdn.pandora.tv/pan_img/KMP/Download/beta/kmp_1431_r3.exe 

Tuesday, August 19, 2008

Либератар зуны сургалт



Hi all!!!. Сая 5 хоног 8.11-15-ы хооронд Либератар сангийн зуны амралт, сургалтанд суулаа. Зүгээр нэг амралтанд явж хэд хоног амарсан ч биш унтсан ч биш явдгийг бодвол нэлээд хөгжилтэй, юм сурч амарч чадлаа. Нийт хотоос 65 амрагч 5-н багштайгаар хотоос 120 гаран км зайтай байдаг дуган хад гэдэг амралтын газар 2 зуулчны автобустай нэлээд олуулаа  очлоо. Хотоос явах гэж бас нэлээд удсан шүү. 9 цагаас явна гэж байсан боловч нэлээд удаж замдаа зарим нэг нь дэлгүүрээс юм авна гэж автобус зогсоогоод бараг өдөр 1 цаг болж байхад арай гэж хүрэн өрөө өрөөндөө орох гэж бас л нэлээд хүлээлгэсэн шүү. Бидэнтэй хамт сая УИХ-д сонгогдсон МУИС-н хуулийн багш Тэмүүжин эхнэр том охиныхаа хамт 4 өдөр хамт байж хичээл заан цагийг зугаатай өнгөрөөсөн. Амралтанд явсан хүмүүсийн ихэнх нь хуулийн анги бөгөөд олонх нь бие биенээ таньдаг зарим нэг нь өмнө энэ сургалтанд сууж байсан хүмүүс байсан. Эхний хичээлээрээ бид амралтын турш мөрдөх дүрмээ тус тусдаа хуваагдаж бүгд л нэгэн зэрэг  баталцгаасан. Хамгийн таалагдсан хууль нь "охидууд 2-р хоолоо залуучуудад өгөх" гэж байсан боловч хэлэлцэгдээгүй үлдсэн. Энэ хэдэн өдрүүдэд эрх чөлөөний философи үзэл санаа, ардчиллын сул болон давуу талууд  ардчиллыг гуйвуулж болох жишээнүүд , хувь хүний эрх чөлөө, эрхээ ардчиллаар яаж баталгаажуулах гээд л олон үзэл санааны талаар сурч, лекцэээр  жишээ сонсож хүмүүстэй харьцах харьцаан дээр илүү ойлгож авлаа. Хамгийн үр дүнтэй болж байсан зүйлс нь 3,4 удаа хүмүүсийг хэсэг болгон хуваагаад мэтгэлцүүлж, ойлгосноо бусадтай яриулж өөр хүмүүсийг баг болгож ажиллуулж байсан . Гэхдээ зарим нэг нь эхний өдөр хууль  баталж байхдаа Тэмүүжин багшийн хэлсэн "Бүгд энэ гар өргөсөн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ шүү" гэж байсныг мартаж өөрийн зугаа цэнгэлээ илүүд бодож орой үдшийн цагаар бүсаддаа саад учруулж байсан нь жаахан харамсмаар. Эхний өдөр хүмүүс биенээ сайн танихгүй байсан болоод ч тэр үү эрт унтацгаасан . Дараачийн өдрөөс нь эхэлж энд тэнд хэсэг бүлгээрээ мафи, покер тоглоцгоож гитартай нэгэнтэйгээ хамт дуу дуулцгааж хөл хөдөлгөөн тасрахгүй  байсан. Миний бие унтхыг хичээсэн боловч хажуу талын өрөөнд дуу дуулаад цаад талын өрөөнд хөзөр тоглоод унтахад бэрхшээлтэй байсан болохоор өөрийн эрхгүй тоглоомонд нь татагдаж орсон. Бид нарын буцаж явдгийн өмнөх өдрийн орой нь УИХ-н гишүүн Бат-Үүл, Бадамдамдин болон бас нэг профессор ирж Монгол орон гурав дахь хөрш оронг яаралтай олох ёстой болон ашигт малтмалын талаар мөн улс төрч хүн болон либерал үзэлтэний талаар ярьж нэлээд маргаантай сэдэв өрнүүлсэн. Дараа нь зочноор мөн дуучин Quiza , Lemons хамтлаг ирж өөрсдийн дуугаа өргөсөн. Би рок хөгжмийг нэг их сонсдоггүй мөн тэнд байсан өсгөгчүүд нь нэлээд чанга дуугарч дотор байхад хүндрэлтэй байсан болохоор гадаа зогсож байтал лекц ярьж байсан зочид маань гадаа гарч ирэн надад УИХ гишүүн Батзандантай ярилцах сайхан боломж олдсон. Гишүүнээс Монголын ирээдүй яагаад заавал уул уурхай болоод байгааг болон өөр гарц байгаа эсэх мөн уул уурхайн дараа монгол улс ямар чиглэлээр явах талаар асууж нэлээдгүй хариулт авч чадсан нь миний хувьд тун сайхан хэрэг байсан. Ярилцаж дууссаны дараа дотор орж хүмүүстэй хамт нэлээд бүжиглэж орой нь хөзөр тоглож нэлээд оройтож унтсан. Мөн тэр өдөр Түвшинбаяр алтан медаль авч Монголчуудыг баярлуулан амралтанд байсан бид хэд ч гэсэн зурагттай ганц өрөөндөө шахцалдан, өрөөнд багтахгүй байсан зарим нь гадаа цонхоор харж нэлээд баяр хөөр болцгоосон. Орой зурагтаар талбай дээр цугларсан олныг болон харж бас төрийн өндөрлөгүүдээ харж нэлээдгүй инээсэн. Тэнд байсан зарим нэг хүмүүс энэ бол улс төрийн шоу гэцгээж байсан боловч ихэнх нь таамаглаагүй зүйлээ харсан болохоор ханатлаа инээцгээсэн. Миний хувьд бүх Монголчууд баярлаж байгаа хэдий ч төрийн өндөрлөгүүд маань тиймэрхүү байдалтай харагдахад тааруухан л сэтгэгдэлтэй байсандаа. Маргааш нь дүгнэлт хичээл орж мөн тэнд авчирсан номнуудыг хуваах гэж бас нэлээд зүйл болсон шүү. Номын тоо хязгаартай байсан болохоор хүмүүс сонирхсон номоо авах гэж сугалаа хүртэл сугалсан шүү. За ингээд юм хум аа цуглуулж явах цаг болон автобус ирж бүгд хотын зүг баяртай буцсандаа. Амралтанд байхад агаар тун сайхан байсан болоод ч тэр үү хотод ирэхэд хоолой хорсоод толгой эргэж байсан. За за энэ 5 хоног тун зугаатай бөгөөд ашигтай өнгөрлөө. Үүнд явуулах боломж олгосон ажлын газрын хүмүүстэй бүгдэд нь баярласнаа илэрхийлье. Good Luck!!! 

Thursday, August 7, 2008

3d movie maker


Бүгдээрээ сайн байцгаана уу. Налгар намрын улирал уул нь эхэлсэн боловч хотын бидэнд(миний хувьд) энэ нь тийм ч их мэдэгдэхгүй л өнгөрч  байна. Удахгүй сургууль , цэцэрлэгүүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхлэх болохоор зарим нэг амрахаар явсан найзууд маань ирээд уулзаж л байна. Миний хувьд ихэвчлэн зуныг хотод өнгөрөөдөг болохоор зуны улирлыг хамгийн дуртай улирлаа гэж хэлж чадахгүй нь. Өдрийн халуунд хийх юмгүй ихэвчлэн гэртээ хэвтдэг болохоор тэр шүү дээ. Орой гарахаар хүүхэд багачууд, хөгшин хөвөөгүй гадаа гарч бужигнадаг болохоор өсвөр үеийнхний хувьд бие биентэйгээ дэмий зүйл ярьхаас нэг их хэтэрдэггүй шүүдээ. За за энэ ч яахав саяхан 3d зураг хийж үзье гэж бодоод нэтээс хайтал 3d movie maker гэж байхаар татаж аваад ашиглаж үзлээ. Даанч санаад хүрхээр биш юм байна. Уул нь starwars дээр гардаг шиг од гаригс онгоцнууд байна л даа. Гэвч компьютерийн хүчин чадал нэлээд шаарддаг тул компьютерийг маань нэлээд гацаах хандлагатай. Жаахан юм хийж туршиж үзэж байгаад больлоо. Хэрэв та хүсэх юм бол татаад аваарай. Мөн энэ хаягаар ороод нэмэлт зүйлс татаж авч болно шүү.

Good Luck!!!

http://www.galacticsoft.co.uk/

 download: http://files5.brothersoft.com/graphics_design/viewers/3D-Sci-Fi-Movie-Maker.exe

Tuesday, August 5, 2008

AMV video converter


Hi all. Саяхан бие өвдөөд хэсэгхэн хугацаанд бие ээ сайжруулах гэж хэвтлээ. Энэ хугацаанд компьютер дээр сууж болохгүй болохоор mp дээрх дуунуудынхаа бараг бүгдийнх нь үгийг цээжилтэл залхтлаа сонслоо. Уйдаж байсан болохоор mp-ээ ч нэлээд онгичижиж байхдаа Миний mp amv өргөтгөлтэй клип явуулдгийг мэдлээ. Бие гайгүй болсний дараа энэ  өргөтгөлтэй хөрвүүлэгч хайж 3 ш үнэгүйг олоод ашиглаж үзлээ. 2 нь шууд клипийг amv өргөтгөлтэй дуу болгож харин нэг нь video руу хөрвүүлж болж байна. Тиймээс та бүхэндээ энэхүү хөрвүүлэгчийг танилцуулья. Өөр хөрвүүлэгчүүдийг хайсан боловч тэд нар энэхүү өргөтгөлтэй зүйлийг хөрвүүлж чадахгүй байналээ. Хэрвээ таны энэ өргөтгөлтэй mp клип тоглуулагчтай бол та татаад аваарай. Жаахан болхи юм шиг санагдаж байвч учрыг нь олохгүй олон функцгүй болохоор дажгүй л юм байна. За татаад аваарай. GOOD LUCK!!!

download: http://www.megaleecher.net/uploads/MP3_Player_Utilities_4.15_www.MegaLeecher.Net_.zip

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template