Бүгдээрээ сайн байцгаана уу. Налгар намрын улирал уул нь эхэлсэн боловч хотын бидэнд(миний хувьд) энэ нь тийм ч их мэдэгдэхгүй л өнгөрч байна. Удахгүй сургууль , цэцэрлэгүүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхлэх болохоор зарим нэг амрахаар явсан найзууд маань ирээд уулзаж л байна. Миний хувьд ихэвчлэн зуныг хотод өнгөрөөдөг болохоор зуны улирлыг хамгийн дуртай улирлаа гэж хэлж чадахгүй нь. Өдрийн халуунд хийх юмгүй ихэвчлэн гэртээ хэвтдэг болохоор тэр шүү дээ. Орой гарахаар хүүхэд багачууд, хөгшин хөвөөгүй гадаа гарч бужигнадаг болохоор өсвөр үеийнхний хувьд бие биентэйгээ дэмий зүйл ярьхаас нэг их хэтэрдэггүй шүүдээ. За за энэ ч яахав саяхан 3d зураг хийж үзье гэж бодоод нэтээс хайтал 3d movie maker гэж байхаар татаж аваад ашиглаж үзлээ. Даанч санаад хүрхээр биш юм байна. Уул нь starwars дээр гардаг шиг од гаригс онгоцнууд байна л даа. Гэвч компьютерийн хүчин чадал нэлээд шаарддаг тул компьютерийг маань нэлээд гацаах хандлагатай. Жаахан юм хийж туршиж үзэж байгаад больлоо. Хэрэв та хүсэх юм бол татаад аваарай. Мөн энэ хаягаар ороод нэмэлт зүйлс татаж авч болно шүү.
Good Luck!!!
http://www.galacticsoft.co.uk/
download: http://files5.brothersoft.com/graphics_design/viewers/3D-Sci-Fi-Movie-Maker.exe
0 comments:
Post a Comment