Saturday, November 22, 2008

Finale NotePad 2008

Hi ALL!!! Бүгд сайн сууж байсан биздээ. Гадаа нэг хэсэг хүйтэрч байгаад буцаад дулаарч эхэлж байх шиг байна. Саяхан нэг тун дажгүй програм оллоо. Хөгжимд дуртай, хөгжим нотны мэдлэгтэй хүмүүст хэрэгтэй эд бололтой. Би нэг хэсэг хөгжим тоглож сурах гэж нот сурч байсан юм. Тухайн үедээ энгийн нотнуудыг нэрлэдэг л болсон боловч үргэлжлүүлж тууштай сурах боломж олдоогүй юм. Гэхдээ тэрнээс үлдсэн бага сага юм байдаг. За та бүхэн миний өнөөдөр ямар програм танилцуулах гэж байгааг гадарласан байх. Энэ бол бидний хэрэглэдэг notepad програмын нот бичиж хадгалж, бичсэн кодоо сонсож засаж болдог тун дажгүй програм байна. Төгөлдөр хуур, оркестр, симфони гээд нэлээд хэдэн төрлийн нотууд бичиж болдог. Би энэ салбарын мэргэжлийн үг хэллэг мэдэхгүй болохоор бүрэн ашиглаж чадахгүй байна л даа. Суулгаж энэ тэр болохгүй шууд ажилдаг, хэмжээ ч бага эзэлдэг тун дажгүй програм байна. Хааяа нэг зугаагаа гаргахад тохирох л тоглоом байна.

За татаад аваад өөрийн аяаа зохиогоорой! GOOD LUCK!!!
download : http://hanfpics.com/DATA/ProgrammHangamj/[www.tulhuur.com]_Finale_NotePad_2008.rar or
http://rapidshare.com/files/154718617/_www.tulhuur.com__Finale_NotePad_2008.rar

Monday, November 17, 2008

Бяцхан сайн үйлсийн аян


HI ALL!!! Блогтоо юм бичилгүй нэлээд удлаа. Бүгдээрээ сайн сууцгааж байсан биздээ. Ойрдоо хүйтэрснээс болж ханиад хүрэх гээд байгаа бололтой толгой өвдөөд байх боллоо. Саяхан хамт суралцагсадтайгаа хамт нэг өдрийг бусад хүмүүст туслахаар шийдлээ. Яг ямар хүнд туслах вэ гэдэг дээр нэлээд ярилцаж амьдрал нь хэцүү түлээ мод оо хагалах, ус зөөх зэрэг ойр зуурын ажлыг нь хийж өгөх хүнгүй боловч ажил хийж яваа хүнд туслая гэж бодлоо. Тэгээд цагаан утас ажиллуулдаг настай эмээ нарт туслая гэж бодлоо. Эхний туслах гэж асуусан 2 хүн маань туслуулахыг төдий л боддоггүй захын ойр хавьд утас ажиллуулдаг хүмүүс дээр очь гэлээ. Тэгээд бөмбөгөр зах руу очиж эхэлж харсан нэг эмээ дээр очиж учраа хэлтэл шууд хүлээж аваад гэр лүүгээ хамт дагуулж явлаа. Бид ч яг л хайж байсан хүн ээ олсон боллоо. Баянхошууны Хөтлийн буудал дээр буудлаасаа нэлээд хол уулын орой дээр хамгийн захын айл болохоор нэлээд очиход жаахан алхсандаа . Гэрт нь тэр эмээгийн нөхрөөс өөр эрэгтэй хүнгүй тул бүх хүнд ажлыг нь нөхөр нь хийдэг байж. Бид хэд тэр айлын модыг нь хурааж, хагалж бас усанд явсан. Гэхдээ гэр нь их цэмцгэр их ажилсаг айл байсан болохоор хийх ажил ч бага байсан. Бас уулын орой дээр болохоор агаар сайхантай яг л зуслан дээр байгаа юм шиг утаа энэ тэр байхгүй хамар онгойгоод л явчихсан. Бид хэд хүнд туслах гэж очсон биш харинч сайхан байгальд гарах шиг болж ард талын уулан дээр нь гарч нэлээд хөгжилтэй байсан шүү. Орой нь харин усны машин хүлээж нэлээд удсан шүү. Гэхдээ тэр өдөр өөр хүнд чин сэтгэлээсээ тусалсан болохоор бүгд л сэтгэл хангалуун буцсандаа. GOOD LUCK!!!

Friday, November 7, 2008

Аргагүй л Америкийн ерөнхийлөгчид өрсөлддөг хүмүүс байна даа

Саяхан Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхий нийтээрээ л харж үр дүнг нь хүлээлээ. Анх удаа Америкт хар арьст ерөнхийлөгч гарч Обамагийн эцгийнх нь төрсөн улс болох Кенд тэрхүү өдрийг үндэсний баярын хэмжээнд тэмдэглэсэн байна лээ. За за энэ ч яахав гол нь тэдгээр хүмүүс ганц улс төр ярихгүй бас өөр зүйлд ч авьяастай юм байна энэ бичлэгийг хараад та нэгийг бодно биз. Хариултаа үлдээгээрэй

Thursday, October 30, 2008

Halloween буюу сүнсний баяр



Монголчууд маань сүүлийн үед баяр наадмыг алгасахаа больжээ. Уг нь дээхэн үед шинэ жил,эх үрсийн баяр, эмэгтэйчүүдийн өдөр, цагаан сар, улсын баяр гээд болдог шиг санаж байна. Харин сүүлийн хэдэн жилээс christmas буюу зул сарын баярыг тэмдэглэдэг болсон. Энэ баярыг өнгөрсөн цуглааныхантайгаа тэмдэглэсэн. Яг ном ёсных нь дагуу болоод ч тэр үү уур амьсгал, нөхөрлөл, үйл ажиллагаа гээд бүгд гайхамшигтай сайхан байсан. Энэ талаар сэтгэгдэлээ ч бичсэн шиг санаж байна. Одоо тун удахгүй Сүнсний баяр болох гэж байна. Энд тэндгүй л Halloween баярын party гээд л байх юм. Манай сургууль дээр хүртэл зарлал байж байна лээ. Хүмүүс уул нь баяруудын тухай бага сага мэдлэгтэй болвол эдгээр баяруудыг яаж тэмдэглэх тухай мэдэх л байхсан. За ингээд энэхүү баярын тухай өөрийн мэддэг багахан зүйлсийг та бүхэнд хүргэе. Анх Хүүхдийн ордны англи хэлний дугуйланд явж байхдаа энэ баярын тухай сонсож 2 ч удаа оролцож байсан юм. Тэр үедээ бага байсан болоод ч тэр үү чихэр, энэ тэр аваад гоё л дурсамжтай үлдэж байсан. Уг нь энэ баярыг хүүхдүүдийг баярлуулах гэж тэмдэглэдэг л дээ . Гэхдээ том ах эгч нар маань барьцаад байх шиг байгаан. За ингээд бодлоо өндөрлөе.
Halloween
Анх энэ баярыг хуучны Ираланд үндэстэнгүүд тэмдэглэж иржээ. 10 сарын 31 өдрийн яг нар жаргах үеээс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна. Мөн тэр өдөр баг костьюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдаг байсных гэнэ. Энэ дөрийг эртний Ромд хүртэл том фестивал болгон тэмдэглэсээр ирсэн. Одоо энэ баярыг ихэнх христ шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ираланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм.Англи улс болон Хятад улс хүртэл энэ баярыг тэмдэглэдэг байна. Харин латин америкын улсуудад бол Чөтгөрийн баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Америк улсад 19р зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь евродын оронуудаас олон мянган дүргэвчид ирсэнтэй холбоотой юм. Одоо энэ баяр нь америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус баяр бөгөөд бусад улсад бол бараг шашны баяр хэвээрээ байсаар байгаа. Энэ баярын хамгийн гол симбол болсон зүйл бол улбар шар хулуу. Хойд Америкед Чарли гэдэг нэг харамч баян хүн байж гэнэ. Тэр бас их харамч хүнд мөнгө зээлдэггүй их хяхар муухай ааштай хүн байсан. Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хорогдоод яг 10.31-д хулууны хэлбэрээр үзэгддэг болж. Ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж гэрээсээ холуур явуулах хамгийн томыг нь сонгож аваад орой дээрээс нь тэгшхэн зүсэж авч байгаад доторх зөөлөн эдийг нь бүгдийг нь ухаж аваад дараа нь хулууныхаа хана дээгүүр дүрс гарган цоолж тэгээд хулууныхаа дотор талд лаа асаагаад тавьдаг. Тур үеийн хүмүүс Чарли энэ хулуунуудыг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ингэж бэлддэг болжээ. Хожим нь энэ нь бусад хүмүүст хүрч одоогийн хэлбэртэй болсон юм. Энэ баярын хамгийн гол 2 өнгө бол улбар шар болон хар өнгө юм.Энэ баярын бас нэг том заншил бол TRICK OR TREAT юм. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг. TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачлавал Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү гэсэн утгатай. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар шүтлэгээс үүссэн гэх үү дээ. Гэхдээ энэ нь одоо хүүхдүүдийг баярлуулах маш гоё хэлбэр гэж боддог. Сүүлийн үед барууны орнуудад томчууд баг өмсөн баярлалдах болсон. Ялангуяа алдартай улс төрчдийн дүртэй багууд хамгийн эрэлттэй болсон. Энэ жил Америкийн сонгуульд өрсөлдөж байгаа Барак Обама, Маккейн болон Альяскийн амбан захирагч мисс хүүхний дүртэй багууд хамгийн эрэлттэй бүр лангуун дээр тавигдсан даруй даа зарагдаад дэлгүүрийн эздийн санааг зовоож байгаа тухай яригдаж байсан шүү. За за эцэст нь маргааш болох Halloween баярын мэндийг хүргэе. Зурагтаар аймшгийн кино, хүүхэлдэйн кино гарах байх шүү. Гадаад сувгуудаар бол өдөржингөө л гардаг даа. Good Luck!!!

Цэргийн алба хаах ?

Hi ALL!!! Блогтоо юм бичилгүй нэлээд удчихлаа. Саяхан цэрэг татлагын хуудас ирээд нэлээд сандаргалаа. Ядаж байхад сургуулиасаа чөлөө авчихсан чинь бүрдүүлж ирэх материал нь бүрдэж өгөхгүй одоо яанаа гэдэг бодолд дарагдваа. Нэгэнт чөлөө авчаад би цэрэгт татагдах гээд байна энэ сургуульд сурдаг гэсэн тодорхойлолт хэрэгтэй байна өгөөч гэлтэй нь биш бас дээрээс нь төлбөр төлсөн баримт, оюутны үнэмлэх гээд миний хувьд бүр ч хэцүү нөхцлүүд тулгарлаа. Гэхдээ азаар бурхан ивээж надаас иймээ тиймээ юм асуулгүйгээр тодорхойлолт бичээд өглөө, маргааш ирж оюутныхаа үнэмлэхийг аваарай гэдэг байгаа. Би ч бөөн баяр гараад л явлаа. Одоо сайн залбирч байгаад маргааш үнэмлэхээ авчихвал төлбөрийн асуудал үлдлээ. Төлбөр гэдэг ч том асуудал шүү. Ийм олон чанга асуудал тавьдаг нь ч аргагүй биз. Цэргийн алба хаах хүмүүсийн тоо жил бүр багасч байгаа гэдэг болоод ч тэр байх. Гэхдээ тэр цэргүүд нь багасаад байгаа бол юунд тэгж олноор нь сүр дуулиантай Энхийг сахиулах нэрийдлээр гадаад руу явуулдаг байна аа. Уг нь 9 сард уншсан нэг мэдээгээр бол Иракад байгаа цэргээ татах гэж байна гэж дуулдсан чинь сураг нь гарахгүй л байна. Гадаад руу явж байгаа цэргүүдийг бодоход эдийн засгийн багшийн маань ярьж байсан зүйл санаанд "Монгол улс дэлхийн банкны тавьдаг шалгуурт явч тэнцэхгүй. Америкт дольгонож хэдэн цэргүүдээ явуулан байж л гэнэт яаж тэнцсэн нь мэдэхгүй бөөн тусламж орж ирдэг" гэсэн үг нь санаанд бууж байна. Нээрээ бодоод үзхээр үнэнч юм шиг. Тэдгээр цэргүүдийн амь насны даатгалыг бид нар тусламж нэртэйгээр авч байна. Авч байна ч гэждээ би л лав автобусны билетийн хөнгөлөлтөөс өөр юм авдгаа санахгүй л юмдаа. Гэхдээ энэндээ баярлаад байя гэж бодсон чинь Энэ орж ирсэн тусламж хаашаа явсан болоод бид одоо хүртэл нэгэн хэвийн байдалдаа байгаа гэдэг бодол дагалдлаа. Саяхны нэг радиогийн нэвтрүүлгээр Тусламжийн мөнгөний 50 орчим хувь нь ажилчдын цалин, хангамжинд зарцуулагддаг. Гэхдээ тухайн орны ажилчид гадаад ажилчдын хоорондын цалин тэнгэр газар шиг зөрүүтэй байдаг талаар өөрийн орны болон гадаад орны нэлээн хэдэн жилшээ баримттай мэдээлэл сонслоо. Яг өөрөө мэдэхгүй ч гэсэн өнгөц харахад үнэнч юм шиг. Ядаж байхад манай дарга нар ямар билээ. Олонх нь яг л нөгөө "Танай дарга өргөнөөс нь Манай дарга зузаанаас нь" гэдэг шиг биздээ. Энгээд бодохоор тэдгээр цэргүүд хэний төлөө тэнд амиараа дэнчиж тавьж байгаа билээ. Тэнд сайн дураараа явж байгаа гэх боловч бүгдээрээ л амьжиргаагаа дээшлүүлэх гэж явж байгаа шүү дээ. Миний танил нэг хүн хэдэн жилийн өмнө Афганистанд жил гаран болчоод ирсэн. Гэвч одоо тэрэнд нэмэгдэж бусдаас илүү гарсан зүйл алга л байна. Нөгөө л инфляци, үнийн хөөрөгдөлд хүчин мөхөсдөж л байна. Монголчууд дэлхий нийтийг хамарсан 2 том өлсөглөн, нэлээд хэдэн өвчинд автаагүй улсууд гэж дуулддаг. Харин одоо глобалчлалын нөлөөгөөр энэ үзэгдэлд зайлшгүй орох болчоод байна. Дэлхийн санхүүгийн хямрал удахгүй ирэх болно гэж бодож байна. Гэнэт банкууд уралдаж рекламдаж байсан зээлээ тохиролцсон мэт зогсоогоод буцаад хадгаламж татах асуудал руу ороод байна. Энэ бүгд нэгийг хэлээд байх шиг. Ингэж бодоход цэрэгт яваад хал үзэж хорвоогоос тасраад амар байх юм биш үү гэх шиг бодолч орж ирэх шиг. За хэм мэдлээ дээ. Бурхан Монголыг Ивээг

Monday, October 13, 2008

Дэлхийн санхүүгийн хямрал манай улсад ирэх нь цаг хугацааны л асуудал

Сая болсон иргэдийн төлөөлөгчдийн ч гэл үү юуны билээ сонгууль ашгүй дууслаа. Гэж бодсон чинь бас л дуусахгүй нь бололтой. Иргэдийн улс төрчдөд итгэл алдарснаас болж ирц нь хүрэхгүй байж мэднэ гэж бодон ахин сонгуулийн сураг сонсохоос залхсандаа ч тэр үү эсвэл анхны сонгуулиа өгч байгаа болоод ч тэр үү бүү мэд ямартаа ч Ардчилсан нийгэмд сонголтоо хийсэн нь Хариугаа авдаг гэснийг санаж сонгуулиа өглөө. Уг нь хүмүүс хэр өгч байгааг мэдэх гэж зориуд оройтож очсон юм. Сонгогчдыг бүртгэж авч байгаа нэг хүн нь хажуу дахь хүнтэйгээ тоглоомоор тэр үү эсвэл хүн хүлээж залхсандаа тэр үү "ядаж 300 гэдэг тоог нь дугуйлах юм сан" гэж ярихыг нь сэм сонсоод одоогийн үр дүн гарна гэдгийг бараг таамагласандаа. Уг нь манай Хан-Уул дүүрэг урьд нь үйлдвэрийн район байсан гэсэндээ ахмад настангууд нэлээд их байдаг болохоор сонгуулийн идэвхи сайн л байдаг. Сонгууль өгөх газар луу ахмад настангууд болон хижээл насны хүмүүс л явж байсан харагдсан. Ямар сайндаа л гарахдаа будаг түрхэж байсан хүнээс нь "хумсан дээр багахан шиг түрхчээрэй. Дараа нь арилахгүй хэцүү байна лээ" гэж хэлэхэд тун тааламжтайгаар хүлээн авч хаана түрхэхийг нь хүртэл асууж байсан шүү. За ямартай ч Хан-Уул арай гэж 51 хувь хүрч Ардчилсан намынхан маргааш нь баяраа тэмдэглэж байгаа сураг дуулдсан. Өмнө нь Эрлийн Эрдэнэ-Бат 2 ахиж гарч ирэхдээ хэдэн будсан сандал, сагсны шийднээс өөр юм үлдээгээгүй яваад өгсөн. Дараа нь хувьсгалт намаас нэг нөхөр гарч ирсэн. Уг нь сангийн сайд бил үү юу ч билээ нэг сайд л байсан юм. Улс төрчид өөрсдийнхөө төлөө зүтгэдэг юм хойно мань мэтээ мартаад бас л юу ч хийгээгүй. Өмнөх сонгуулиар өөр тойрогт нэр дэвшихдээ бас ч болоогүй "Манай тойргийн сонгогчид намайг тойрогтоо дахин дэвшихгүй яасан юм бэ" гээд захиа энэ тэр ирүүлсэн гэж зурагтаар ичих ч үгүй ярьж байсан. 2 намд хульхидуулсан Хан-Уулчууд энэ удаа Ардчилсан намд итгэл хүлээлгэж байна. За ингээд өөрийн бодлоо түр зогсооё. Сая news дээр гарсан нэг мэдээг уншаад айдас төрөх шиг боллоо. Үнэхээр ч монголчууд бүс ээ чангалах болж дээ. За энэхүү мэдээг бүрэн эхээр нь хүргэе.
Дэлхий нийтээр эдийн засгийн хямрал өрнөж, энэ нь бүхий л улс орны санхүүгийн чадавхид хүчтэй нөлөө үүсгэж байгаа билээ. Түүнчлэн АНУ-гийн хөрөнгийн зах зээлээс үүдэлтэй энэхүү санхүүгийн хямрал нь хөрөнгө оруулагчдын шинэ зах зээл нээх хүсэл сонирхолд ч бэрхшээл үүсгэх болсон юм. Иймд энэ талаар “Айвенхоу майнз” компанийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, Монгол дахь төслийн удирдагч А.Мөнхбаттай ярилцлаа.

-Өнөөдөр дэлхийн зах зээл дээр санхүүгийн хямрал хүчтэй өрнөж эхэллээ. Үүнийг шинжээчид 1929 оноос хойш АНУ-гийн зах зээл дээр анх удаа болж буй хамгийн том хямрал гэдэг дүгнэлтийг хийх болсон. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?

-Үнэхээр хямрал нүүрлэсэн гэдэг нь тодорхой болсонтой бүх хүн санал нийлэхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Анх гурав, дөрвөн сарын өмнө хямралын эхлэл тавигдаж байхад магадгүй олон хүн ийм болно гэж төсөөлөөгүй байсан болов уу. Гэтэл өнөөдөр АНУ-ын зах зээлээс дамжсан хямрал олон улсын хөрөнгийн биржүүдэд нөлөөлөөд эхэллээ. Хүрээ хамаарлын хувьд энэ нь 1929 оны АНУ-д үүссэн эдийн засгийн хямралтай дүйцэхээр их цар хүрээтэй болж байна гэж шинжээчид дүгнэж байна. АНУ-ын Хөрөнгийн зах зээлийг тодорхойлдог “ Dow Jones” гэж индекс байдаг. Тэр үзүүлэлт гурван сарын өмнө 15 мянгаас дээш байсан бол өнөөдөр арван мянгаас доошоо орчихлоо. АНУ бол дэлхийн эдийн засгийн хамгийн том төв. Энэ цэгт санхүүгийн хямрал үүснэ гэдэг нь өөрөө дэлхий тэр чигтээ донслох нөхцлийг бүрдсэн гэсэн үг. Америкт эхэлсэн “credit crunch” буюу зээлийн хямрал нь өрнөдийн орнуудын банк санхүүгийн байгууллагуудын чадавхийг бууруулж байна. Үүнээс үүдээд АНУ-д энэ он гарсаар 15 банк, түүний дотор “Lehman Brothers”, “Washington Mutual” зэрэг банк санхүүгийн байгууллагууд дампуурлаа зарлалаа. Европ, ОХУ-д ч бас байдал хүндэрч байна.

-Гэхдээ АНУ-гийн төр хөрөнгө оруулагч хийгээд банк санхүүгийн салбараа аврахын тулд 700 тэрбум ам.долларыг зарцуулахаар болсон шүү дээ. Энэ арга хэмжээнээс үр дүн харагдаж байна уу?

-Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс 700 тэрбум ам.долларын санхүүжилтийг хөрөнгө оруулалтын банк болоод байрны зээлээс үүдэж санхүүгийн хямралд орсон томоохон банкны зээлийн алдагдлыг худалдаж авах зорилгоор зах зээлд гаргах шийдвэр гаргасан. Ингэж найдваргүй зээлийг Засгийн газар худалдаж авснаар банк санхүүгийн байгууллагыг дампуурлаас аврах нэг төрлийн боломж бүрдэнэ. Гэтэл бодит байдал дээр дээрх шийдвэрийг зарласаар байтал уналт үргэлжилж байна. Ийм шийдвэр гарчихаад байхад хөрөнгийн зах зээлийн уналт үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл доогуур байна гэсэн үг.

-АНУ-гийн хямралын эхлэл нь ипотекиос үүдэлтэй байсныг бүгд мэднэ. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хүчин зүйл байж болох юм. Кембрижийн их сургуулийн докторууд ийм хямрал болох эхлэл нь аль 1970 оноос тавигдсан гэж үзсэн байна билээ?

-Үүнийг эдийн засгийн нео-классик онолын дагуу тайлбарлавал өсөлт явагдаж байхад бүгд үйлдвэрлэж, их хэмжээний хуримтлал үүссэнээр эрэлт хэрэгцээний тэнцвэр алдагдаж, улмаар бий болсон хуримтлал хадгалагдснаар худалдан авалт зогсдог. Нэгэнт худалдан авалт зогссоноор үйлдвэрлэл зогсоно. Өөрийн тань асуугаад байгаа цаад учир шалтгаан нь энэ. Зах зээлийн эдийн засаг мөчлөгөөр өөрийгөө зохицуулж байдаг боло­хоор өсөлтийн үед уналтанд бэлдэж байх хэрэгтэй байдаг юм.

-АНУ-д банкны зээлийн алдагдлыг төр нь худалдан авч байна. Өнөөдөр Монгол Улсын төрөөс ч тэр бизнесийн тэтгэлэгт бодлогыг хэрэгжүүлэх боллоо. Энэ нь эргээд зарим хүмүүсийн сэтгэхүйд зах зээлийн эдийн засаг хамгийн зөв хувилбар биш. Социализмын бодлого нь зөв юм байна гэдэг бодлыг төрүүлж буй бололтой. Энэ талаарх таны бодол?

-Төрийн оролцоо зарим тохиолдолд байх нь буруу биш. Тэр тусмаа манайх шиг орны хувьд. Гэхдээ АНУ-д авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Монголд хуулбарлаж болохгүй. Манай улсын хувьд эдийн засгийн өсөлт бий болсон уу гэвэл болсон. Хэдийгээр инф­ляцийг хязгаарлах хэрэгтэй ч нөгөө талдаа энэ бодлого нь өөрөө эдийн засгийн өсөлтийг хумиж мэднэ. Монгол Улсын эдийн засаг шууд утгаараа уул уурхайгаа түшиглэдэг. Иймд зөвхөн энэ салбарт дулдайдаж бодлогоо тодорхойлох нь буруу. Наад зах нь банк санхүү болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, ганц саалийн үнээгээ хоёр, гурав болгох хэрэгтэй.

-Уг нь өнгөрсөн жилүүдэд дэлхийн эдийн засаг ч тэр, манай улсын эдийн засаг ч огцом өссөн шүү дээ. Гэтэл хямрал болж байна. Үүнээс үүдээд санхүүгийн өсөлт нь ийм хэврэг байдаг юм уу гэсэн асуулт гарч байна?

-Тийм ээ, тодорхойдоо бол дэлхийн эдийн засаг 2000 оноос өдийг хүртэл огцом өссөн. Үүний үр дүнг дэлхий нийтээр төдийгүй манай улс ч их хүртсэн. Том зах зээлийг дагалдаад жижиг зах зээл ч хангалттай хөгжиж байлаа.Мөн уул уурхайн салбарт ч өнгөрсөн жилүүдэд асар их нааштай үзүүлэлт бий болсон. Наад зах нь, ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өсч, улмаар манай улсын эдийн засгийн чадавхи ч их өслөө. Энэ нь эргээд өсөлт болоод уналтын аль аль нь байнгын тогтвортой биш. Өсөлт бий болж байвал үр дүнг нь тогтвортой авч үлдэх хамгаалалтыг давхар авч явах хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.

-Манай улс гэснээс энэ хүндрэл манайхыг тойрч гарахгүй нь тодорхой. Наад зах нь өнөөдөр ашигт малтмалын үнэ унаж байна. Улсын төсөвт үүнээс үүдсэн цоорхой гарах нь тодорхой болоод байна шүү дээ?

-Нэгэнт дэлхийн эдийн засгийн хямрал хаалга тогшиж байхад манайх зайлшгүй хам­гаалалтад бэлтгэх цаг болсон байна. Тэгэхгүй бол манайх шиг орны хувьд асуудал улам бүр хүндэрнэ. Хэдийгээр өнөөдөр манайхны халаас дүүрч, үл анзаарагдахаар байгаа ч хамгаалалтын арга хэмжээг боловсруулах цаг болсон. Учир нь, Монгол дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлөх чадваргүй нэг жижиг эд эс нь. Иймд энэ хямрал зөвшөөрөл авахгүй манай улсын санхүүгийн хил хязгаарыг даваад ороод ирнэ. Тэр хил давалт нь хэр хурдан бэ, хэр удаан хугацааны дараа ирэх вэ гэдэг нь гол асуудал. Манайхны хувьд өнөө­дөр хамгаалалтаа чадваржуулж, тэр цаг хугацааны нарийн нөлөөллийг судлах хэрэгтэй. Монгол Улсын Хөгжүүлэх санд 400 тэрбум төгрөг байна гээд л хөөрцөглөөд хүн бүрт, түүгээр ч барахгүй ямаа бүрт хөрөнгө цацаж болохгүй.Тэгэхгүй бол Монгол Улсад бий болсон санхүүгийн таатай орчин хоромхон зуур арчигдаж мэднэ. Наад зах нь, дэлхийн эдийн засаг дээр газрын тосны үнэ өсөхөд л манайд ямар сөрөг үр дагавар үүссэнийг бид харж байгаа шүү дээ.

-”Ситигрупп” энэ оны эхээр нэг тонн зэсийн үнэ арван мянган ам.доллар давна гэж мэдээлж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө ирэх жилийн зэсийн үнэ дунджаар 8000 ам.доллар болж, ирэх хоёр жил ашигт малтмалын үнэ тогтворгүй байна гэдэг дү­гнэлтийг мэдээлсэн. Үүний цаад шалтгаан нь юу вэ. Шинжээчид Хятадын зах зээл ханасан, нийлүүлэлт нь хэрээс хэтэрсэн гэх мэт олон дүгнэлтийг хийсэн байна билээ?

-Би дээр хэлсэн АНУ-гийн эдийн засгийн өөрчлөлт нь дэлхий нийт тэр чигээрээ интеграц­лагдсан гэдгийг баталж байна. Европын орнууд Англи, Ирланд, Франц, Исланд гээд хамгийн сүүлд Германы банк санхүүгийн зах зээл хүндрээд эхэллээ. Дэлхийн хамгийн том хэрэглэгч зах зээл болох Хятадын хөрөнгийн зах зээлд ч сөрөг нөлөө мэдрэгдэж байна. Энэ улс яагаад хамгийн их түүхий эдийг нийлүүлэгчээс нэхдэг вэ гэхээр өөрийн улсад үйлд­вэрлэлээ явуулаад дэлхийн бусад улс оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, экспортын барим­жаатай эдийн засаг. Гэтэл тэдний худалдан авагч болох АНУ болоод Европын орнууд нь худалдан авах чадваргүй болж хэрэгцээгээ бууруулна. Ингэж Хятадын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний экспортын эрэлт буураад эхлэхээр үргэлжлүүлээд үйлдвэрлэх боломжгүй болно. Нэгэнт нэмж бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдан авагчгүй болж байгаа юм чинь эргээд зах зээлээс түүхий эдээ худалдаж авахаа зогсооно. Ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээлд буурч байгаагийн бүх цаад учир шалтгаан нь энэ. Зөвхөн зэс ч бус нүүрс, төмөр, алт гээд бүхий л ашигт малтмалын үнийг донсолгоонд оруулж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр Канадын CanAccord гэдэг нэр хүндтэй компаниас зэсийн үнийг 2009-2010 онд дунджаар 4500 доллар болж буурна гэсэн таамаг гаргасан байна лээ.

-Манай улстөрчдийн хувьд 68 хувийн гэнэтийн ашгийн татварыг батлах үедээ ашигт малтмалын үнийн өсөлт ойрын арван жилдээ үргэлжилнэ. Монголчууд азтай ард түмэн гэдэг тодорхойлолтыг хийж байсан шүү дээ?

-Манайх үнэхээр өөрийн тань хэлснээр хоёр жилийн өмнө их өөдрөг байсан. УИХ-аас зэс дээр гэхэд л 68 хувийн татвар тавьж байлаа. Гэтэл өнөөдөр тэр бүх дүр зураг огцом өөрчлөгдлөө. Нэг тонн нь 8800 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт дунджаар 5500 ам.доллартай байлаа. Иймд шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь асуудалд их ухамсартай хандаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвхөн ашигтай гэдэг талаас нь бус хоёр талаас нь харж төрийн үйл хэргийг удирдах хэрэгтэй болсон байна.

-Энэ санаатай тань уялдуулаад нэг асуулт тавья. Анх өнгөрсөн оны сүүлчээр АНУ-д ипотекийн хямрал үүсэхэд “Манайх бол жижиг зах зээл. АНУ-д ипотекийн зах зээл үүсээд олон жил болсон. Иймд тэд болж байгаа хямрал манайх шиг дөнгөж хөгжиж эхэлж байгаа улсад нөлөөлөхгүй. Цаг хугацааны хувьд ч нэлээд хожуу нөлөөлнө” гэдэг тайлбарыг хийж байсан. Магадгүй өнөөдөр дэлхийн эдийн засагт үүсээд байгаа хямралыг ч тэгж тайлбарлаж болох юм?

-Хямрал өнөөдөр ирэх үү, маргааш манайд нөлөөлөх үү гэдгийг цаг хугацаа харуулна. 1997 онд болсон Зүүн Азийн хямрал гэхэд нэг л бүс нутгийг хямарсан боловч 2-3 жил үргэлжилж Монголд байдал хүнд байсан биз дээ. Энэ удаа түүнээс илүү цар хүрээтэй болж ужиграх магадлал өндөр байна. Үүнээс үүдээд ашигт малтмалын үнэ унаж, хөрөнгө оруулагчдын шинэ зах зээл нээх сонирхлыг хязгаарлаж байна. Энэ бүхэн нь Монголд төсвийн алдагдлыг нэмэгдүүлнэ, бас гадаад худалдааны алдагдлыг өсгөнө. Эргээд энэ нь бидний амьжиргаанд нөлөөлнө. АНУ-д болж байгаа ипотекийн хямрал манайд нө­лөөлөхгүй гэж хэлсэн гэж байна. Гэтэл өнгөрсөн жил асар хурдтай өсч байсан манай улсын барилгын салбарын хурд өнөөдөр саарсан. Шинэ барилгуудын үнэ буурч, банкууд орон сууцны зээлээ багасгаж, барилгын борлуулалт саарч эхэллээ. Энэ нь биднийг түргэн арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Үүнийг хараагүй юм шиг өнгөрч болохгүй.

-Мэдээж үүнтэй зэрэгцээд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүний борлуулалтын тухай асуудал сөхөгдөх болов уу?

-Манай эрх баригчдын зүгээс нэгэнт дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын бүтээгдэхүү­ний үнэ хурдтай өсч байхад бүх зүйл сайхан болно гэж бодсон уу Оюутолгой болоод Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажлыг хойш нь сунгасан. Гэтэл тэр том төслүүдийг хэрэгжүүлж амжаагүй байтал ашигт малтмалын үнэ буураад эхэллээ шүү дээ. Үүний цаадхи үр дүн нь миний хэлсэн, хэлээгүй тодорхой.

-Тухайлбал, “Айвенхоу майнз” компанийн хувьд байдал ямар байгаа вэ?

-”Айвенхоу майнз” компанийн хувьд Монголд оруулсан төслөөсөө ерөөсөө ашиг олоогүй. Нэг ёсны 2000 оноос хойш үйлдвэрлэл эхлээгүй учраас байнгын зардал гаргаж ирсэн. Наад зах нь “Айвенхоу майнз”-ын хувьцааны ханш 2007 онд 17-18 ам.доллар хүрч байсан бол өнөөдөр гурван ам.доллар 70 цент болж буураад байгаа.

-”Айвенхоу майнз” компани олон улсын санхүүгийн зах зээл дээр үүсээд байгаа энэ хямралыг давж гарах хүч, хамгаалалт нь хэр байгаа вэ?

-Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа арилжаалж байгаа компани юун түрүүнд өөрсдийн хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Энэ бол хуулиар хүлээсэн хөрөнгийн зах зээлийн бизнесийн үнэн. “Айвенхоу майнз”-ын хувьд Австрали, Африк гээд бусад олон оронд нүүрс, зэс, алтны олон төсөл хэрэгжүүлж байгаа учраас энэ хямралын даагаад гарах боломж бий. Мэдээж хөрөнгийн зах зээл дээр хувьцааны ханш дөрвөн ам.доллараас доошоо бууна гэдэг бол хамгийн том хөрөнгө нь болох Оюутолгой төслийн үнэ цэнийг авч хаяж байна гэсэн үг. Тэр утгаараа компани хямралыг давж гарч чадах ч үүний гол хохирогч нь Монгол болж байгаа юм. Хэрэв Оюутолгой төсөл хэрэгжээд орлого олоод явсан бол манай улсад орох хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон мянган хүн ажлын байртай болох байсан. Наад зах нь өнгөрсөн онд манайд 1700 хүн ажиллаж байсан бол Хөрөнгө оруулалтын гэрээ хойшилсонтой холбогдоод одоо дөнгөж 600 орчим хүн л ажиллаж байна шүү дээ.

-Төслийг анх боловсруулж байх үед 2012 оноос ашиглалтад оруулна гэж ярьж бай­сан. Тэр хугацаа хэр хойшоо сунаж байгаа вэ?

-Өмнө нь Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд үр дүн нь тодорхой учраас хөрөнгө оруулагч олоход бэрхшээлгүй байсан. Наад зах нь дэлхийн хамгийн том уул уурхайн групп болох “Рио Тинто” манай хөрөнгө оруулагч болсон тул төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах санхүүгийн бэрхшээл үүсэхгүй гэдэгт хоёр гурван жилийн өмнө итгэлтэй байлаа. Харин өнөөдөр нэгэнт дэлхийг тойрсон хямралаас үүдээд санхүүжилт хайхад хүндрэл үүсч магадгүй байна. Өмнө нь гэрээгээ л байгуулчихвал хөрөнгө оруулагч өөрөө ороод ирэх байсан бол одоо нэгэнт дэлхийн банк санхүүгийн салбар хямралд орчихоор хэн хөрөнгө оруулалт хийж чадах вэ гэдэг асуултыг хариуг хайхад бэрхшээлтэй. Наад зах нь 2.7 тэрбум ам.доллараар төслийг ашиглалтад оруулж чадахаар байсан бол одоо капитал зардлын хэмжээ асар их нэмэгдэх нь тодорхой болсон.

-Нэмэгдээд хэд болж байгаа вэ. Тооцоолж үзсэн үү?

-Урьдчилсан байдлаар 5-5.5 тэрбум ам.доллар болж өссөн. Тэгэхээр ийм хэмжээний сан­хүүжилт хийх банк олон улсын хэмжээнд байна уу, үгүй юу гээд үзэхэд тун хүндрэлтэй. Иймд ядаж эдийн засгийн хямрал доод цэгтээ хүрээгүй байгаа дээр төслийг эхлүүлэхгүй бол цаашид хугацаа алдах тусам нөхцөл байдал хэцүү болно.

-Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг шинээр байгуулж байгаа гэж сонссон?

-Ингэж хуулиа өөрчлөх гэж, гэрээний төслийг шинээр боловсруулах гэж ширээний ард хэлэлцэж суутал хямрал дээд цэгтээ хүрэх вий гэдгээс айж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас 30 сарын дараа гэхэд үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэдэг амлалтыг анх Айвенхоумайнз” Монголын төрд өгч байсан. Би дээр хэлсэн, нэгэнт гэрээний дараа дахиад санхүүжитийн эх үүсвэрээ баталгаатай болгох шаардлагатай учраас өнөөдөр үйлдвэрлэлийг эхлэх хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Ямар ч байсан өөдрөгөөр хариулбал, энэ онд багтаад хөрөнгө оруулалтын гэрээг баталлаа гэхэд 2012 оноос ашиг­лалтад оруулах урьдчилсан төлөвлөгөө бий. Гэхдээ үүнд шууд тэгнэ гэж хариулах боломж­гүй болчихоод байгаад л гол учир нь байгаа юм. Та бидний хэн нь ч дэлхийн эдийн засгийн хямралын хурдац хийгээд хамрах хүрээг урьдчилан хэлж чадахааргүй нөхцөл байдал үүсчихээд буй нь л хамгийн хэцүү байна даа.

Г.ОТГОНЖАРГАЛ news.mn

Sunday, October 12, 2008

Яасан уужим юм бэ монгол хүний сэтгэл

Монголчуудын дотор эмээл хазаар эрдэнэт хүлэгтэйгээ, эзэнтэйгээ, уул талтайгаа багтмаар уужимхан юмаа гэж. Муужирч унамаар хүмүүстэй ч хэд хэд таарч явсан шvv.

Би энд баахан дүгнэлт бичээд монголчууд цаг барьдаггүй, худлаа ярьдаг, хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аягладаг, гуймтгай мөртлөө голомтгой, хэрэг гарвал хөлгүй долгиноод хэргээ бүтэхээр танихаа больдог, бла бла гээд баахан юм нурших нь сонин биш байх л даа. Би зүгээр хэдэн жишээ авсан нь дээр байх. Хүмүүс юу гэж дүгнэж тунгаах нь өөрсдийнх нь хэрэг биз.

1. Намайг гeрманд оюутан байхад ээж утасдаад холын холын холын хамаатны нэг эгчийн нөхөр нь гэж хүн очих гэж байна. Түүнийг тосож аваад туслаж дэмжээдхээрэй гэж ярьлаа. Одоо яахав ээжийн зарлиг бууж байгаам чинь гээд ирэх өдөр нь тосоод авлаа. Үнэндээ тэр хүнийг бүү хэл эхнэрийг нь ч би танихгүй худалч хүнд тийм хүн байдаг гэж сонсоочгүй. Гэртээ авчирлаа. Тэгсэн надаас өөр тулж түших хүн байхгүй, дээрээс нь мөнгө ч үгүй, хэл ч үгүй яг яах гэж байгаа нь тун бүрхэг нэгэн гишүүн манайд нэмэгдлээ. Ядаж байхад манайх гэдэг айл алгынхан чинээ оюутны байр. Манай найз залуу бараг талыг нь эзэлчихдэг. Ганц ортой. Гудас тавьж өгөөд л унтууллаа. Хичээлээсээ ороод ирэхээр л нэг шаналгаатай царайтай хүн угтаад ажил ажил гээд л үглэнэ. Надад тийм эрх дарх байх биш. Бичиг баримтгүй хүнд би яaж ажил олж өгөхөв. Өөрөө ч ажил хийдгүй болохоор ажил хайх туршлага ч байхгүй. Элдэв юманд барагтай санаа зовоод байдаггүй би жинхэнэ шаналгаатай учрав.. Ганц 2 хүнээс асуух л юм байдгүй. Ажил төрөл яaхав. Тэр хүнийг гэртээ байлгаад байна гэдэг асар их дарамт болж байлаа. Идэж уух нь дүүрч. Яаж явуулнаа гэж шаналаастай. За тэгээд ганц талх бариад ирэхгуй юм байж бас архи пийв сэм сэмхэн зөөгөөд уугаастай. Тэрнээс нь манай найз хуваагаастай. Тэр үедээ чухам ах дуу 2 болоостой. Архи нь гарчихаар энэ ах чинь хэзээ явахын гээд намайг дарамтлаастай. Яaяaяaяa би гэдэг хүн хадан дунд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг л болж байлаа. Ашгүй ах данзан нэг өдөр тэнэж яваад өөрийнхөө өрөөсөн дугуйг олсон бололтой. Түүнийгээ дагаад явахаар боллоо. Баяр баясгалантайгаар үдэж морьдууллаа. Пээх амьсгаа авч дотор уужрав. Ашгүй нэг шилийг нь харж санаа амарлаа. Амьтан хүн бараг хажууд унтаж байхад хажуунаас нэг юм зулгаагаад байхад асар дараатайн билээ шvv. Тэгэж нүглийн муухай нүгэл тариад яaхав гээд их ч тэвчсэн дээ. Яваад төд удалгүй л шоронд орчлоо ирж уулзаач гэж ярьдым даа. Вхэхэхэхэ. ҮЙлийн үртэй би яваад ч очлоо доо. Яаж одоо шоронд хаяхав.

Цагдаатай нь уулзлаа. Яасан ийсэн болсон чинь хулгай хийгээд баригдсан гэнэ. Вхахахаха бузартай юм бэ яaсан гээд өмнөөс нь ичлээшд. Өөртэй нь уулзууллаа. Яaж ийж байгаад намайг эндээс суллаадхаач. Хэрэв бүтэхгуй бол миний баахан бараа тэнд байгаа тэрийг очиж аваад монгол явуулж өгч туслаач гээд нэг амьсгаагаар баахан юм гуйчдаг байшд. Миний чадах юм суллуулах тал дээр чинь хичээе гэсэн. Бас тэнд хүүхдээ загнаж байгаам шиг яах гэж хулгай хийж байгаан бэ гээд бас баахан загначихжээ. Цагдаатай нь харин сайн ярьж байгаад батлан даалтаар гаргаад сарын дотор монгол руу явуулахаар тохиров. Элчин дээр гүйж байж цагаан хуудас гаргуулж өгөв. Шоронгоос гараад ачаа бараагаа янзлаад манайд буцаад хүрээд ирээ. Би хэдэн $ өгий. Авгай хүүхдүүддээ жаахан бэлэг сэлт аваад тэгээд явж үз та минь л гэлээ. Тэгээд тэр чигтээ алга болсон. Ирж надаас мөнгө ч аваагүй дахин уулзаагүй. Гэхдээ бас монгол яваагүй. Ямар уужим юм бэ энэ хүний сэтгэл.
2. Амeрикад ирсний дараа бүүр тодруулбал нөхрөөсөө түр салаад ганцаараа хэсэг байх хугацаанд бас л нэг таньдаг хүний шахалтаар нэг эмэгтэй манайд надтай хэсэг байлаа. Тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу нэг бүсгүй ирлээ. Ганцаараа байхаар ханьтай зүгээр ч юмуу гэж бодсон л доо. Урьд өмнө ямар эмэгтэй хүнтэй цуг амьдарч байсан ч биш. За тэгсэн гар дээрээ ганц цeнт байхгүй, ардаа 6000$ өртэй хүнийг л манайх руу явуулчихсан байх юм даа. Чи тэгээд яaж амьдархын гээд би буур нүд орой дээрээ гараад асуулаа. Ажил төрөлтэй болчуул болох байлгүй дээ л гэсэн. Бичиг баримтгүй хүнд ажил олж өгнө гэдэг миний хийдэг ажил бас бишиймаа. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гээд зүтгэлээ дээ. Тэгэж тэгэж ёстой dishwasher-ын ажил сарын 1000$ гэсэн юм л олдлоо. Найз хамаагүй хийе л гэжээнэ.

Би ч үнэхээр өрөвдлөө. Яанаа энэ 1000$-оор яaж амьдарнаа гэж бодож байтал нөгөөдөх маань юу гэсэн гээч. 6-хан сарын дараа өрнөөсөө гарчихын байна гэдэг байгаа. Вхэхэхэх юу гэсэн үг вэ. Ганц цэнтгүйгээр 6 сар амьдарчдын байна. За яахав. Би байр хоолыг нь даадгын байж. Эмэгтэй хүнд чинь өшөө өчнөөн юм хэрэгтэйшд. Би ч толгой сэгсрээд гайхаад гайхаад барахаа байлаа. За тэгээд бас болоогүй оройтчихлоо.Автобус зогсчиж гээд шөнө дөл болцон байхад ирж аваач гэж дуудна. Би нэг үгээр ажилд нь хүргэдэг авдаг сайдын жолооч, үнэгvй тэтгэж дэмждэг аав ээж нь эр нөхөр нь ч юмуу болоод хувирчих шиг болсоншд. Уул нь хувцас хунар гээд байх юм бараг байхгүй болохоор нь эхэндээ хөөрөөд илүү дутуу хувцас хунар илүүчлээд харж үзээд байсан чинь ер нь биш юмаа. Өдөр болгон намайг шоконд оруулсаар байв. Яахав бас ажил сайтай гялалзуур гэр орон цэмбийтэл цэвэрлэчихдэг, хоол унд хийгээд хир чадлаараа бас надад долигоноостой. Би ч угын охидтой найзалж сүйд болдгүй болохоор тэгээд гэрт хүн байна ч гэж боддогүй, хайхардгүй байсан тал бий. Үнэндээ надад хүндлэл төрүүлж чадахгүй байсан юм.. Тэгсэн нэг орой л найз согтуу ирэнгүүтээ эгчид салам агсам тавьдаг байшд.

Чи ер нь их зантай, өөрийгөө их юманд бодцон, Сав л хийвэл намайг зарж байх санаатай юу юу гэнэвээ ээ бурхан минь хэлэх хэлэхгүй үгээр дайрдаг байшд. Би айсаншд. Сайндаа ч агсан тавиагүй. Хашир нэг залуутай болоод тэднийдээ очихоор болчихсон болохоороо дотроо хуралдсан бухимдлаа гаргасын болуу.

Би тэрнээс юу ч нэхээгүй. Харин ч зөндөө тус болсон. Тэрнээс өөр миний юмыг өөрийн юм шиг хэрэглэж байсан дураараа хүн надад өмнө нь хэзээ ч байгаагүй. Ичихгүй явахдаа миний өгсөн бүх юмыг хамаад л явсан даа. Яасан уужим юм бэ энэ хүний сэтгэл.
3. Бас нэг шинэ танил учиргүй хөл алдаад л орой бүр утасдаад л санаа тавиад л жигтэйхэн байлаа. Тэгэж тэгэж уярааж уярааж байгаад нэлээн хэдэн мянган $ 2 сарын дотор өгнө гээд нойтон хамуу шиг шалсаар байгаад зээлчихлээ. За тэрнээс хойш ярих нь цөөрөөд л утас нь байнга салгаастай байх боллоо. Өрөө төлөх цаг нь ч боллоо. Байдгүйээ. Хүлээлээ бас байдгүйээ. Хэд хэд залгаж байж арайхийж холбогдлоо. Өө удахгүй гээд үлгэр ярина. Энэ мэтээр хойшлуулсаар бараг л жил болсон дээ. Сүүлдэээ утсаа ч авахаа больсон. Ганц нэг ярихаараа уурлах шинжтэй. Суулд нь сураг сонссон чинь эгчийг газар доор ортол муулцан явж байвал яaсын. Мөнгөтэй юм байж голоо цохилоо гэхийн. Ёоёоёоёо юу гэсэн үг вэ. Би тэрнийг тэтгэж дэмжих ёстой юмуу. Тийм ч бага мөнгө биш шүү дээ. Сүүлдээ бүүр чадахгүй ээ байхгүйээ хахаха цагаандаа гардаг байшд. За бүүр болоогүй монголд байгаа төмөр гарааж ав гэж унтраадым даа. Вхэхэхэ би тэрүүгээр яaхын. Өөрөө өртэй юм шиг л загнуулдаг болсон. Залхдын байлээ. Хаясаншд.

Утас шөрмөсөө солиод сураг нь алдарсан. Зээлэх гээх 2 ижил гэж үнэн юм билээ. Яасан уужим юм бэ энэ хүний сэтгэл.

4. УЙХ-ын гишүүн Бадамжунай гуай дээр нэг ярилцлагадаа ах нь дүүгээ чирж явдаг монгол ёс заншилд авилга гэж ярих нь утгагүй гэсэн юм бичсэн байсан. Экэкэкэ монголчууд бүгд ах дүү хамаатан садан, тэр ч бүү хэл хятад, орос,канад гэх мэтийн зүсэн бүрийн ах дvv нартай бие биенээ чирж яваа улсыг авилга авсан өгсөн гэх нь утгагүй юм биз дээ. Яасан уужим юм бэ энэ хүний сэтгэл.

За за бичээд байвал дуусахгүй нь яасан ч их юм биччив.

Monday, September 29, 2008

Аюул хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй

Энэ аюулыг ямар ч улс орон тойрч өнгөрөхгүй

Есүс 2000 жилийн дараа дэлхий сөнөнө гэжээ. Гэхдээ яг хэдэн онд юм гэдгийг хэлээгүй. И.Ньютон Хуучин гэрээг судлаад 2060 онд дэлхий мөхнө гэсэн. Майяа нарынхаар бол 2012 оны 12-р сарын 21-нд дэлхий үгүй болох аж. Энэ бүхэн зөн. Харин доорх болзошгүй, ойрын сүйрлийн тухай үгүүлэх нь зөн биш, цуурхал, хоосон дуулиан шуугиан ч биш, шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн зүйлүүд юм.
Газрын хэвлийн доорхи их урвалжих хөдөлгөөн эрчимжиж, илүү өрнөнгүй явагдах болсон нь тодорхой ажээ. Ногоон гараг маань мөнх биш нь ойлгомжтой. Асар халуун болсоор далай буцална. Үүнийг өдөөсөн нар дэлбэрснийхээ дараа унтарч бөхнө. Дэлхий бут үсрэхгүй ч cap мэт сөнөсөн ертөнц болно. Төд удалгүй дэлхий сарниж, үгүй болно. Гэхдээ тэр нь хэдэн тэрбум жилийн дараа тохионо гэдэг. Харамсалтай нь одоо ч сөнөж болох аж. Ийм юмны тухай засгийн газрууд дуугүй байхыг хичээдэг. Засгийн газар өөрөө оршихыг л юуны өмнө чухалчилдаг тул дуугүй байдаг. 60-аад онд засгийн газрууд Икар одны тухай нууцалж байсан. Гэтэл үнэндээ Икар од дэлхийг мөргөж болох л байсан. Үүнээс сэргийлж хүн төрөлхтөн юу хийсэн юм бэ. Юу ч хийгээгүй. Хоорондоо л уралцаж байсан. Монголчууд банкаас мөнгөө аван наргицгааж, хонь малаа алж идэн ухэлд бэлтгэн хөлгүй найр хийж байсан. Харин Икар од л бодит юм хийсэн. Тэр дэлхийг мөргөлгүй өнгөрсөн. Балар эрт цагт дэлхий гамшгаар дүүрэн байв. Далай буцлаагүй бол амьдрал үүсэхгүй байх асан гэдэг. Дэлхийг сансрын эрхэс мөргөснөөс болж, солирын бороо зүсрэн аварга динозавруудаас авахуулаад адгийн өт хорхой ч мөхсөн. Хувь тохиолоор оготно хулгана төдийхөн амьд үлдсэн нь бидний өвөг дээдэс юм. Атлантида гэдэг тив, өндөр хөгжсөн соёл иргэншил байсан нь живж, амьд үлдэгсдийн хойчоос нь эртний грекчүүд соёлыг нь уламжлан авсан ч гэдэг. Далайн ёроолд мөхмөл, оньсого таавар мэт янз бүрийн соёлуудын ул мөр байдаг. Ердөө 5000 жилийн өмнө ямар нэг гамшгаас болж дэлхийн тойрог зам өөрчлөгдөж, асар халуун болсноор амьдрал дүүрэн Сахарын ширэнгэ хуйхлагдаж, аймшигт үхлийн цөл болсон. Ийм гамшгууд одоо болох ёсгүй юу. Хүн төрөлхтөн соёлжсон учраас тийм бүдүүлэг явдал давтагдах ёсгүй юу. Огтхон ч үгүй юм. Аюул алга болоогүй, хүмүүс зүгээр л энэ тухай мэдэхийг хүсдэггүй. Амьтан аюулаас зугтдаг, хүн аюулын тухай мэдэхийг ч хүсдэггүй. Мэдэхийг хүсдэг байсан бол одоогийнх шиг аюулын өмнө гар хоосон, арчаагүй байхгүй сэн. 500 сая хүн ердөө л хэзээ ч дэлбэрч болох галт уулын бэлд сууж байна. Токио, Мехико, Жакарта, Манила, Сиэтл, Киото… гээд том хотуудыг байгуулан сууж байна. Галт уулын орчим хөрс нь тариалах, суурыийхад зохимжтой байдаг юм чинь суухгүй яадаг юм бэ гэдэг. Райнир гэдэг галт уулын царцсан хайлмаг дээр 250 мянган хүн аж төрдөг. Гватемал улсын газар нутгийн 98 хувь нь галт уулын царцсан хайлмаг дээр оршдог. Тэр хайлмагийг цацсан явдлууд давтагдвал яахав. Үүнд хэн ч хариулахыг хүсдэггүй. Орос, Япон хоёр Куриллын арлуудыг булаалдаж байна. Курилл бол галт уулын хамгийн идэвхтэй бүсүүдийн нэг юм. Эрдэмтэд галт уулын аюулын бүсэд суурьшихаас сэрэмжлэхийг сануулж насанд хүрээгүй хүн үзэхийг хориглосон аймшигт кино хийжээ. Уг киног хэн ч тоосонгүй. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудад. Жаргал цэнгэлдээ ташууран оюуны хоосролд орсноос болж Сиэтл хотынхныг гамшигт бэлэн бай гэхэд оршин суугчид нь хүлээж аваагүй төдийгүй, гамшигт зориулж хотын төсвөөс тусгайлан мөнгө гаргахыг эсэргүүцэн жагсчээ. Колумбид галт уул дэлбэрэх гэж байна гэж сануулахад зугтаагүй хүмүүсээс ганц шөнийн дотор 26 мянган хүн үхэж, олон арван мянган хүн гэмтэж бэртжээ. Аймшигт Цунамийн аюулыг эрдэмтэд сэрэмжлүүлсээр байтал Зүүн өмнөд Азийн орнууд нүд ирмэхийн зуур 300 мянган хүнээ тавиад туучихсан. Монгол бол тайвширсан нутгийн нэг. Эрт дээр үед энэ нутагт аймшигт үйл явдлууд болж байсны гэрч олон бий. Жишээ нь: Зөвхөн Сүхбаатар аймагт 200 гаруй унтарсан галт уул байдаг. Асар өндөр дулаан, даралтаас болж чулуу нь талсжсан нутаг ч бий. Энэ бүхэн болж өнгөрчээ. Гэхдээ дэлхий нийтийн гамшгаас ямар ч орон тойрч өнгөрч чадахгүй. Муу дээр муухай гэгчээр газар шороогоо онгичин талж, экологийн аймшигт сүйрлийг дуудсан муу совин нь аюулыг улам бүр ойртуулан даллаж эхэллээ.
Аюул хэзээ ирэхийг хэн ч мэдэхгүй

Дэлхий анх тоосонцроос үүссэн. Аажмаар хайлмал чулуу болж хувирсан. Сансрын хүйтэнд өнгөн хэсэг нь царцсан. Алимны хальс шиг энэ царцмал дээр ус, хөрс, амьдрал үүсчээ. Энэ хальсан дээр л бид амьдарч байна. Хальсны дор буцалж байгаа чулуу, дэлхийн төвд асар том цөмийн “реактор” байдаг. Эргэлдэх явц, төвийн татах хүч, царцах процесс дэлхийг байнга агшааж, хатсан алим шиг хорчийлгож иржээ. Алимыг базвал зарим газраа хальс нь хагарч, шүүс нь гоожно, бүр бут үсэрнэ. Галт уул дэлбэрэх, газар хөдлөх гэдэг нь үүнтэй л холбоотой. Царцмал чулуун давхаргын дор маш өндөр даралтад орсон хайлмал чулуу бин битүү орчинд буцалж, тэлж, хий ялгаруулж, бачимдаж, галзуурах дөхөж байна. Зарим газар хайлмаг нэвчин гарч ирэх нүх сүв үүссэнийг галт уул гэдэг. Манай гараг дээр1500 галт уул байна. Сүүлчийн 400 жилийн турш 582 нь амьд, хэзээ ч дэлбэрч болохоор байгаа. Үүн дээр газар хөдлөлтийг нэм. Дэлхийн чулуун давхарга хагарч, хэд хэдэн хавтан болсон. Дэлхий хорчийх тусам голцуу энэ хавтангуудын уулзвараар газар хөдөлдөг. Хүмүүс галт уул дэлбэрвэл урсах хайлмагаас нь кинон дээр гардаг шиг зугтчихна гэж боддог. Үнэндээ бол тэр нь цөмийн дэлбэрэлттэй төстэй. Хорт бодис, чандруугаар дүүрсэн асар халуун, улаан өнгөтэй “үүл” цагт 100 км хурдтай тархаж, гурван км зузаан чулуун ханыг бут цохиж,. сэхээрэхээс нь ч өмнө хүмүүсийг хөнөөдөг. Тэр л аюул Индонезийн Сумбава арал дээр оршиж байсан Тамборагийн хаант улсыг газартай тэгшилсэн гашуун түүх бий. 1815 оны 01 сарын 10-нд Тамбора галт уул дэлбэрч, 400 сая тонн хүхрийн хийг 43 км өндөрт цацсан. 100 шоо км хайлмаг, чандруугаар арлыг булсан. Дэлбэрэлтийн үед 92 мянган хүн, түүний дотор хаан Абдул Метарам нас барсан. Амьд үлдсэн хүмүүсээс 100 мянга нь их халуун, өлсгөлөнгөөс болж үрэгдсэн. Багахан хаант улс бүрмөсөн сөнөсөн. Үнс нурам нарыг хааснаас дэлхий даяар хүйтэрч, Европод 1816 он зунгүй жил болжээ. Үрга”цгүйдсэн Герман, Францад олон хүн өлбөрч үхсэн. 92 мянган хүн нас барсан нь хязгаар биш юм. Зөвлөлтийн үед Ашхабадын газар хөдлөлтөөр 400 гаруй мянга, Армяны газар хөдлөлтөөр 250 гаруй мянган хүн амь үрэгдсэн байна. 1980.05.18-нд Вашингтон мужийн Сент Хеленз галт уул дэлбэрчээ. Уулын хагас нь цацагдсан бөгөөд 20 сая тротилийн энерги ялгаруулан, зургаан минутад 390 ам км ойг унагажээ. Спирит нуурт 260 метр өндөр давалгаа үүсч, шинэ гамшиг үүслээ. Нуурыг бүрхэн мод хөвж байснаа үндсээрээ доош живжээ. Ёроолд нь босоогоороо тогтоод, үндэс нь хурдаст дарагдсанаар яг л энд ой ургасан мэт байв. Мод аажимдаа занар, нүүрс үүсгэж эхэлжээ. Хэрэв мод живснийг мэдээгүй бол эрдэмтэд энд ой ургаж байснаа нуурын ёроол болж гэж дүгнэх байв. Богино хугацаанд занар, нүүрс үүсдэгийг мэдээгүй бол олон мянга, магадгүй сая жилийн өмнө энд ой ургаж байснаа газар цөмөрч, нуур үүсч гэх байв. Эрдэмтэд ингэж алддаг ажээ. Спирит нуурын явдал геологийг шинээр харахад хүргэжээ. Үнэндээ геологийн процессууд тогтсон ойлголтоос хавьгүй хурдан ахидаг байна. Цаг хугацааг нүүрсээр хэмждэг геологичдын суурь ганхжээ. Сая жилийн дараахь гэгдсэн аюул бидний хамарт тулаад ирсэн байж бүрнээ болох аж. Энэтхэгийн далайд Цунами болохыг хэн ч мэдээгүй. Далай яг л аягатай ус шиг цалгихдаа 12 орны эргийн бүсийг сүйрүүлж, 275 мянган хүний амь насыг нүд ирмэхийн зуур залгисан. Цунамийн сөрөг үр дагаврыг арилгахад хамгийн хурдан гэхэд л 10 жил шаардагдана.
Дэлхийг сөнөөхийг завдаж буй “дайснууд”

Өнгөрсөн оны 09-р сард Этиопид газар хөдөлсөн. Газар хөдлөлтөөр үүссэн цууралт үргэлжилсээр 60 км урт болоод байна. Энэ цуурхай Кени, Танзани, Малави, Мозамбик улсуудын нутгаар дайрч, Африкаас дорнод хэсгийг нь таслах ажээ. Зарим улсын нутаг хоёр хуваагдаж, зарим нь хуваагдахгүй ч Африкаас тасран одно, зарим нь живнэ. Этиопийн галт уулаас хоёр тийш хурдтай ахиж байгаа цуурхай Адений орчмоор тэнгист хүрнэ. Чингэвээс Улаан тэнгис Африк руу цутган орж, хүн төрөлхтний үзээгүй их үер, усан галав юүлэлт болно.Цуурхайгаар Африкаас салсан хэсэг нь арал болж хувирна. Өргөнөөрөө дунджаар найман метр, тодорхойгүй их гүн, улам нэмэгдэж байгаа ангархай цуурхайг хүн төрөлхтөн бөглөж чадах уу. Ердөө л хүмүүс тэртухай мэдэхийгхүсэхгүй байна. Гэвч мэдэхийг үл хүсэх хүмүүс Африкийн Эвэртэй нүүр тулах цаг удахгүй ирнэ. Африкийн дорнод хэсгийн дор асар их даралтанд шахагдсан хайлмал магма байдаг. Сэгсэрч сэгсрээд ундааны бөглөөг авбал яадаг билээ тэрэн шиг л дэлбэрэн гарахыг хүлээж буй магма юм. Гэтэл Африкийн цуурхай галт уул, газар хөдлөлтийн голомтыг өдөөж, сая сая жилийн дараахь гэгдсэн үйл явдлыг маргаашийн болгож
магадгүйд хүрлээ. Африкийн дор асар их гамшиг нуугдаж байна. Геологийн ухааны мэдэхгүй өндөр хурдаар ангал ахисаар байна. Мексикийн Попокатепетль галт уул дэлбэрвэл 10 мянган атомын бөмбөг дэлбэрсний дайтай юм болж, 30 гаруй сая хүнтэй Мехико хот үнс нурамд булагдана. Гэвч Мехикохот өргөжин тэлсээр байна. Идэвхжсээр байгаа Везуви сэргэвэл Неапольхот зэрэг нутгийн 11 сая хүн үнс нурамд булагдах аюултай. Аляскийн Августин уул дэлбэрвэл нэг далайн бус бүх далайн эргийн бүсийг живүүлэх цунами үүснэ. Газар дорхи процессууд улам л эрчимжиж, хүчжиж байгаа болохоор урьд үзэгдээгүй их далайцтай аюулууд түгшүүрийн харанга дэлдэх боллоо. Гэвч хүн төрөлхтөн энэ тухай мэдэхийг хүсэхгүй байна. Хаа нэгтэй болсон хүчтэй газар хөдлөлт бүх дэлхийд нөлөөлнө гэдгийг сонсохыг хүсэхгүй байна. 2014.03.21-нд дэлхийг сансрын эрхэс мөргөх магадлалтай. Эрхсийг 2003 онд илрүүлэн 2003QQ47 гэдэг нэр өгсөн ба нэг км диаметртэй, секундэд 35 км-ийн хурдтайгаар дэлхийг зорин ирж явна.65 сая жилийн өмнө динозавруудыг устгасан солироос 10 дахин бага хэмжээтэй, гэхдээ нэгтивийг эгшин зуур, дэлхийн амьдралыг хэдэн жилийн дотор бараг бүхэлд нь устгах хүчтэй солир юм. Үүнийг мэдээж бид мэдэхийг хүсэхгүй, сансрыг хэн ч сонирхохгүй. Асуудал дотроо байдаг гэдэг. Дэлхийн асуудал дэлхий дотроо байдаг. Супервулкан гэдэг үг танд юуг үгүүлнэ вэ. Зөвхөн үгийн тоглоом мэт санагдаж болох. Гэхдээ тоглоом биш ээ. Вулканыг галт уул гэж орчуулдаг бол супервулканыг галт уулуудын хаан, хэт их галт уул гэлтэй. Гэхдээ вулкан гэдэг нь газар доорх хайлмал чулууны үүсгэсэн нүх сүв юм. Конус хэлбэртэй нь уул бөгөөд оройдоо дэлбэрэлтээс үүдэн буй болсон аварга том тогоотой байдаг. Супервулкан бол уул биш, тал маягтай, тогоо нь асар том хотгор, хөндийн хэлбэртэй. Хэт том болохоор нь сансраас л илрүүлэх боломжтой. Тэгвэл Индонезийн Тоба супервулкан дэлбэрэх гэж байна. Тоба 74 мянган жилийн өмнө дэлбэрэхдээ дэлхийн биологийн эволюцийг хоёр сая жилээр ухраасан ажээ. Энэ “уул” 2004, 2005 онд “багахан” дэлбэрэлт үүсгэсэн нь их дэлбэрэлтийн оршил гэж эрдэмтэд үзэж байна. Тоба Индонезид оршдог тул хүн төрөлхтөнд “хамаагүй” нь мэдээж.
АНУ-ын Еллоустоны аймшиг

Гэвч дээр үгүүлсэн аюулуудаас Еллоустоны аюул хамгаас ихээр түгшүүр төрүүлж байна. Хамгийн тодорхой, хамгийн ойрын аюул гэгдэж байна. Америкийн байгалийн хамгийн үзэсгэлэнт газар бол Айдахо мужийн Еллоустоны үндэсний парк юм. Бизоны сүрэг, гейзер буюу халуун оргилуураараа алдартай. Тодорхой минут тутамд эндхийн гейзерүүд өндөрт ус оргилуулж, үзэсгэлэнг бүрдүүлдэг. Гэтэл усны оронд үнс, хорт хий гаргадаг боллоо. Дэлбэрэлт болохын гарцаагүй шинж юм. 600 орчим мянган жилийн үечлэлтэйгээр Еллоустоны супервулкан асар их хөнөөл авчран дэлбэрч байжээ. Сүүлийн дэлбэрэлтээс нь хойш 640 мянган жил өнгөрөөд байна. Дэлхийн царцмал гадаргын дорхи хайлмагийн процесс идэвхжиж байгаа. Яг одоо ч дэлбэрч магад гэж эрдэмтэд шулуухан хэлэхээс өөр аргагүй болжээ. Еллоустоны сүүлчийн дэлбэрэлт их мөстлөгийн шалтгаан болсон гэж зарим судлаачид үздэг. Гэхдээ эрдэмтдийн сулхан дууг хүмүүс сонсохгүй байна. Эрдэмтэд ч судалсан л бол бидний хэрэг гүйцлээ гээд л явцгааж байна. 2002 онд Аляскад галт уул дэлбэрсэн нь Еллоустоны супервулканыг цочроожээ. Эндхийн 10 мянга гаруй халуун оргилуур бүгд энгийн байдлаа алдаж, олон гейзер үнс тортог цацах болсон. Ойрын үед Еллоустон хэд хэдэн “туршилтын” жижиг дэлбэрэлт “үйлдэж” магадгүй гэж судлаачид мөн сануулсан. Тэр жижиг дэлбэрэлт нь эргэн тойрны 100 миль газрыг хорт хий, чандруугаар хучиж, агаарыг амь насанд аюултай болгох магадлалтай аж. Тиймээс Еллоустоны паркад 100 милиэс дотогш ойртохгүй байхыг сануулах болжээ. Супервулкан буюу хэт их галт уул асар том хонхор, хотгор, хөндий хэлбэрээр байдаг бөгөөд уг “тогоог” кальдера гэдэг. Еллоустоны кальдера 100 км урт, 30 км өргөн юм. Хайлмаг чулуу буюу магма энд ердөө л найман км-ийн гүнд, асар өндөр даралтын дор оршдог. Чулуу буцалж, хий ялгаруулж, тэлэх тусам энд даралт ихэссээр л байна. Газар овойж, 60-70 хэм халж, агаарт хүхэрт устөрөгч, гелий ихэсвэл дэлбэрэлтийн өмнөх дохио болно. 60-70 хэмд хүрч халахаас бусад шинж тэмдэг илэрсэн.
Халахгүйгээр ч дэлбэрч болох аж. Хэрэв дэлбэрвэл 640 мянган жилийн турш нэмэгдсээр байсан даралтад боогдсон магма царцмаг давхаргыг агаарт хийсгэж, 50 км өндөрт хөөрнө. Дэлхийн аль ч өнцөгт мэдрэгдэх доргилт үүснэ. Цагт хэдэн зуун км-ийн хурдтайгаар цохих долгион, улайдсан халуун тортог, чандруу, хорт хий тархана. Эхний хэдэн минутад дэлбэрэлтийн төвийгтойрсон 1200км-ийн радиустай газарт юу ч үлдэхгүй. Хэдхэн минутад Сан-Франциско, Лос-Анжелес, баруун эрэг тэр аяараа1.5 метр үнс нурман хүнгарт булагдана. Америкийн ихэнх тариалан хэдхэн цагийн дотор устана. 3-4 цагийн дараа Еллоустоны нөлөө дэлхийн хэдэн зуун галт уулыг идэвхжүүлэн, газрыг цочрооно. Үүнээс үүдэж их гамшгууд дараа дараагаар цувран тохиолдоно. Үндсэн дэлбэрэлтээс их хөнөөлийг энэ цуврал гамшгууд авчирна. Асар том цунами дэлхийн бүх эргийн бүсийг юу ч үгүй болтол арчиж хаяна. Их дэлбэрэлтийн маргааш хорт хүчиллэг бороо дэлхийн ургамлын бүрхэвчийн ихэнхийг устгана. Дэлбэрэлтийн дүнд хаа сайгүй озоны цоорхой үүсч, нарны цацраг туяа аюул учруулна. Еллоустоны их үнс тортог хоёр, гурван сарын дараа далайг туулж, бусад тивд хүрснээр бүх дэлхийд нарны гэрлийг бүрмөсөн хааж, “цөмийн” өвөл эхэлнэ. Дунджаар 20 хэмээр цаг агаар хүйтэрнэ. Хойд бүсийнхэн, Финлянд, Швед, Норвеги зэрэг улсууд тэсгим хүйтнээс болж орших ямар ч аргагүйд хүрнэ. Сэрүүн бүсийн их хэмжээний газар нутгийг мөс хучна. Газар хөдлөлт, галт уул дэлбэрэлт, их хүйтрэл зэргээс болж ихэнх зам, хоолой, цахилгаан шугам жагсаалаас гарсан байна. “Цөмийн” өвлийн хэдхэн сард зөвхөн Энэтхэг, Хятад хоёрт 1.5 тэрбум хүн өлсгөлөн, өвчнөөр амь насаа алдана. Хүн төрөлхтний 1/3 буюу нийтдээ хоёр тэрбум хүн үхнэ. “Цөмийн” өвөл дөрвөн жил орчим үргэлжилнэ. Судлаачид геологи, биологийн хүчин зүйлээр тооцоо гаргаснаас бус улс төр, цэргийн хүчин зүйлийг тооцоогүй ажээ. Еллоустоны дэлбэрэлт дэлхийн дайныг биш юм аа гэхэд маш их дайн тулааныг үүсгэнэ. Далайгаас хол тул арай бага хохирох бүс нутгуудын төлөө улс гүрнүүд үхэн хатан тэмцэлдэнэ. Еллоустоны дэлбэрэлт дэлхийг олон дахин устгах чадалтай цөмийн, химийн зэрэг хөнөөлт зэвсгийн нөөцүүдийг дэлбэрэхэд хүргэвэл дайн хийх хүн үлдэхгүй болох магад. Еллоустоны дор хэмжээлшгүй их шахагдсан хайлмаг чулуу, шахагдсан триллион триллион хорт хий байна. Бөмбөлгийг үлээгээд тавибал юу болдог билээ. Үлээсэн бөмбөлөг шиг дэлхийн ам нь Еллоустоны парк ажээ. Хавийнх нь сая ам км талбайн царцмаг бүрхэвч нймгэн аж. Энэ бүх талбайгаар магма, хий дэлбэрэн оргилно. 1929 онд анх Еллоустоны хотгорыг хэмжжээ. Хэмжингүүтээ л овойж байгааг нь анзаарч. Өмнө нь хичнээн ч овоиж ирсэн нь тодорхойгүй. 1919-1935 онд хоёр мм-ээр гүдийжээ. 1946 онд 11 мм-ээр нэмж өндөрссөн байв. 1965 онд 6.5 см-ээр нэмэгдснийг тогтоов. 1929 оноос хойш нийтдээ 74 см-ээр төвийгөөд байна. Процесс улам хурдассаар. Гэхдээ овойсон овойгоогүй дэлбэрч болдог. Зарим эрдэмтэн 20 жилийн дараа овойлт дуусч дэлбэрнэ гэжээ. Тэдгээр эрдэмтэд бол цөөнх л дөө. Гэхдээ тэдний судалгааны дүн бүр аймшигтай. 20 жилийн дараа дэлхийн томоохон хэсэг ем үсрэх аж. Олон триллион тонн хайлмаг сансарт цацагдаж, зарим нь наранд залгигдана. Зарим нь царцаж, огторгуйд мөнхийн тэнүүлчин болж хөвөх аж. Их дэлбэрэлтийн цохих долгион дэлхийн хүн амын бараг 100 хувийг үрэгдэхэд хүргэнэ. Үлдсэн хэсэг нь хайлмаг магма, ус хоёр хүрэлцсэнээс үүдэн далай тэр аяараа тэсэрч, дэлхий даяар буцалсан ус цацаж, хамгийг живүүлэхээс болж үгүй болно гэнэ. Энэ хувилбар 20 жилийн чинагшихийг үгүүлж буй тул түрүүчийн хувилбартаа эргэж оръё л доо. Халдварыг карантин, эмээр, солирыг цөмийн пуужингаар, осолдсон АЦС-ыг бетоноор аргалж болно. Еллоустоны дэлбэрэлт “цөмийн” өвлийг хэрхэн аргалах вэ гэхэд эрдэмтэд “Ямар ч боломжгүй, бүгд үхнэМ!” гэсэн ганц л хариу өгч байна. Одооноос нийт хүн төрөлхтөн хамтаараа энэ асуудлыг гол болгон дэвшүүлж, нийтээрээ чармайвал хор хөнөөлийг зарим хэмжээгээр багасгаж болно гэж эрдэмтэд үзжээ. Тэр ч утгаараа их гүрнүүдийн том эрдэмтэд шинжлэх ухааны нээлтийг албан ёсоор хязгаарлаж байгаагаа ч дэлхийд зарласан. Зөвхөн судалж тооцоолж, дүгнэсэн л болохоос таниулж, ойлгуулж, тэмцэж, зүтгэж байгаа юм төдийлөн үгүй. АНУ-ын Конгресс Еллоустоны асуудлыг нуун дарагдуулах гэж тусгай бодлоготойгоор чармайн ирсэн тухай хэвлэлүүдэд мэдээлэгдлээ. Зарим христийн шашинтан дэлхий сөнөнө, Армагеддон буюу эцсийн их дайн болно. Тэгээд дараа нь үүрд мөнхийн сайн сайхан ирнэ гэж хөөрцөглөж байна. Зарим лалын шашинтан Америкийг бурхан цээрлүүлэх нь гэж баясч байна. Яагаад гэвэл Америк “Дэлхийн цагдаа”. Энэ утгаараа АНУ “дэлхийн гамшиг”. Өнөөдөр дэлхийн хамгийн бузар булайг америкчууд үйлдэж, америкчууд дэлгэрүүлж байна. Энэ нь ч бас учир шалтгаантай. Юу гэвэл мэргэдийн хэлсэнчлэн тэд эх оронгүй хүмүүс, энэрэх хайрлах сэтгэлгүй золбин цагаачдын үүр уурхай. Монголд хүмүүс сонин уншихаа больж байна. Тиймээс монголчууд “Мөрөөдлийн эх орон” Америк тив рүү тэмүүлж байна. Гэвч тэд эрхтэн хийгээд сэтгэхүйгээ цөлмүүлээд ирцгээж байна. Бурхны Америк орон тэднийг эх дэлхийх нь хамгийн хэрцгий зан үйлд сурган бэлтгэж байна. Яагаад гэвэл тэд эх оронгүй хүмүүс. Дэлхийн улс үндэстэн үүнийг бүү март, мартвал…
"Утга зохиол урлаг" сонингоос авав

Sunday, September 28, 2008

Феникс Ангарагийн уснаас амсав



Ангараг дээр ажиллаж буй НАСА-гийн Феникс автомат станц Ангарагийн хөрсний дээжинд шинжилгээ хийгээд ус илрүүлсэн байна. Өмнө нь Ангараг дээр ус байгааг нь мэдэж байсан боловч энэ нь түүнийг "амталсан" анхны тохиолдол боллоо.

Ангарагийн хойд туйлыг судлах автомат станц Феникс Ангарагийн тэнгэрт шүхрээ дэлгэн бууж байгааг Ангарагийн тойрог замаас өөр нэг автомат станц авсан нь. Энэ зураг автомат станц өөр автомат станцын зургийг харь гариг дээр бууж байхад нь авсан анхны зураг боллоо.

Фил Плайтийн хэлснээр: Бид үүнийг хийлээ. Чадаж байгаа юманд арга байхгүй.

Сар Дэлхий хоёр 50 сая км зайнаас


НАСА-ийн "Дийп Импакт" автомат станц нэгэн сүүлт од руу зориудаар хиймэл "солир" унагаж мөргөлдөлтөөр цацагдсан сүүлт одны хэлтэрхийнүүдийг судалсан. Үүний дараа автомат станц цаашаа явсаар байсан бөгөөд энэ 5 сарын сүүлээр Сар Дэлхийн урдуур явж өнгөрөх яг тэр мөчийг тааруулан Дэлхий рүү эргэн харж зураг авчээ. Эдгээр зургуудыг эвлүүлэн дараах видеог хийсэн байна. Дэлхий Сар хоёрын зургийг хамтад нь авсан олон зураг бий боловч энэ нь анхны хөдөлгөөнтэй зураг боллоо.

Карл Саганы хэлснээр: таны уулзаж учирч байсан бүх хүн, амьдарч байгаад хальсан бүх хүн, өөрсдийн амьдралаа энэ цэнхэр бөмбөрцөг дээр өнгөрүүлсэн байгаа. 21-р зууны иргэд бид, хувьсаж өөрчлөгдөх, танин мэдэх хүслээ хангах хувьтай бичнүүд бид, өнөөдөр төмөр туршуулуудыг сансрын гүн рүү илгээж эргэн өөрсөд рүүгээ харах чадалтай болжээ.

Thursday, September 25, 2008

il divo All by Muself

il divo The time of our lives

il divo Without you

Wednesday, September 24, 2008

Mama

il divo Ti Amore

il divo Regresa A Mi

il divo some where

Сонсоод үзээрэй

Thursday, September 18, 2008

Xp гээ хурдан болгох

Add/Remove Programs Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг. Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай! Remove Your Background Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ. Тэгэхээр нь DesktoPгэсэн дээр дарахад доорх цонх гарч ирнэ. Зураг дээрхтэй адилаар none гэж сонгоод color: гэсэн хэсэгт хүссэн өнгөө сонгоод OK дараарай! Remove the Special Effects Windows XPих гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй! Үүний тулд та хамгийн эхлээд Windows товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай! Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ. Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой! Ийм цонх гарч ирэв үү? Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой. Adjust for best performance гэж сонгоод OK. За яасан Wink хэхэхэ Санаа зоволтгүйээ.
Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье. Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй! Харин энэ удаад DesktoPбиш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XPStyle гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK. Weedman 36_1_55[1].gif MSCONFIG Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервич үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй! тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай. Гарч ирсэн цонхноос Start-UPгэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой. Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!
За нэг ийм зүйл байна. http://reviews.cnet.com/4520-10165_7-5554402-1.html бас энэ http://www.upcweb.com/D3B/TweakingXP.aspx давхар сонирхоно биз дээ. Disable System Restore Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй. Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай. Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХР танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна. Бусад 1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой. Үүний тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй. тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт РС-ндээ хүрэлгүй орхисон нь дээр.
Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм. 2. Adware, Spyware тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй. Эдгээр нь нууцаар таний компьютерт ажиллаж нэлээд их төвөг уддаг, бас аюултай. Тэгэхээр танд 2 програмыг санал болгож байна. http://www.lavasoft.de/software/adaware/ болон үнэгүй програм болох http://www.safer-networking.org/ эдгээр програмыг татаж аваад шалгаад тагнуул програмуудаас компьютерээ цэвэрлэснээр маш хурдан болохыг, ялангуяа интернэт рүү сүнгэнэхийг та мэдрэх болно. 3. Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй! 4. Интернет хөтөч програм та ямар програм хэрэглэдэг вэ? Internet Explorer-оо? Хэрвээ тийм бол одоохон солих хэрэгтэй гэж зөвлөх байна. Та хамаагүй хурдтайгаар, бас илүү хамгаалалт сайтаагаар, илүү найдвартайгаар интернетээр аялахыг хүсвэл Mozilla Firefox програмыг яг одоо татаж авч суулгаарай!! Opera хэрэглэдэг бол танийг Firefox хэрэглэхийг зөвлөх байна. Opera- нь хэдийгээр харьцангуй хурдан мэт боловч зарим нэгэн веб функцууд, javascript үйллүүдийг биелүүлэх чадвараар дутмаг байдаг. Тэгэхээр та одооноос эхлээ Firefox програмыг хэрэглээрэй. Энд дарж татаж авах хуудас руу очоорой! Хэлээ сонгоод ч татаж авч болно. Эсвэл та мөн Mozilla firefox програмыг Монгол хэл дээр хэрэглэх боломжтой. Энд дарж татаарай! Гэхдээ Монгол хэл дээрх нь сүүлийн хувилбар биш, бас орчуулсан үгийн сонголт нь нэг их таалагдаагүй болохоор та бүхнийг Бусад хэл дээрх хувилбарыг дээрх эх хуудас руу нь орж татаж авахыг санал болгож байна. За тэгээд эцэст нь хэлэхэд заавал Firefox-г сонгоорой! Бас най нөхөддөө энэ хичээлийг зааж өгөөрэй гэж хүсье!
эх сурвалж http://ask.banjig.net/advice-16132.html

Xp гээ хурдан болгох

Add/Remove Programs Хуучин хэрэглэхгүй болсон програм, тоглоомуудаа устгаж байх. Олон програм ямар нэгэн байдлаар систем ачааллахад давхар ачаалладаг функцуудыг агуулж байдаг. Хэрвээ та ашигладаггүй бол тэдгээр програмыг устгасанаар тэр програмын ашиглаж буй хурдыг хэмнэх болно гэсэн үг. Start-->Control Panel--> Add/Remove Programs гэж ороод хэрэглэдэггүй програмуудаа uninstall хийж устгаарай! Remove Your Background Тэгэлгүй яахав. Та маш гоё зураг дэлгэцийнхээ фононд хийжээ. Гэвч энэ ч бас компьютерийн чинь ажиллах хурдаас хумсалж байгаа эд. Асаах унтраахаас өөр үед та бараг энэ зургийг хардаггүй. Бараг л ямар ч ашиггүй эд шүү дээ. Энийг одоо аваад хаячих. Бүх цонхоо хаагаад хоосон дэлгэцэн дээр, ямар нэгэн програмын дүрс(icon)-гүй газар хулганыхаа баруун товчийг дараад properties гэдгийг дараарай. тэгэхэд доорх цонх гарч ирнэ. Тэгэхээр нь DesktoPгэсэн дээр дарахад доорх цонх гарч ирнэ. Зураг дээрхтэй адилаар none гэж сонгоод color: гэсэн хэсэгт хүссэн өнгөө сонгоод OK дараарай! Remove the Special Effects Windows XPих гоё, цонх нь томрохдоо ч сонин эффекттэй, хулганы заагч сүүдэртээд л... Гэвч эдгээр гоё эффектүүд нэлээд ихээр компьютерийг удаан болгодог байна. Энэ бол зөвхөн л өнгөн тал шүү дээ. Тэгэхээр та яг одооноос эхлээд компьютерээ best performance-р хэрэглээрэй! Үүний тулд та хамгийн эхлээд Windows товчоо дарж байгаад Pause(Break, Brk) товчийг дараарай! Эсвэл Start->Control Panel->System гэж орж болно. Бас Windows Explorer (WE)-ээ нээж байгаад My Computer (MC) дээрээ хулганы баруун товчоо дараад properties гэж нээж бас болно. За ингэхэд доорх цонх гарч ирнэ. Тэгээд Advanced хөндлөн цэс рүү ороорой! Ийм цонх гарч ирэв үү? Тэгвэл тэр улаанаар дугуйлсан шиг performance->settings рүү ороорой. Adjust for best performance гэж сонгоод OK. За яасан Wink хэхэхэ Санаа зоволтгүйээ.
Энэ чигээр нь хэрэглэмээргүй байвал буцааж болох ч бас нэг арай өөр арга зааж өгье. Өмнө заасны дагуу дэлгэцийн тохиргоогоо нээгээрэй! Харин энэ удаад DesktoPбиш Appearance хөндлөн цэсийг сонгоорой. Тэгээд Windows and Buttons гэсэн хэсэгт Windows XPStyle гэж сонгоод, color scheme дээр нь өөрт таалагдсанаа сонгоод OK. Weedman 36_1_55[1].gif MSCONFIG Windows XP-д бас тэр болгон хэрэглэгддэггүй шаардлаггүй сервич үйлчилгээнүүд нэлээн байдаг. Та тэдгээрээс disable хийснээр хурдан ажиллах боломжтой. Гэхдээ энийг хийхдээ бага зэрэг компьютерийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүний тулд эхлээд Start->Run.. гэж эсвэл Windows товчийг R товчтой зэрэг дарж доорх цонхыг нээгээрэй! тэгээд нүдэнд нь msconfig гэж бичээд Enter дараарай. Гарч ирсэн цонхноос Start-UPгэдгийг сонгоход windows анх асахад автоматаар асаж буй програмуудын жагсаалт гарч ирнэ. Та эндээс анх асах шаардлагагүй програмуудаа сонгоод disable болгоорой. Мөн та Services хэсгээс windows-н зарим сервисүүдийг хааж болно. Гэхдээ мэдээж үүнийг хийхэд таньд тодорхой компьютерийн мэдлэг хэрэг болох болов уу. Учир нь хэрэгтэй сервисийг хаачихвал та дараа нь хэрэглэж чадахгүй гэсэн үг болохоор мэдэхгүй бол Start-up-аас бусад хэсгийг битгий оролдоорой!
За нэг ийм зүйл байна. http://reviews.cnet.com/4520-10165_7-5554402-1.html бас энэ http://www.upcweb.com/D3B/TweakingXP.aspx давхар сонирхоно биз дээ. Disable System Restore Та System Restore функцыг ашигладаг уу? Би лав ашиглаж байсан тохиолдол байдаггүй. Энэ функцыг хааснаар таний компьютер мэдэгдэхүйц бүүр эрс хурдан ажиллахыг та мэдрэх болно. Үүний тулд та дээр заасантай адилаар System Properties-г нээх хэрэгтэй. Тэгээд хөндлөн цэснээс System Restore гэдгийг сонгоорой. Гарч ирсэн цонхонд Turn off System Restore on all drives гэснийг чагтлаад ОК дараарай. Та мэдээж ингэснээр System Restore функцыг дахин хэрэглэх боломжгүй болно. Гэхдээ таний ХР танигдахын аргагүй хурдлахыг та анзаарна. Бусад 1. За мөн та үндсэн хатуу дискээ defragment хийснээр хурдыг нэмэх боломжтой. Үүний тулд [start]-> [all programs]-> [accessories]-> [system tools]->[disk defragmenter] гэж нээгээрэй. тэгээд үндсэн хатуу диск C:-гээ сонгож байгаад [Defragment] товчийг дараарай. Үүнийг хийх үедээ бусад бүх програм хаалттай, та огт РС-ндээ хүрэлгүй орхисон нь дээр.
Таний дискний хэмжээнээс хамаараад зарцуулагдах хугацаа нь янз бүр байна. 5-45минут гэж бичсэн байдаг ч түүнээс илүү удахыг ч үгүйсгэхгүй юм. 2. Adware, Spyware тагнуулын програмуудыг устгах хэрэгтэй. Эдгээр нь нууцаар таний компьютерт ажиллаж нэлээд их төвөг уддаг, бас аюултай. Тэгэхээр танд 2 програмыг санал болгож байна. http://www.lavasoft.de/software/adaware/ болон үнэгүй програм болох http://www.safer-networking.org/ эдгээр програмыг татаж аваад шалгаад тагнуул програмуудаас компьютерээ цэвэрлэснээр маш хурдан болохыг, ялангуяа интернэт рүү сүнгэнэхийг та мэдрэх болно. 3. Вирусынхээ програмыг зөв сонгоорой. Зарим вирусын програмууд маш удаан байх тал байдаг. Бас вирусын програм суулгаснаасаа хойш нэг удаа бүрэн шалгалт хийж орхиорой! Мөн вирусын програмынхаа тохиргоог сайн хийж өгөөрэй! 4. Интернет хөтөч програм та ямар програм хэрэглэдэг вэ? Internet Explorer-оо? Хэрвээ тийм бол одоохон солих хэрэгтэй гэж зөвлөх байна. Та хамаагүй хурдтайгаар, бас илүү хамгаалалт сайтаагаар, илүү найдвартайгаар интернетээр аялахыг хүсвэл Mozilla Firefox програмыг яг одоо татаж авч суулгаарай!! Opera хэрэглэдэг бол танийг Firefox хэрэглэхийг зөвлөх байна. Opera- нь хэдийгээр харьцангуй хурдан мэт боловч зарим нэгэн веб функцууд, javascript үйллүүдийг биелүүлэх чадвараар дутмаг байдаг. Тэгэхээр та одооноос эхлээ Firefox програмыг хэрэглээрэй. Энд дарж татаж авах хуудас руу очоорой! Хэлээ сонгоод ч татаж авч болно. Эсвэл та мөн Mozilla firefox програмыг Монгол хэл дээр хэрэглэх боломжтой. Энд дарж татаарай! Гэхдээ Монгол хэл дээрх нь сүүлийн хувилбар биш, бас орчуулсан үгийн сонголт нь нэг их таалагдаагүй болохоор та бүхнийг Бусад хэл дээрх хувилбарыг дээрх эх хуудас руу нь орж татаж авахыг санал болгож байна. За тэгээд эцэст нь хэлэхэд заавал Firefox-г сонгоорой! Бас най нөхөддөө энэ хичээлийг зааж өгөөрэй гэж хүсье!
эх сурвалж http://ask.banjig.net/advice-16132.html

76

Хэнтийн өндөр ууланд

Wednesday, September 17, 2008

Jingle Bells

Tuesday, September 9, 2008

Google browser


Hi all! Интернет хэрэглэдэг болон интернетээс юм хайж байсан хүмүүс google-н мэдэхгүй байхын аргагүй билээ.  Саяхан та бүгдийн маш сайн мэдэх google.com сайт маань өөрийн гэсэн browser-тай болснийг мэдлээ. Тэгээд татаж аваад ямархуу болхыг нь үзлээ. Дажгүй л юм. Гэхдээ удаагүй 2008 онд гарсан болоод ч тэр үү mozilla, opera зэрэг browser-уудыг арай л зураглал ачааллах явцынхаа талаар гүйцэхгүй мэт санагдлаа. Google өөрөө гаргасан болохоор ямар нэг юм хайхад илүү хурдан байх болов уу гэж бодлоо. Энэ дөнгөж эхлэлийн хувилбаруудын 1 нь учир цаашид улам илүү сайжирч интернет хэрэглэгчдийн нэгэн хэрэглээ болж ч магадгүй. За ингээд татаад аваарай. GOOD LUCK!!! download : http://dl.google.com/chrome/install/149.29/chrome_installer.exe  

Nokia theme maker


Өдрийг сайхан өнгөрөөж байгаа биздээ. Саяхан утсандаа theme хайж интернетээр завандаа зөндөө хайлаа. Интернет гэж агуу том эд болохоор утасны маань санах ой дүүрээд ч хүрэхгүй их зүйл олдлоо. Хальт мульт таалагдсан зүйлсээ татаж аваад утсаа чимэж гарваа. Зөндөө зүйл байсан болохоор хооронд нь гоё муухайгаар нь харьцуулсаар байтал уйдаж анхны татсан хэд маань л гоё харагдаж тэд нарыгаа үлдээлээ. Ингэж хольж сольж байхдаа эд нарыг яаж хийдэг бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрж theme maker програм татаж авч туршиж үзэхээр шийдлээ. Нэтээс ганц нэг үнэгүй зүйл татаж авсан боловч тэд нар нь аль дээр үеийн утаснуудынх болохоор миний утсанд тохирохгүй юм. Тэгээд нэг арга буюу триал програм татаж аваад туршиж үзлээ. Screensaver, background, img, event мэдэрч дуу оруулж болдог гээд дажгүй зүйлс хийж болдог юм байна. Зураг оруулахдаа jpeg, bmp дуу оруулахдаа wav өргөтгөлтэй дуу оруулж theme үүсгэдэг өөр зүйл болохгүй нь жаахан тиймхэн бас нэг зүйл мэдсэн нь утас болгон өөр өөрийн гэсэн өргөтгөлтэй theme уншдаг юм байна. Жишээ нь nokia -.nth; sony ericsson - .sth гэх мэт. Sony Ericsson-ны theme maker татаж аваад туршиж байхдаа source кодыг нь хартал... гэсэн таг дотор кодоо бичсэн байх юм. Тэр бичсэн хэлийг мэдэхгүй болохоор юу гэж байгааг нь даанч ойлгосонгүй. Гэхдээ бүх утсууд энэн шиг өөрсдийн гэсэн өргөтгөлтэй зүйл уншдаг  ч байж мэднэ гүй ч байж мэднэ. Тухайн утасны програмаас шалтгаалах байх. За тэгээд энэ програмыг хүсвэл татаж аваад 14 хоног ашиглаж үзээрэй. Утасных ч болоод тэр үү 164KB маш жижиг хэмжээтэй юм байна лээ.  Good luck !!!

download: http://www.salted.com/themeval.zip

Sunday, September 7, 2008

Ургацын баяр

Hi all! Өдрийг сайхан өнгөрөөж байна уу. Ойрдоо хүйтэрснээс болж ханиад хүрэх гээд байх шиг байна. Уг нь бороо орох нь тийм муу биш  ч гэсэн хүйтэн бороо орох нь жаахан тиймхэн юм. Намрын өдрүүд эхэлж байгаа боловч нар нь даанч алга даа. Намрын ургац хураалтын цаг болж ургацын шинэхэн ногоонууд гарч байгаа учир бүх өвөлжингөө монгол биш нь мэдэгдэхгүй ногоонууд идсээр байгаад уйдсан хотын бидний хувьд тун дажгүй л зүйл болж байна. Гэсэн ч энэ хүйтэн бороо нь ургац алдуулчихгүй байгаа гэж бодох юм. Энэ жил манай орон маань 140 мянган тонн ургац авч дотоодын хүнсний хэрэгцээгээ бүрэн хангаж чадхаар болсон гэсэн сайхан мэдээ дуулдаж байгаа. Даанч хадгалах сав алга 60% хүрэхтэй үгүйтэйг нь хадгалж чадна гэж байсан. Уг нь атар 3 аяныг хэрэгжүүлэхээс өмнө биднийг дэмжих хөрөнгө мөнгө бодлого алга гэж байсан шиг санаж байна. Нэг нь шийдэгдэхээр нь нөгөө нь гарч ирдэг нь амьдарлын эргэлтийн нэг хатуу үнэн юмдаа. Ямартаа ч бид энэ өвөл жинхэнэ монгол төмсөөр тасрахгүй байж болох нь

Monday, September 1, 2008

Миний анхны веб

Hi all! Хэд хоног сууж хийсэн веб ээ өнөөдөр интернетэд байрлууллаа. Browser-уудын зөрөөнөөс болж олон дахин засвар хийж арай гэж хагас дутуу мэдээлэлтэйгээр тавьлаа. Сэтгэгдэл их өндөр байна. Оруулсан зурагнууд их том хэмжээтэйгээс болоод нэлээд удаан upload хийж байсан. За за олон үгээр яахав ороод үзээрэй.
www.school52.bravehost.com Энэ доторх мэдээллүүдийг төгссөн сургуулиасаа авсан болно.( Албан ёсоор биш) Сэтгэгдэл ээ миний блог дээр үлдээгээрэй.

Tuesday, August 26, 2008

Бүсээ чангал иргэд ээ, ирэх онд цалин сохор зоосоор ч нэмэгдэхгүй нь

Би саяхан нэтээс шинэ зүйл хайж байгаад энэхүү нийтлэлийг олж уншлаа. Заавал уншиж үзэх хэрэгтэй мэдээлэл байна. Би та нарт бүтэн эхээр нь хүргэе. 

url http://www.sonin.mn/2008/08/26/6177/

-Манай улсын төсвийн зардал хэт өссөнөөс ингэхээс өөр аргагүй болсон гэнэ-

Цалингаас цалингийн хооронд амьдардаг төсвийн ажилтнууд бүсээ чангалах цаг иржээ. Учир нь ирэх онд төсвийн ажилтнуудын цалинг нэг ч төгрөгөөр нэмэх боломж байхгүй гэдгийг энэ сарын 22-нд Сангийн яамнаас ард түмэндээ хатуухан мэдэгдэв. Сангийн яамны мэргэжилтнүүд ирэх жилийн төсвийн гаргалгааг хийж эхэлсэн бөгөөд 2009 онд төсвийн хатуухан бодлого баримтлахаар болсон. Учир нь манай улсын төсвийн зардал хэт ихэссэн байгаагаар уг арга хэмжээг авахаас өөр арга байхгүй болсон гэлээ. Түүнчлэн Монголбанкнаас инфляцийг тогтоон барихаар мөнгөний хатуу бодлого барьж, зах эээл дэх сул мөнгөний нийлүүлэлтийг бууруулахаар ажиллаж байгаа. Гэтэл энэ нь улсын төсвийн тэлэлтээс болоод олигтой үр дүнд хүрэхгүй байна гэсэн дүгнэлтийг Сангийн яамныхан хийж буй аж. Иймээс ирэх онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй. Мөн шинээр төрийн албан хаагчийн орон тоо гаргахгүй, тэвчиж болох зардлыг нь танаж төсөвлөхөөр болсон аж. Тэгэхлээр өргөн хэрэглээний барааны.үнэ өдрөөр биш цагаар өсч байгаа өнөө үед цалингаас цалингийн хооронд зээлээр голдуу амьдардаг дундаж орлоготой иргэдийн амьдрал улам л хүнд болох нь. Магадгүй Сангийн яамныхны хэлсэнчлэн бүсээ хэчнээн чангалаад ч байдал өөрчлөгдөхгүй бол Монгол Улсад дундаж орлоготой иргэд гэж байхгүй болж, харин ядуу, нэн ядуу иргэдийн хүрээ л улам өргөсөх төлөвтэй. Монголчууд урд хормойгоороо хойд хормойгоо нөхнө гэцгээдэг. Тэгвэл өмнөх жилийн нь алдагдлаас болж дараа жилийн нь чанга бодлого дундаж орлоготой иргэдийн амьдралд хүндхэн цохилт болох нь ойлгомжтой. Учир нь сүүлийн жилүүдэд байгаагүйгээр өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдөл гөзар авч, шатахууны үнэ cap бүр шахам 150-280 төгрөгөөр огцом нэмэгдэх болсон. Мэдээж үнийн хөөрөгдөл, шатахууны үний нэмэгдэл дарга, сайд нарын халаасанд нөлөөлөхгүй. Харин жирийн иргэдийн халаас бүү хэл тархинд нь шууд тусна. Тэгэхлээр нэгэн үе нийслэлийг эзэгнэх шахаад байсан орон гэргүйчүүд “танк”-ныхны тоо өсөх болох нь. Нөгөө талаар ирэх жил төсвийн ажилтнуудын цалинг нэмэхгүй гэдэг нь манай улсын хөгжил, ялангуяа эдийн засгийн бодлого алдагдсан. Мөн улсынхаа хэтийн төлөвийг харж чадаагүй, бодлого боловсруулагчдын томоохон алдаа хэмээн үзэх иргэд ч олон байна. Учир нь дэлхийн зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өндөр байгаа нь энэхүү дүгнэлтэд хүргэж байгаа гэсэн. Тиймээс улсын нэрээр бусад улсаас оруулж ирсэн ашиггүй олон хөрөнгө оруулалт, өрийг багасгах зэрэг ирээдүйг харсан бодлого боловсруулан ажиллах нь чухал гэдгийг ч тэд бас онцолж байгаа юм. Нэг зүйлийг хэлэхэд сүүлийн жилүүдэд манай улс гадаадын улс орнуудаас төрөл бүрийн хөрөнгө оруулалтыг ихээр татах болсон. Мэдээж энэ нь сайн хэрэг. Гэсэн ч ашиггүй их хөрөнгийг оруулж, гацаа үүсгэж байхаар, ард иргэдийнхээ амьдралд тустай ашигтай, томоохон хөрөнгө оруулалтыг чанартайгаар цөөнийг оруулж ирэх нь зөв. Ингэснээр ёстой л маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэг болох билээ Үүнийг ч жирийн иргэд нь дарга “сэтэр”-ийг оройдоо залсан томоохон түшмэдүүдэд ойлгуулахыг хүсэх болж. Магадгүй жирийн иргэдийн дундаас гарсан уг санал монголчууд бидний амьдралд томоохон өөрчлөлтийг авчрахыг хэн мэдлээ. Тэгэхлээр бодлогын хүрээнд авч үзээд боловсруулаад зүтгэхэд болохгүй гэх газаргүй л юм. Нөгөө талаар улсын төсвийн урсгал тэнцэл 370 тэрбум төгргийн зөрүүтэй гарсан тухай наймдугаар сарын 22-нд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. УИХ-ын чуулганаар энэ оны зургадутаар сард 2008 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч сонгуулийг тойрсон маргаантай олон асуудлаас болоод амжаагүй байна. Гэтэл Сангийн яамныхны бэлтгэсэн төсвийн тодотголд 2008 оны улсын төсвийн орлого 170 тэрбум төгрөгөөр буурч, урсгал зардал нь 200 тэрбум төгрөгөөр өссөн тооцоо гарч. Ингэснээр улсын төсвийн тэнцэл 370 тэрбум төгрөгөөр буурч байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настны нийгмийн асуудлыг шийдэхэд 27 тэрбум, төрийн албан хаагчийн буруутай үйлдлээс болж гарсан иргэд төдийгүй аж ахуйн нэгжийн хохирлыг барагдуулахад 2,8 тэрбум зэрэг тооцоолойгүй зардал ихээр гарах болсон гэнэ. Энд хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирол ч чамгүй хувь нэмэр болсон байна. Учир нь 2009 оны улсын төсөвт хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдсан иргэдийн хохирлыг 50 хувь, Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн алдагдлыг бүрэн төлөхөөр тусгагдсан юм байх.’Тиймээс энэ мэтийн өмнө төлөвлөөгүй байсан зардлыг нөхөх болсон учир 2009 онд төрийн албан хаагчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмэхгүй болж. Тиймээс төсвийн цалин харж амьдардаг иргэд бүсээ чангалах хэрэгтэй болсон байх юм. Ташрамд дурдахад, манайд өдрөөр нэмэгдэх байгаа өргөн хэрэглээний бараа болох хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ дэлхий нийтэд энэ онд триллион ам.доллараас илүү баийа гэсэн судалгаа гарч. Үүнийгээ ч тэд хүнсний барааны үнийн өсөлттэй холбоотой гээд 2007 онд импортод зарцуулж байсан мөнгөний хэмжээнээс 26 хувиар илүү байгаа хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хэлж байна. Түүнчлэн энэ байдал нь эдийн засгийн хувьд дархлаа муутай, ядуу орнуудад хамгийн ихээр хүндээр тусдаг бөгөөд зарим оронд 2008 он гарснаас хойш хүнсний дундаж үнэ нь 40 хувиар өссөн байгаа аж. Харин НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага дэлхий нийтэд хүнсний үнийн бууралт удахгүй ирж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Харамсалтай нь энэ нь манайд эсрэгээр байх болно гэдэгт эргэлзэх хэрэггүй л болов уу. Учир нь хүнсний үнийн өсөлтөд ургацаас гадна түлш, шатахуун зэрэг бусад зүйлс ихээхэн нөлөөлдөг. Тиймээс манайд шатахууны үнэ тогтворгүй бүр 150-280 төгрөгийн хэлбэлзэлтэйгээр нэмэгдэж байгаа энэ үед нэгэнт нэмэгдсэн өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт буурна гэдэг худлаа зүйл гэхэд хатуудсан болохгүй л байх. Манай улс шатахуунаараа хойд хөрш ОХУ-аас хараат гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл ОХУ-аас 50 мянган тонн шатахуун авахаар болсон аж. Мэдээж энэхүү 50 мянган тонн шатахуун өнөөдөр нэмэгдээд байгаа нийтийн тээвэр, такси болон гурил будааны үнийн өсөлтийг бууруулахад ихээхэн нэмэр болно хэмээн үзэж байгаагаа ч албан эх сурвалж дурдаж байсан. Магадгүй энэхүү 50 мянган тонн шатахуун манай улсад орж ирснээр огцом өссөн шатахууны үнийг бууруулж болох юм. Гэхдээ нэгэнт өссөн өргөн хэрэглээний барааны үнэ болон нийтийн тээвэр, таксины үйлчилгээний үнийн өсөлтийг эргүүлэн буулгана гэдэг юу л бол. Ядаж л барааны савангаа үйлдвэрлэж чаддаггүй, импортолдог манай улс төрийн албан хаагчдын хэрэгцээг л хангаж чадах 50 мянган тонн шатахууны “сураг” нэгэнт нэмэгдсэн барааны үнийг бууруулна гэвэл ёстой л мянга нэгэн шөнийн үлгэр гэгч болно буй за.

С.Баяр

office2007 дээр office2003 цэсийг ашиглах



Hi all! Зуны зугаатай цаг дуусч намрын урь орон хүйтэрч ойрдоо сэрүүсэх боллоо. Даарсан ч юм уу хамар шуухитнаж үе үе ханиалгах боллоо. Ер нь хувцсаа зузаалж явахгүй бол өглөө оройны сэрүүнд нэлээн даарах шинжтэй байна. Би та нарт өнөөдөр нэг тун хэрэгтэй програм танилцуулья. Одоо ихэнх компьютер office2007 програмтай болсон байна. Харин зарим нэг хүмүүс хуучин ашиглаж сурсан програмаа хэрэглэх дуртай байдаг шүүдээ. Ийм хүмүүст office2007 програмын функцуудыг ойлгоход хүндрэлтэй байдаг.  Миний хувьд ч гэсэн анх хэрэглэж байхад функцуудаар нь хэсэж хэсэж арай гэж нэг хэрэгтэй функцаа олдог байсан. Харин энэхүү програм нь энэ асуудлыг шийдэж чадна. Та зөвхөн install-г нь уншуулаад serial-г нь хийхэд л хангалттай. office2007-н цэсүүд дээр office2003-н цэсүүд нэмэгдэж орно өөр юу ч өөрчлөгдөхгүй. Дээр яаж өөрчлөгдсөн зургийг нь тавьлаа одоо office2007 дээр ажиллахад ямарч асуудалгүй боллоо. За татаад аваарай. Good luck!!! download: http://x4pv0q.blu.livefilestore.com/y1pO81uObkgyUfhCaamlPY0yXbPx5C6ZmIuwx8dRyHe3Kbwz8lPmOHTLjZhyJfDcvZXpw0aqh4jr8E/Office%202007%20%20menu-g%202003%20bolgoh.rar?download

Monday, August 25, 2008

Сонгууль-наадам-олимп-сумо

Hi all! Өдрийг сайхан өнгөрөөж байна уу. Ойрдоо хүйтний эрч наашилж хөхүүрийн ам цаашлахыг сануулах мэт хүтэрч гадаа хүйтэн бороо зүсрэх боллоо. Хэд хоног олимпын аваргуудынхаа медалийг нь тэмдэглэж дээдсээсээ доодох хүртэл бүгд л баярлалдлаа. Медаль авсан сургаар машинтай болгон сигналаа дуугаргаж хотоос давхилдан согтуу эрүүл нь мэдэгдэхгүй залуус хүүхнүүд машины цонхоор биеэ гарган байдаг чадлаараа л хашгирч хөөрөлдлөө. Уул нь бензиний үнэ нэмэгдэж автобусууд 400-р явдаг болсон нь над шиг оюутнуудад нэлээд хүнд зүйл болж хурдхан билетээ авхын түүс болж байна. Гэвч гуйрамч гудаггүй гэдэг шиг хотын нэг захаас нөгөө зах хүртэл хурд нэмэн давхилдах залуусыг хараад маргааш эд нар яах бол гэсэн бага зэргийн айдас төрөх шиг. Ер монголчуудыг хараад байхад эвтэй бол хүчтэй гэдэг үг бага ч гэсэн хэрэгжээд байна уу даа гэсэн бодол төрөх юм. 7-1- ий харамсалтай үйл явдал, Түвшинбаярын алтан медалийг тэмдэглэж талбай дээр цугларсан хүмүүс , Бадар-Ууган, Сэрдарамын тоглолтыг үзэх гэж талбай дээр ирсэн хүмүүс. Бид урьд нь улсын баяр, цагаан сараар  л ингэж цугладаг санагдаж байна. Гэхдээ ингэж санаа нэгдэж цуглаж байгаа нь муу зүйл биш боловч эдгээр хүмүүсийг удирдах хүн үгүйлэгдэж байгааг сануулах мэт эхэндээ зүгээр баярлаж байгаад сүүлрүүгээ архидаж гудамж талбайгаар орлин бусаддаа саад учруулах нь харамсмаар. Дээдэх хүмүүс нь суудлаа булаацалдаж бидний толгойг эргүүлэх ярилцлага энэ тэр өгөх бэлдэх гээд завгүй байхад бид хэд эзэнгүй хоньд мэт баярлалдаж байхаас ч өөр яах билээ. Олимпын дараа сумогийн тойргийн барилдаан тэгээд л хэд хоногийн дараа 9-1 болж сурагч, оюутнууд бужигнаж ажил төрлүүд орж эхэлнэ. Монголд ядуурал газар авлаа гэж ярьж байгаа боловч доод тал нь 60'000 төгрөгийн үнэтэй сумогийн билетийг авч үзэх гэсэн хүмүүс билет олох гэж танил талуудаасаа асууж байгаа сурагтай. Ингэхээр монголын бодит байдал гэж  чухам юу болохыг таахад хэцүү юм. Энэтхэгийн орон шиг баян ядуугийн ялгаа нь тэнгэр газар шиг болчихвол хэцүүдэх байхдаа. Хурдхан энэ баярууд дуусч ажил төрөл жигдгэхгүй бол жил бүр л яригддаг нөгөө халаалт дулаан, нүүрс, утааны асуудлууд босч ирнэ. Саяны сонгууль баяруудын хажуугаар хотын өвлийн бэлтгэл явж л байгаадаа гэсэн найдлага өвөртлөөд  л хүлээж суухаас яах билээ. За за энэ хүргээд өнөөдрийн сэтгэгдлээ дуусгая

Thursday, August 21, 2008

Компьютерийн нууц код хакердагч



Hi all! Өдрийг сайхан өнгөрөөж байна уу. Намрын урь орж ойрдоо хүйтрэн бас хүйтэн бороо ороод гадаа гадаа нэг л бүрхэг байна. Гэвч зуны халуунд нозоорч байсныг бодвол хамаагүй дээр л дээ. Өвөл даарсан ч гэсэн хотод ямар нэг дулаан газар олж болдог. Харин зуны халуунд яаж ч чаддаггүй шүүдээ. Би та нарт өнөөдөр компьютерийн пассвортыг хакердаж болдог жижигхэн авсаархан програмыг танилцуулья. Та энэ програмыг flash, mp, юм уу ipod-доо суулгахад л хангалттай. Та пасспортыг нь мэдэхийг хүсэж байгаа компьютертээ ажиллаж байх явцад нь флаш аа холбоод флаш доторх dump хавтсанд тэр компьютерийн нэртэй хавтас үүсэхийг хүлээ. Тэр шинээр үүссэн хавтсан дотор тэр комьетертай холбоотой олон мэдээлэл бүхий html өргөтгөлтэй мэдээллүүд үүсэх бөгөөд networkspasswords fail дотор таны хайж буй мэдээлэл байрлаж байгаа. Та мөн бусад fail-уудыг үзэж өөрт хэрэгтэй мэдээллээ авч болно. За амжилт хүсье. Татаад аваарай ердөө 664kb хэмжээтэй тул үргэлж авч явж болно шүү. 

download: http://w13.easy-share.com/1701117779.html

download :http://w13.easy-share.com/index.php/file_contents/file/id/1701117779/skey/q4h5exhptompxv5v/cont_id/11

Wednesday, August 20, 2008

kmp_1431_r3 player


Hi all!. Өдрийг сайхан өнгөрөөж байгаа биздээ. Компьютер аа форматласнаас хойш wmplayer маань зарим нэг дууг явуулж чаддаггаү. Ихэнхдээ wma өргөтгөлтэй дуунуудыг тоглуулж чадахгүй нэтээс тусламж хүссээд ч болдоггүй . Тэгэхээр нь энэ өргөтгөлтэй дууг явуулж чаддаг тоглуулагч хайлаа. Даанч microsoft-ийн тоглуулагч, бас өөр хэдэн зүйлс олдлоо. Хэдийг нь татаж аваад ашиглаж үзлээ. Хамгийн дажгүйг нь хүргэе. Харамсалтай нь эдгээр тоглуулагчууд дунд бүх өргөтгөлтэй зүйлсийг тоглуулж чадах тоглуулагч алгадаа. Зарим нэг нь тоглуулж чадаж байхад нөгөөх нь тэр өргөтгөлтэй зүйлсийг тоглуулаад тэрний тоглуулж байсан зүйлсийг явуулж байх жишээтэй. Энэ тоглуулагч клип үзэх сонирхолтой хүмүүст илүү тохирох байх. Учир нь ямар ч програм ажиллаж байсан энэ тоглуулагч шууд наана нь гарч ирдэг учраас хөгжмөө солих гэж програмуудаа солих шаардлагагүй. Мөн энэ байдал нь таалагдахгүй бол хажуу талын зурган дээрх 3 янзын хэлбэрийн голын жижигссэн хэлбэрээр нь ашиглаж болно. Хаа нэг хэрэглэдэггүй булан дээрээ байрлуулчаад хөгжмөө солиод байх боломжтой. За энэ танд таалагдаж байвал татаад аваарай. Good luck!!!

download: http://imgcdn.pandora.tv/pan_img/KMP/Download/beta/kmp_1431_r3.exe 

Tuesday, August 19, 2008

Либератар зуны сургалт



Hi all!!!. Сая 5 хоног 8.11-15-ы хооронд Либератар сангийн зуны амралт, сургалтанд суулаа. Зүгээр нэг амралтанд явж хэд хоног амарсан ч биш унтсан ч биш явдгийг бодвол нэлээд хөгжилтэй, юм сурч амарч чадлаа. Нийт хотоос 65 амрагч 5-н багштайгаар хотоос 120 гаран км зайтай байдаг дуган хад гэдэг амралтын газар 2 зуулчны автобустай нэлээд олуулаа  очлоо. Хотоос явах гэж бас нэлээд удсан шүү. 9 цагаас явна гэж байсан боловч нэлээд удаж замдаа зарим нэг нь дэлгүүрээс юм авна гэж автобус зогсоогоод бараг өдөр 1 цаг болж байхад арай гэж хүрэн өрөө өрөөндөө орох гэж бас л нэлээд хүлээлгэсэн шүү. Бидэнтэй хамт сая УИХ-д сонгогдсон МУИС-н хуулийн багш Тэмүүжин эхнэр том охиныхаа хамт 4 өдөр хамт байж хичээл заан цагийг зугаатай өнгөрөөсөн. Амралтанд явсан хүмүүсийн ихэнх нь хуулийн анги бөгөөд олонх нь бие биенээ таньдаг зарим нэг нь өмнө энэ сургалтанд сууж байсан хүмүүс байсан. Эхний хичээлээрээ бид амралтын турш мөрдөх дүрмээ тус тусдаа хуваагдаж бүгд л нэгэн зэрэг  баталцгаасан. Хамгийн таалагдсан хууль нь "охидууд 2-р хоолоо залуучуудад өгөх" гэж байсан боловч хэлэлцэгдээгүй үлдсэн. Энэ хэдэн өдрүүдэд эрх чөлөөний философи үзэл санаа, ардчиллын сул болон давуу талууд  ардчиллыг гуйвуулж болох жишээнүүд , хувь хүний эрх чөлөө, эрхээ ардчиллаар яаж баталгаажуулах гээд л олон үзэл санааны талаар сурч, лекцэээр  жишээ сонсож хүмүүстэй харьцах харьцаан дээр илүү ойлгож авлаа. Хамгийн үр дүнтэй болж байсан зүйлс нь 3,4 удаа хүмүүсийг хэсэг болгон хуваагаад мэтгэлцүүлж, ойлгосноо бусадтай яриулж өөр хүмүүсийг баг болгож ажиллуулж байсан . Гэхдээ зарим нэг нь эхний өдөр хууль  баталж байхдаа Тэмүүжин багшийн хэлсэн "Бүгд энэ гар өргөсөн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ шүү" гэж байсныг мартаж өөрийн зугаа цэнгэлээ илүүд бодож орой үдшийн цагаар бүсаддаа саад учруулж байсан нь жаахан харамсмаар. Эхний өдөр хүмүүс биенээ сайн танихгүй байсан болоод ч тэр үү эрт унтацгаасан . Дараачийн өдрөөс нь эхэлж энд тэнд хэсэг бүлгээрээ мафи, покер тоглоцгоож гитартай нэгэнтэйгээ хамт дуу дуулцгааж хөл хөдөлгөөн тасрахгүй  байсан. Миний бие унтхыг хичээсэн боловч хажуу талын өрөөнд дуу дуулаад цаад талын өрөөнд хөзөр тоглоод унтахад бэрхшээлтэй байсан болохоор өөрийн эрхгүй тоглоомонд нь татагдаж орсон. Бид нарын буцаж явдгийн өмнөх өдрийн орой нь УИХ-н гишүүн Бат-Үүл, Бадамдамдин болон бас нэг профессор ирж Монгол орон гурав дахь хөрш оронг яаралтай олох ёстой болон ашигт малтмалын талаар мөн улс төрч хүн болон либерал үзэлтэний талаар ярьж нэлээд маргаантай сэдэв өрнүүлсэн. Дараа нь зочноор мөн дуучин Quiza , Lemons хамтлаг ирж өөрсдийн дуугаа өргөсөн. Би рок хөгжмийг нэг их сонсдоггүй мөн тэнд байсан өсгөгчүүд нь нэлээд чанга дуугарч дотор байхад хүндрэлтэй байсан болохоор гадаа зогсож байтал лекц ярьж байсан зочид маань гадаа гарч ирэн надад УИХ гишүүн Батзандантай ярилцах сайхан боломж олдсон. Гишүүнээс Монголын ирээдүй яагаад заавал уул уурхай болоод байгааг болон өөр гарц байгаа эсэх мөн уул уурхайн дараа монгол улс ямар чиглэлээр явах талаар асууж нэлээдгүй хариулт авч чадсан нь миний хувьд тун сайхан хэрэг байсан. Ярилцаж дууссаны дараа дотор орж хүмүүстэй хамт нэлээд бүжиглэж орой нь хөзөр тоглож нэлээд оройтож унтсан. Мөн тэр өдөр Түвшинбаяр алтан медаль авч Монголчуудыг баярлуулан амралтанд байсан бид хэд ч гэсэн зурагттай ганц өрөөндөө шахцалдан, өрөөнд багтахгүй байсан зарим нь гадаа цонхоор харж нэлээд баяр хөөр болцгоосон. Орой зурагтаар талбай дээр цугларсан олныг болон харж бас төрийн өндөрлөгүүдээ харж нэлээдгүй инээсэн. Тэнд байсан зарим нэг хүмүүс энэ бол улс төрийн шоу гэцгээж байсан боловч ихэнх нь таамаглаагүй зүйлээ харсан болохоор ханатлаа инээцгээсэн. Миний хувьд бүх Монголчууд баярлаж байгаа хэдий ч төрийн өндөрлөгүүд маань тиймэрхүү байдалтай харагдахад тааруухан л сэтгэгдэлтэй байсандаа. Маргааш нь дүгнэлт хичээл орж мөн тэнд авчирсан номнуудыг хуваах гэж бас нэлээд зүйл болсон шүү. Номын тоо хязгаартай байсан болохоор хүмүүс сонирхсон номоо авах гэж сугалаа хүртэл сугалсан шүү. За ингээд юм хум аа цуглуулж явах цаг болон автобус ирж бүгд хотын зүг баяртай буцсандаа. Амралтанд байхад агаар тун сайхан байсан болоод ч тэр үү хотод ирэхэд хоолой хорсоод толгой эргэж байсан. За за энэ 5 хоног тун зугаатай бөгөөд ашигтай өнгөрлөө. Үүнд явуулах боломж олгосон ажлын газрын хүмүүстэй бүгдэд нь баярласнаа илэрхийлье. Good Luck!!! 

Thursday, August 7, 2008

3d movie maker


Бүгдээрээ сайн байцгаана уу. Налгар намрын улирал уул нь эхэлсэн боловч хотын бидэнд(миний хувьд) энэ нь тийм ч их мэдэгдэхгүй л өнгөрч  байна. Удахгүй сургууль , цэцэрлэгүүд хаалгаа нээж үйл ажиллагаагаа эхлэх болохоор зарим нэг амрахаар явсан найзууд маань ирээд уулзаж л байна. Миний хувьд ихэвчлэн зуныг хотод өнгөрөөдөг болохоор зуны улирлыг хамгийн дуртай улирлаа гэж хэлж чадахгүй нь. Өдрийн халуунд хийх юмгүй ихэвчлэн гэртээ хэвтдэг болохоор тэр шүү дээ. Орой гарахаар хүүхэд багачууд, хөгшин хөвөөгүй гадаа гарч бужигнадаг болохоор өсвөр үеийнхний хувьд бие биентэйгээ дэмий зүйл ярьхаас нэг их хэтэрдэггүй шүүдээ. За за энэ ч яахав саяхан 3d зураг хийж үзье гэж бодоод нэтээс хайтал 3d movie maker гэж байхаар татаж аваад ашиглаж үзлээ. Даанч санаад хүрхээр биш юм байна. Уул нь starwars дээр гардаг шиг од гаригс онгоцнууд байна л даа. Гэвч компьютерийн хүчин чадал нэлээд шаарддаг тул компьютерийг маань нэлээд гацаах хандлагатай. Жаахан юм хийж туршиж үзэж байгаад больлоо. Хэрэв та хүсэх юм бол татаад аваарай. Мөн энэ хаягаар ороод нэмэлт зүйлс татаж авч болно шүү.

Good Luck!!!

http://www.galacticsoft.co.uk/

 download: http://files5.brothersoft.com/graphics_design/viewers/3D-Sci-Fi-Movie-Maker.exe

Tuesday, August 5, 2008

AMV video converter


Hi all. Саяхан бие өвдөөд хэсэгхэн хугацаанд бие ээ сайжруулах гэж хэвтлээ. Энэ хугацаанд компьютер дээр сууж болохгүй болохоор mp дээрх дуунуудынхаа бараг бүгдийнх нь үгийг цээжилтэл залхтлаа сонслоо. Уйдаж байсан болохоор mp-ээ ч нэлээд онгичижиж байхдаа Миний mp amv өргөтгөлтэй клип явуулдгийг мэдлээ. Бие гайгүй болсний дараа энэ  өргөтгөлтэй хөрвүүлэгч хайж 3 ш үнэгүйг олоод ашиглаж үзлээ. 2 нь шууд клипийг amv өргөтгөлтэй дуу болгож харин нэг нь video руу хөрвүүлж болж байна. Тиймээс та бүхэндээ энэхүү хөрвүүлэгчийг танилцуулья. Өөр хөрвүүлэгчүүдийг хайсан боловч тэд нар энэхүү өргөтгөлтэй зүйлийг хөрвүүлж чадахгүй байналээ. Хэрвээ таны энэ өргөтгөлтэй mp клип тоглуулагчтай бол та татаад аваарай. Жаахан болхи юм шиг санагдаж байвч учрыг нь олохгүй олон функцгүй болохоор дажгүй л юм байна. За татаад аваарай. GOOD LUCK!!!

download: http://www.megaleecher.net/uploads/MP3_Player_Utilities_4.15_www.MegaLeecher.Net_.zip

Thursday, June 26, 2008

Google Huck


Сайн байцгаана уу өнөөдөр нэг авсаархан Google-с шууд хайж байгаа зүйлсээ татаж болох програмыг танилцуулья. Энэ бол GoogleHack хэрэглэж үзлээ тун дажгүй эд байна шүү. Music, video, book, hack, web гэх мэт олон зүйлсээс нэлээн олон төрлийн өргөтгөлөөр хайж болдог . За доор зургийг нь татаж авах замтай нь тавилаа. Татаад аваарай. Ердөө 514.55 KB хэмжээтэй шүү
download : http://share.gogo.mn/18569481204559128
Good luck !!!

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template