Sunday, October 12, 2008

Яасан уужим юм бэ монгол хүний сэтгэл

Монголчуудын дотор эмээл хазаар эрдэнэт хүлэгтэйгээ, эзэнтэйгээ, уул талтайгаа багтмаар уужимхан юмаа гэж. Муужирч унамаар хүмүүстэй ч хэд хэд таарч явсан шvv.

Би энд баахан дүгнэлт бичээд монголчууд цаг барьдаггүй, худлаа ярьдаг, хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аягладаг, гуймтгай мөртлөө голомтгой, хэрэг гарвал хөлгүй долгиноод хэргээ бүтэхээр танихаа больдог, бла бла гээд баахан юм нурших нь сонин биш байх л даа. Би зүгээр хэдэн жишээ авсан нь дээр байх. Хүмүүс юу гэж дүгнэж тунгаах нь өөрсдийнх нь хэрэг биз.

1. Намайг гeрманд оюутан байхад ээж утасдаад холын холын холын хамаатны нэг эгчийн нөхөр нь гэж хүн очих гэж байна. Түүнийг тосож аваад туслаж дэмжээдхээрэй гэж ярьлаа. Одоо яахав ээжийн зарлиг бууж байгаам чинь гээд ирэх өдөр нь тосоод авлаа. Үнэндээ тэр хүнийг бүү хэл эхнэрийг нь ч би танихгүй худалч хүнд тийм хүн байдаг гэж сонсоочгүй. Гэртээ авчирлаа. Тэгсэн надаас өөр тулж түших хүн байхгүй, дээрээс нь мөнгө ч үгүй, хэл ч үгүй яг яах гэж байгаа нь тун бүрхэг нэгэн гишүүн манайд нэмэгдлээ. Ядаж байхад манайх гэдэг айл алгынхан чинээ оюутны байр. Манай найз залуу бараг талыг нь эзэлчихдэг. Ганц ортой. Гудас тавьж өгөөд л унтууллаа. Хичээлээсээ ороод ирэхээр л нэг шаналгаатай царайтай хүн угтаад ажил ажил гээд л үглэнэ. Надад тийм эрх дарх байх биш. Бичиг баримтгүй хүнд би яaж ажил олж өгөхөв. Өөрөө ч ажил хийдгүй болохоор ажил хайх туршлага ч байхгүй. Элдэв юманд барагтай санаа зовоод байдаггүй би жинхэнэ шаналгаатай учрав.. Ганц 2 хүнээс асуух л юм байдгүй. Ажил төрөл яaхав. Тэр хүнийг гэртээ байлгаад байна гэдэг асар их дарамт болж байлаа. Идэж уух нь дүүрч. Яаж явуулнаа гэж шаналаастай. За тэгээд ганц талх бариад ирэхгуй юм байж бас архи пийв сэм сэмхэн зөөгөөд уугаастай. Тэрнээс нь манай найз хуваагаастай. Тэр үедээ чухам ах дуу 2 болоостой. Архи нь гарчихаар энэ ах чинь хэзээ явахын гээд намайг дарамтлаастай. Яaяaяaяa би гэдэг хүн хадан дунд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий гэдэг л болж байлаа. Ашгүй ах данзан нэг өдөр тэнэж яваад өөрийнхөө өрөөсөн дугуйг олсон бололтой. Түүнийгээ дагаад явахаар боллоо. Баяр баясгалантайгаар үдэж морьдууллаа. Пээх амьсгаа авч дотор уужрав. Ашгүй нэг шилийг нь харж санаа амарлаа. Амьтан хүн бараг хажууд унтаж байхад хажуунаас нэг юм зулгаагаад байхад асар дараатайн билээ шvv. Тэгэж нүглийн муухай нүгэл тариад яaхав гээд их ч тэвчсэн дээ. Яваад төд удалгүй л шоронд орчлоо ирж уулзаач гэж ярьдым даа. Вхэхэхэхэ. ҮЙлийн үртэй би яваад ч очлоо доо. Яаж одоо шоронд хаяхав.

Цагдаатай нь уулзлаа. Яасан ийсэн болсон чинь хулгай хийгээд баригдсан гэнэ. Вхахахаха бузартай юм бэ яaсан гээд өмнөөс нь ичлээшд. Өөртэй нь уулзууллаа. Яaж ийж байгаад намайг эндээс суллаадхаач. Хэрэв бүтэхгуй бол миний баахан бараа тэнд байгаа тэрийг очиж аваад монгол явуулж өгч туслаач гээд нэг амьсгаагаар баахан юм гуйчдаг байшд. Миний чадах юм суллуулах тал дээр чинь хичээе гэсэн. Бас тэнд хүүхдээ загнаж байгаам шиг яах гэж хулгай хийж байгаан бэ гээд бас баахан загначихжээ. Цагдаатай нь харин сайн ярьж байгаад батлан даалтаар гаргаад сарын дотор монгол руу явуулахаар тохиров. Элчин дээр гүйж байж цагаан хуудас гаргуулж өгөв. Шоронгоос гараад ачаа бараагаа янзлаад манайд буцаад хүрээд ирээ. Би хэдэн $ өгий. Авгай хүүхдүүддээ жаахан бэлэг сэлт аваад тэгээд явж үз та минь л гэлээ. Тэгээд тэр чигтээ алга болсон. Ирж надаас мөнгө ч аваагүй дахин уулзаагүй. Гэхдээ бас монгол яваагүй. Ямар уужим юм бэ энэ хүний сэтгэл.
2. Амeрикад ирсний дараа бүүр тодруулбал нөхрөөсөө түр салаад ганцаараа хэсэг байх хугацаанд бас л нэг таньдаг хүний шахалтаар нэг эмэгтэй манайд надтай хэсэг байлаа. Тоолвол нас чацуу, төөлвөл бие чацуу нэг бүсгүй ирлээ. Ганцаараа байхаар ханьтай зүгээр ч юмуу гэж бодсон л доо. Урьд өмнө ямар эмэгтэй хүнтэй цуг амьдарч байсан ч биш. За тэгсэн гар дээрээ ганц цeнт байхгүй, ардаа 6000$ өртэй хүнийг л манайх руу явуулчихсан байх юм даа. Чи тэгээд яaж амьдархын гээд би буур нүд орой дээрээ гараад асуулаа. Ажил төрөлтэй болчуул болох байлгүй дээ л гэсэн. Бичиг баримтгүй хүнд ажил олж өгнө гэдэг миний хийдэг ажил бас бишиймаа. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гээд зүтгэлээ дээ. Тэгэж тэгэж ёстой dishwasher-ын ажил сарын 1000$ гэсэн юм л олдлоо. Найз хамаагүй хийе л гэжээнэ.

Би ч үнэхээр өрөвдлөө. Яанаа энэ 1000$-оор яaж амьдарнаа гэж бодож байтал нөгөөдөх маань юу гэсэн гээч. 6-хан сарын дараа өрнөөсөө гарчихын байна гэдэг байгаа. Вхэхэхэх юу гэсэн үг вэ. Ганц цэнтгүйгээр 6 сар амьдарчдын байна. За яахав. Би байр хоолыг нь даадгын байж. Эмэгтэй хүнд чинь өшөө өчнөөн юм хэрэгтэйшд. Би ч толгой сэгсрээд гайхаад гайхаад барахаа байлаа. За тэгээд бас болоогүй оройтчихлоо.Автобус зогсчиж гээд шөнө дөл болцон байхад ирж аваач гэж дуудна. Би нэг үгээр ажилд нь хүргэдэг авдаг сайдын жолооч, үнэгvй тэтгэж дэмждэг аав ээж нь эр нөхөр нь ч юмуу болоод хувирчих шиг болсоншд. Уул нь хувцас хунар гээд байх юм бараг байхгүй болохоор нь эхэндээ хөөрөөд илүү дутуу хувцас хунар илүүчлээд харж үзээд байсан чинь ер нь биш юмаа. Өдөр болгон намайг шоконд оруулсаар байв. Яахав бас ажил сайтай гялалзуур гэр орон цэмбийтэл цэвэрлэчихдэг, хоол унд хийгээд хир чадлаараа бас надад долигоноостой. Би ч угын охидтой найзалж сүйд болдгүй болохоор тэгээд гэрт хүн байна ч гэж боддогүй, хайхардгүй байсан тал бий. Үнэндээ надад хүндлэл төрүүлж чадахгүй байсан юм.. Тэгсэн нэг орой л найз согтуу ирэнгүүтээ эгчид салам агсам тавьдаг байшд.

Чи ер нь их зантай, өөрийгөө их юманд бодцон, Сав л хийвэл намайг зарж байх санаатай юу юу гэнэвээ ээ бурхан минь хэлэх хэлэхгүй үгээр дайрдаг байшд. Би айсаншд. Сайндаа ч агсан тавиагүй. Хашир нэг залуутай болоод тэднийдээ очихоор болчихсон болохоороо дотроо хуралдсан бухимдлаа гаргасын болуу.

Би тэрнээс юу ч нэхээгүй. Харин ч зөндөө тус болсон. Тэрнээс өөр миний юмыг өөрийн юм шиг хэрэглэж байсан дураараа хүн надад өмнө нь хэзээ ч байгаагүй. Ичихгүй явахдаа миний өгсөн бүх юмыг хамаад л явсан даа. Яасан уужим юм бэ энэ хүний сэтгэл.
3. Бас нэг шинэ танил учиргүй хөл алдаад л орой бүр утасдаад л санаа тавиад л жигтэйхэн байлаа. Тэгэж тэгэж уярааж уярааж байгаад нэлээн хэдэн мянган $ 2 сарын дотор өгнө гээд нойтон хамуу шиг шалсаар байгаад зээлчихлээ. За тэрнээс хойш ярих нь цөөрөөд л утас нь байнга салгаастай байх боллоо. Өрөө төлөх цаг нь ч боллоо. Байдгүйээ. Хүлээлээ бас байдгүйээ. Хэд хэд залгаж байж арайхийж холбогдлоо. Өө удахгүй гээд үлгэр ярина. Энэ мэтээр хойшлуулсаар бараг л жил болсон дээ. Сүүлдэээ утсаа ч авахаа больсон. Ганц нэг ярихаараа уурлах шинжтэй. Суулд нь сураг сонссон чинь эгчийг газар доор ортол муулцан явж байвал яaсын. Мөнгөтэй юм байж голоо цохилоо гэхийн. Ёоёоёоёо юу гэсэн үг вэ. Би тэрнийг тэтгэж дэмжих ёстой юмуу. Тийм ч бага мөнгө биш шүү дээ. Сүүлдээ бүүр чадахгүй ээ байхгүйээ хахаха цагаандаа гардаг байшд. За бүүр болоогүй монголд байгаа төмөр гарааж ав гэж унтраадым даа. Вхэхэхэ би тэрүүгээр яaхын. Өөрөө өртэй юм шиг л загнуулдаг болсон. Залхдын байлээ. Хаясаншд.

Утас шөрмөсөө солиод сураг нь алдарсан. Зээлэх гээх 2 ижил гэж үнэн юм билээ. Яасан уужим юм бэ энэ хүний сэтгэл.

4. УЙХ-ын гишүүн Бадамжунай гуай дээр нэг ярилцлагадаа ах нь дүүгээ чирж явдаг монгол ёс заншилд авилга гэж ярих нь утгагүй гэсэн юм бичсэн байсан. Экэкэкэ монголчууд бүгд ах дүү хамаатан садан, тэр ч бүү хэл хятад, орос,канад гэх мэтийн зүсэн бүрийн ах дvv нартай бие биенээ чирж яваа улсыг авилга авсан өгсөн гэх нь утгагүй юм биз дээ. Яасан уужим юм бэ энэ хүний сэтгэл.

За за бичээд байвал дуусахгүй нь яасан ч их юм биччив.

0 comments:

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template