Thursday, June 26, 2008

Google Huck


Сайн байцгаана уу өнөөдөр нэг авсаархан Google-с шууд хайж байгаа зүйлсээ татаж болох програмыг танилцуулья. Энэ бол GoogleHack хэрэглэж үзлээ тун дажгүй эд байна шүү. Music, video, book, hack, web гэх мэт олон зүйлсээс нэлээн олон төрлийн өргөтгөлөөр хайж болдог . За доор зургийг нь татаж авах замтай нь тавилаа. Татаад аваарай. Ердөө 514.55 KB хэмжээтэй шүү
download : http://share.gogo.mn/18569481204559128
Good luck !!!

Tuesday, June 24, 2008

Babylon



Өдрийн сайхан өнгөрөөсөн гэдэгт найдаж байна. Өнөөдөр хотод хэдэн өдөр орсон бороо жаахан багасч нар гарч байна. Бороо тасралтгүй халсан хэдэн өдөр бороо ороосой гэж хүсэж байсан боловч үүн шиг удаан бас ядаргаатай байнга ороосой гэж хүссэн хүн лав байхгүй байх. Бүх газар нэл ус болоод явах ч газар олдохгүй. Ядаж байхад өчигдөр өглөө явж байгаад ус тойрч гарах гэж цэцэрлэгийн хашаан дээгүүр алхаж байгаад буухдаа туйпийнд өвдгөө цохисноос болж баруун хөл доголоод нил хүндүүр болчихсон. Өнөө өглөө бага зэрэг өвчин нь буурсан боловч шатаар өгсөж , уруудахад бас л хүндүүр нь арилаагүй байна. Гэхдээ өчигдрийг бодвол хүндүүр нь арилаагүй гайгүй болсон болохоор 2,3 хоногоос зүгээр болох байх гэж найдаж байна. За за хэтэрхий их өвчнөө тооччихшиг боллоо. Өнөөдөр та бүхэнд babylon хэмээх маш сайн толь бичгийн сүүлд гарсан нэгэн шинэ хувилбарыг нь танилцуулья. Өмнө нь нэг татаж авсан чинь гүйцэд биш өргөтгөл нь байсан болохоор ажиллахгүй байсан. Харин сая татаж аваад хэрэглэж үзсэн чинь нэлээд дажгүй эд байна. Нэлээд олон орны хэлнээс хооронд хөрвүүлж болдог болохоор хэрэгтэй л програм байна. Зарим нэг багахан текстэн мэдээллийг өөр хэл рүү хөрвүүлж үгийг олон олон утга санаагаар нь хэл зүйн задлалаар нь ялгаж харуулдаг бас oxford, wikipedia, wordNet зэрэг сайтуудтай холбогдож энэ үгтэй ижил төстэй үгнүүдийг нь харуулдаг. addDictionary цэснээс монгол-english, english-монгол, орос-монгол, монгол- герман хэлийг үнэгүй татаж аваад суулгаарай. Мөн мо
Good LUCK
download : http://download110.mediafire.com/mmybf21t3sxg/hgdom2mdw9u/Babylon_pro_v7.0.3.8_www.xopom.com.rar

Thursday, June 19, 2008

Бид сайн цагийг авчирна


Иргэний зориг намаас саяхан тун дажгүй клип гаргасан байна лээ. Энэ клипний жинхэнэ хувилбарыг нь гаргасан хүн саяхан USA-н ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Barac Obama билээ. Энэ хүн ялж болсон юм чинь яагаад энэ нам ялж болохгүй гэж. Хамгийн гол нь МОНГОЛ оо гэсэн зүрх сэтгэл хэрэгтэй.

GoGo messenger


Hi!!! Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан gogo сайт өөрийн messenger-тэй болсон байна. Тун дажгүй эд болсон байна. Gogo дээр байдаг зарим зүйлс тухайлбал зурхай, хөгжим, чат, гар утас, мэдээлэл, веб, хотын газрын зураг, download зэрэг зүйлсүүд дэд цэсүүд болж орсон байна. Мөн dowload, add, note, yahoo, msn, GTalk зэрэг өөр messenger-үүдтэй холбогдсон учраас бусад хэрэглэгчид хүмүүс энийг ашиглахгүй гэж айлтгүй л юм байна. За тэгээд өөр бас бус нэлээд зүйлстэй бололтой. Та өөрөө татаж аваад туршаад үзээрэй. Good luck!!!
download : http://messenger.gogo.mn/GoGo%20Messenger-1.0.exe

Wednesday, June 11, 2008

Нано-Электроник хэр ойрхон байна вэ?

Сайн байцгаана уу. Өдрийг сайхан өнгөрөөж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би та бүхэндээ ихэвчлэн шинээр гарсан програмуудын талаар мэдээлдэг билээ. Харин өнөөдөр шинжлэх ухааны талаар жаахан судалсан зүйлийнхээ талаар өгүүлье. 2 жилийн өмнө зурагт үзэж байгаад Монгол улсын ерөнхий сайд, улс төрч агсан Жасрай гуйн ярилцлагыг сонсоод тэр зүйлийг бага ч атугай мэдчих юмсан гэж бодож байж билээ. Жасрай гуай яриандаа "Манай улс сүүлийн 10 жилийн дотор Нано технологийг эзэмшиж чадах юм бол дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн тоонд бүрэн хүрч чадна" гэж хэлж билээ. Тухайн үедээ нано технологи гэхээр кинон дээр гардаг гэмтсэн зүйлс нь ахин нөхөн төлжиж байдгаас өөр төсөөлөлгүй миний хувьд энэ их сонирхолтой санагдаж байсан. Тэрээр цааш нь "Монгол шиг байгалийн баялаг ихтэй орон энэ технологийг хөгжүүлснээр энэ баялагаа чанарын өндөр төвшинд үйлдвэрлэж гадаадад гаргавал маш их эрэлттэй байна. Ингэснээр уламжлалт мал аж ахуйд түшиглэж байгалиас хараат байдаг орон маань энэ байдлаасаа гарч чадна. Харин улс орон маань яаралтай энэ салбарт мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэй" гэж хэлж байсан юм. Одоо бодож байхад энэ үг яг л үнэний ортой байж дээ. Ерөнхий сайд хийж байсан хүн тул улс орны байдлыг хэнээс ч дутахгүй мэддэг хүн учир одоогийн монгол оронд учраад байгаа нөхцөл байдлыг урьдчилан тааварлаж байсан байж л таарна. Тухайн үедээ энэ тухай дээд удирдлагын хүмүүст хэлж л байсан байх. Даанч төр засаг маань энэ талаар анхаардаг үгүйг хэн мэдэх вэ. Одоо улс төрч болгон л газраа ухаж монголын баялагаар та нарыг жаргаана гэх нь шах уу юм ярьж байна. Саяхан зурагтаар Дорнод аймагт нэр дэвшиж байгаа хүний мөрийн хөтөлбөрийг сонсоод инээд ч хүрэх шиг. Тэрээр мөрийн хөтөлбөртөө "Дорнод аймагт нефтьний болон байгалийн хийн үйлдвэр барьна" гэж ярьж байх юм. Тэр хүнийг урьд нь зурагтаар ганц ч харж байгаагүй болохоор тэр үү инээд хүрч билээ. Эдгээр ашигт малтмал ярьдаг хүмүүс тэрнээс олох ашиг аа бодохоос биш тэрнийг яаж ашиглах аа бодохгүй байгаа юм шиг санагддаг юм. Өнгөрсөн хагассайн өдөр хуульч, багш Тэмүүжиний яриаг сонсоход "Иргэн бүрт 1500$ өгнө гэж байгаа боловч яг үнэндээ тэнд 1500 хүн л ажиллана. Тэдгээр хүмүүсийн хэд нь гадаад байж таарах вэ? Тэгэхээр бусад хүмүүсийн ихэнх нь л хар бор ажил хийж таарна. " гэж хэлж байсан. Бодоод үзэхээр энэ илүү үнэнд дөхсөн юм шиг санагдаж байна. За миний бодол нэг иймэрхүү байна. Би нано технологийн талаар нэг мэдээлэл олсон юм. Өөр сайтаас авсан болохооор тэр чигээр нь хүргэе.

Нано-Электроник хэр ойрхон байна вэ?

Өнөөдөр бид цахиурын эрин (Silicon Era)-д амьдарч байгаа билээ. Магадгүй бид хүн төрөлхтөний нэгэн шинэ эринд шилжих зааг дээр ч амьдарч байгаа азтай хүмүүс байж болох юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн Микро-Электроникийг улам нарийсган, электрон төхөөрөмжийн интеграцыг нэмэгдүүлж маш их багтаамжтай санах ой, өндөр хүчин чадалтай компьютерийн процессор үйлдвэрлэхийг хүсэж байдаг нь тодорхой.
Гэвч өнөөгийн микро-электроникийн технологийн гол суурь болсон хагас дамжуулагч цахиур (Silicon) хэмээх материал маш өндөр нягтралтай электрон төхөөрөмж хийхэд шаардлага хангахгүй болох нь өдөр ирэх бүр хөгжиж байгаа электроникийн туршилтуудаас тодорхой болж байгаа юм байна. Тэгвэл цаашид хөгжихийн тулд яах вэ? Хүн төрөлхтөн чулуун зэвсгээ хүрлээр сольж хөгжлийн шинэ шатанд гарсантай адил цахиурыг халж шинэ шатанд гаргах материалын эрэлд мордоод багагүй хугацаа өнгөрчээ. Түүнийгээ ч олоод авсан гэдэгт эргэлзэхгүй байгаа олон арван эрдэмтэд байдаг юм байна. Магадгүй бид удахгүй шилжин орж мэдэх хөгжлийнхөө дараагийн эринг Нүүрстөрөгчийн эрин гэж нэрлэхэд хүргэж магадгүй нэгэн материалын тухай энд дурдая.


Нүүрстөрөгчийн эрин гэж байж болох тухай
Нүүрстөрөгч гэдэг атом хорвоо ертөнцийн түмэн бодис дотор маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Бидний мах цусан дахь нүүрс-ус гэгддэг нэгдэлд хэчнээн нүүрстөрөгчийн атом байдгыг тоолох аргагүй биз. Органик нэгдлийн гол суурь нь энэхүү нүүрстөрөгчийн атом байдаг билээ. Хүн төрөлхтөний шуналын галыг байнга асааж ирсан очир алмаз (Diamond) ч бас нүүрстөрөгчийн атомуудын бас нэгэн тогтвортой нэгдэл гэдгийг бараг хүн бүхэн мэдэх байх. Тэрээр бат бөх гэдгээрээ урдаа ямар ч материалыг оруулдаггүй билээ. Цахилгаан дамжуулалт бараг байхгүй учир сайн тусгаарлагч юм. Гэтэл бал чулуу мөн л нүүрстөрөгчийн атомуудаас тогтдог боловч цахилгаан дамжуулдаг.




Зураг 1. Графит болон диамонд бүтэц

Зураг 2. Buckyball буюу С60 молекул
1985 онд Английн Сюсексийн их сургуулийн Харри Крото, Техасийн Райс их сургуулийн Ричард Смоли нар нүүрстөрөгчийн атомын ууршилтыг судлах цуврал судалгааны үеэрээ хийн төлөв дэх нүүрстөрөгчийн нэгдлүүдийн спектрометрийн судалгааны үр дүнд 60 ширхэг нүүрстөрөгчийн атомаас тогтсон маш тогтвортой нэгдлийг илрүүлжээ. Энэ нь яг хөл бөмбөгийн бөмбөгний хэлбэр бүхий бүтэцтэй нүүрстөрөгчийн атомуудаас тогтсон нэгдэл юм. Үүнийг buckyball молекул гэх бөгөөд энэ нь маш тогтвортой элемент болохыг онолын судалгаанууд харуулдаг байна. Ийм нэгэн сонирхолтой материалыг нээснээр энэ материалыг судлах ажил дэлхийн өнцөг булан бүрт өрнөжээ. Хаа сайгүй байдаг нүүрстөрөгчийн атомаас л бүтдэг хэрнээ маш батбөх, тусгаарлагч байж чаддаг очир алмаз, цахилгаан дамжуулдаг хэрнээ цаасан дээр зурахад л үйрч бутран мөр үлдээдэг бал чулуу зэрэг өөр өөр шинж чанартай материал болдог энэхүү атомыг судалсанаар түүний олон чухал шинж чанаруудыг нээсээр байна. Ийм сонирхолтой атом нүүрстөрөгчөөс өөр байдаггүй гэхэд нэг их буруудахгүй байх. Buckyball молекулийн бүтцийг харвал 1 нүүрстөрөгчийн атом өөр 3 нүүрс-төрөгчийн атомтой ковалент холбоо үүсгэн тогтдог учир бат бөхөөрөө очир алмазыг гүйцэхгүй ч гэлээ хангалттай бөх нэгдэл болдог. Очир алмазын хувьд 1 нүүрстөрөгчийн атом 4 нүүрстөрөгчийн атомтой холбогддог. Нүүрстөрөгч нь валентийн бүрхүүлдээ 4 электронтой байдаг учир маш бат бөх холбоо үүсдэг байна. Эрдэмтэд buckyball-ийг хэд хэдэн зүйлд хэрэглэгдэж болох юм гэж үзэж байна.


1. Маш бат бөх учир зэвсэглэлд хэрэглэж болно.

2. Лазерийн туяанд эвдэрдэггүй учир хуяг дуулганд хэрэглэж болно.
3. ДОХ өвчнийг үүсгэгч ХДХВирустэй тэмцэхэд хэрэглэж болно. Учир нь ХДХВ-ийн хөгжлийг түргэсгэгч ХДХВ-1 протейнийг C60-ийн усанд уусдаг нэгдэлүүд задалдаг болохыг тогтоожээ.

4. Buckyball-той нэгдсэн өөр өөр нэгдлүүд хэт дамжуулагчаас эхлээд тусгаарлагч хүртэл төрөл бүрийн цахилгаан шинж чанартай материалуудыг бий болгодог байна.

5. Түүний дараагийн шатны материал болох Carbon Nano Tube-ийг бий болгоход ашиглаж болох юм.

CNT гэж юу вэ?

CNT гэдэг нь Carbon Nano Tube гэдэг материалын товчилсон нэр юм. Би цаашид үүнийг CNT гэж бичнэ. Бал чулуу буюу Graphite-ийн бүтэц нь зургаан талт тойрог бүтцээс тогтсон нимгэн хуулдаснууд юм. (Зураг 1). Тэгвэл түүний нэг хуулдасыг авч үзье. Энэ нимгэн нэг атомын зузаантай хуулдасанд дандаа 6 талт хэлбэр бүхий холбоос байгаа. Түүний зарим нэг холбоосыг 5 талтаар соливол бөмбөрцөг хэлбэртэй буюу buckyball молекул үүснэ. Хэрэв энэ нимгэн хуулдасыг хуйлж болдог байгаад битүүлж наавал нимгэн ханатай хоолой хэлбэртэй болно.

Тэгвэл ийм нэгдэл байж болдог болохыг 1991 онд Японы NEC-д ажиллаж байсан эрдэмтэн Dr. Sumio Iijima нээжээ. Тэрээр энгийн электроник, мэдээллийн технологийн инженер байсан бөгөөд анх электрон микроскоп зохион бүтээх сонирхолдоо хөтлөгдөн судалгаа хийж явсаар Физикч мэргэжилтэй болсноор түүнийгээ ч хийж чадсан бөгөөд материал шинжлэлийн том эрдэмтэн болсон байна. Тэрээр АНУ-ын Аризонагийн улсын их сургуульд очиж 12 жил эрдэм шинжилгэний ажил хийсэн бөгөөд энэ хугацаандаа дэлхийн анхны атомын түвшинд бодисын бүтцийг харуулдаг электрон микроскоп бүтээжээ. Тэрээр “Шинжлэх ухаанаар оролдож байгаа бол хүний хийснийг битгий давт, хийгээгүйг хий” гэдэг зарчмыг АНУ-д байхдаа сурсан гэж ярих дуртай нэгэн юм. 1982 онд Dr. Sumio Iijima Япондоо буцаж ирээд эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаад 48 настайдаа алдарт NEC-д ажилд орсноор анх удаа компаний ажилтан болсон байна. Өндөр вакум орчинд ажиллах, маш өндөр нарийвчлалтай электрон микроскоп бүтээх сонирхол нь түүнийг тэнд аваачжээ. Учир нь Их сургуулийн түвшинд тийм үнэтэй багаж төхөөрөмж зохион бүтээх боломжгүй байсан бөгөөд томоохон компаниуд судалгааны ажилд их хөрөнгө хаяж байсан нь нөлөөлжээ. CNT нь үндсэндээ хуйлсан graphene (graphite-ийн нэг хуулдас)-ий хоолой бөгөөд графиний нүүрстөрөгчийн 6 талт холбооны симметрийн тэнхлэгтэй ямар өнцгөөр хуйлав гэдгээрээ эрс тэс өөр өөр шинж чанартай хоолойнууд болдог маш сонирхолтой нано-материал юм.


CNT нь хоёр тал нь задгай байж болох ч хагас buckyball-оор битүүмжлэгдсэн байж болдог байна. Хоолой нь хэдэн 6 талтын хэмжээтэй хуйлав гэдгээсээ хамаарч 2.5-30 nm диаметртэй байж болох бөгөөд урт нь хэдэн арван нанометрээс авахуулаад нэлээд хэдэн микрометр хүрдэг. Түүнчлэн диаметртэйгээ харьцуулахад маш урт учир хоолой гэж нэрлэхээс өөр аргагүй юм. Анх Dr. Sumio Iijima-гийн нээсэн хоолой бол дотор дотроо давхарлагдсан олон давхар хоолойнууд буюу Multi Wall CNT (MWCNT) байсан бөгөөд хожим дан ханатай буюу Single Wall CNT (SWCNT) –г нээсэн юм.

Зураг 3. Олон ханатай CNT

CNT-г гаргаж авах гурван үндсэн арга байдаг.

1. Нуман цахилалтын арга: хоёр бал чулуун электродыг тогтмол гүйдлээр нам даралттай гелийн орчинд нуман цахилалт үүсгэх замаар гаргаж авах бөгөөд анод катод хоёулаа графит байвал олон ханатай CNT, анод нь Ni, Co зэрэг металлуудаар хийгдсэн байвал нэг ханатай CNT үүсдэг. Энэ аргаар маш цөөн тоотой CNT үүсдэг.

2. Лазер шарлагын арга: бал чулууг 1200оС орчинд лазераар шарж, Ar хийгээр хүйтэн зэс коллектор уруу үлээлгэж гаргаж авдаг. Энэ аргын сул тал нь маш их эрчим хүч шаарддаг.

3. Химийн тундасжуулах арга: Тусгай шингэн дотор графит анод катодын хооронд электролиз явуулснаар үүссэн тунадас нь маш их хэмжээний CNT үүсдэг бөгөөд CNT нь электролизэд хэрэглэгдсэн бодисоор дүүргэгддэг сул талтай. Гэвч зарим тохиолдолд төрөл бүрийн бодисоор дүүргэгдсэн CNT гаргаж авах шаардлага гардаг байна.

Зураг 4. Электрон микроскопоор авсан CNT-ийн зураг

CNT-ийн физик шинж чанарууд

Энэхүү нано хэмжээтэй материалын физик шинж чанар эрдэмтдийн анхаарлыг маш хүчтэй татаж байгаа билээ. Тэрээр дулаан дамжуулалтаараа диамонд шиг сайн байдаг учир Японы Fujitsu компани электроникийн хамгийн сайн хөргөлтийн системийг (Cooler) хийж туршсан байна. Мөн цахилгаан дамжуулалтаараа 109 А/см2 хүрдэг ба энэ нь CNT-г 1 см2 хөндлөн огтлолын талбайтай болгож багцлаад цахилгаан гүйдэл гүйлгэвэл 1 Гегаампер гүйдэл гүйнэ гэсэн үг юм. Тэгэхэд металлын энэ шинж чанар 105 А/см2 хүрдэг байна. Тэгэхээр металлаас бараг 10,000 дахин өндөр дамжуулалттай байна. Түүнээс гадна түүний бат бөх чанар нь гангаас 100 дахин их бөгөөд маш уян харимхай байдаг нь түүний Юнгийн модуль 1.28-1.8 TPa буюу гангаас бараг 8 дахин их байгаагаар харагддаг.

CNT ба Электроник

Тэрээр ийм сонирхолтой физик шинж чанартайгаас гадна хамгийн сонирхолтой нь хагас дамжуулагч болж чаддагт байгаа юм. Armchair хоолой маш сайн дамжуулагч болдог байхад zigzag хоолой хагас дамжуулагч болдог байна. Тиймээс ч CNT нь компьютерийн электроникт цахиурыг халах шинэ материал гэж тооцогдож байна.

Зураг 5. Графиний 6 нүүрстөрөгчийн атомын энергийн зурвасын бүтэц

Зураг 5-д үзүүлсэн энергийн түвшний (Band Structure) зургаас дамжууллын зурвас (Conduction band), валентын зурвас (Valence band) хоёрын дундуур орж ирсэн электронд замд нь юу ч саад болохгүйгээр урсан өнгөрөх боломжтой зайг ажиглаж болох юм. Өөрөөр хэлбэл ky=0 цэгээс kx тэнхлэгтэй паралель шулуун дагуу хөндий нэвт зайгаар электрон ямар ч саадгүй, хэт дамжууллын гүйдэл мэт өнгөрнө гэсэн үг юм. Ийм учраас Armchair tube цахилгаан дамжуулалт маш сайтай байдаг байна. Тэгвэл Zigzag tube-ийн хувьд электрон заавал дамжууллын зурвасаар дамжиж өнгөрөх шаардлагатай болно. Зураг 5.б-д 5.а зургийн Ef (Band Gap) энергийн зурвасуудын заагаар хөндлөн огтлолыг харуулсан болно. 6 талтын өнцөг бүр дээр нүүрстөрөгчийн атом байрлаж байгааг бид мэднэ. Харин энэхүү Zigzag tube маань Р төрлийн хагас дамжуулагчийн шинж чанартай болохыг олон эрдэмтэд нотолж чадсан байна.

Зураг 6. Металл-Хагасдамжуулагч шилжилт бүхий CNT диод

Зураг 6-д үзүүлсэн хоёр өөр чиглэлтэй хоолойнуудын дунд ердийн Металл-Хагасдамжуулагч шилжилтийг ашиглан хийсэн диод шиг (Шотки диод гэж байдаг) нано-диод үүсэх бөгөөд электрон зөвхөн Zigzag tube-ээс Armchair tube рүү урсана. Эсрэг тийшээ гүйдэл буюу электроний урсгал байхгүй учир үүнийг диод гэж нэрлэх нь зүйн хэрэг. General Electric компани 2005 оны 8-р сард идеаль диодтой ижил CNT диод гаргаж авсанаа зарлажээ. Өөрөөр хэлбэл цахилгаан гүйдэл дамжуулдаг “шууд” чиглэлдээ өөр дээрээ хүчдэл унагадаггүй бөгөөд “урвуу” чиглэлдээ огт гүйдэл гүйлгэдэггүй диод гаргаж авсан байна. 1998 онд Станфордын их сургууль болон Голландын Делфт Технологийн их сургуульд нэгэн зэрэг шахуу CNT-ээр транзистор хийх туршилтууд амжилттай болжээ.

Зураг 7. CNT-ээр хийсэн FET (Оронгийн транзистор)

Хоорондоо 400nm зайтай байрласан цагаан алтан электродууд (шар) дээгүүр хөндлөн байрлуулсан нэг ханатай 1nm диаметр бүхий CNT (улаан) хагас дамжуулагч оронгийн транзисторын адил шинж чанартай болохыг нээсэн нь бас нэгэн том ололт болжээ. Silicon gate-д өгсөн хүчдэлээс хамааран Drain, Source электродуудын хоорондох гүйдэл CNT-ээр дамжин нээгдэж хаагдан ажилладаг. Энэ нь логик “1”, логик “0” гэсэн компьютерийн ажиллагааны гол үндэс юм. Энэхүү транзистор нь маш жижиг хэмжээтэй логик элементүүдийг хийх боломжийг олгож байна.

Логик үйлдэл хийх гэйт хэрхэн хийх вэ?

Логик үгүйсгэгчийг үндсэндээ P төрлийн нэг транзистор, N төрлийн нэг транзистороор хийдэг. Гэтэл CNT маань зөвхөн Р төрлийн хагас дамжуулагчийн шинж чанартай байдгийг өмнө дурдсан билээ. Энэ нь CNT нь агаарын хүчил төрөгчтэй үйлчлэлцсэний үр дүнд бий болж байгааг илрүүлсэн байна. Тэгвэл агаараас тусгаарлавал CNT маань N төрлийн транзистор болдог.


Зураг 8. CNT транзистороор хийсэн логик үгүйсгэгч

Энд Polymethyl Methacrylate (PMMA) хэмээх бодисыг CNT-ийг агаараас тусгаарлахад ашигласан байна. Ийнхүү бид логик үгүйсгэгч хийж болж байгаа болохоор бусад логик гэйтүүдийг хийж болох нь ойлгомжтой байна.

Single Electron Transistor гэж юу вэ?

Орчин үеийн хамгийн бага гүйдэл хэрэглэдэг микротехнологийн FET-ийг нээж хаахад 106 ширхэг электрон шаардлагатай болдог байна. Энэ нь транзисторыг нээж хаан удирдахад хугацаа шаардагдаж улмаар ажиллах хурд хязгаарлагдах үндэс болдог. Тэгвэл хамгийн хурдан транзистор хийе гэвэл ердөө ганц электрон оруулахад л нээгддэг, түүнийгээ гаргахад хаагддаг транзистор шаардлагатай юм.

Зураг 9. Хамгийн хялбар SET

2001 онд Голландын Делфт Технологийн их сургуульд CNT-ээр Single Electron transistor (SET)-ийг амжилттай туршсан байна. Хоёр алтан электродыг холбосон CNT-г Атомын Хүчний Микроскопын мэдрэгчээр түлхэж хоорондоо 20nm орчим зайтай хоёр газар муруйлгасан нь хоолойн цахилгаан дамжуулах шинж чанарт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр хоолой цахилгаан дамжуулах чадваргүй маш өчүүхэн аралтай гол шиг болсон бөгөөд энэ арал руу Тунелийн үзэгдэлээр ганц электрон орж ирвэл транзистор нээгдэн хоёр алтан электродыг цахилгаан гүйдлээр холбоно. Ийнхүү ганц транзистор “нугалахын” тулд хэдэн цаг шаардсан бөгөөд олон сая транзистор бүхий систем яаж хийхийг төсөөлөхийн аргагүй байна гэж үүнийг нээсэн эрдэмтэд өгүүлжээ.

CNT ба Санах ой

Компьютерийн хөгжлийн нэгэн чухал сэдэв бол санах ойн багтаамж гэдэгтэй хүн бүр санал нийлнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Өнөөдөр маш олон эрдэмтэд CNT-ийг санах ойд хэрхэн ашиглах вэ гэдгээр судалгааны ажил өрнүүлж байна. Хэдийгээр CNT-ийг цахиурын кристалл шиг их хэмжээгээр үйлдвэрлэх технологи хүндрэлтэй байгаа ч энэ технологиор хийсэн асар өндөр хурдтай (100GHz давтамжаар ажилладаг), асар их багтаамжтай (1 триллион бит/см2 буюу 1 см2 талбайд 31 DVD дискний мэдээлэл багтдаг), RAM ч болдог ROM ч болдог универсал санах ой NRAM гэгч тун удахгүй гарах гэж байгааг Nantero компаний мэргэжилтнүүд зарлаад байгаа билээ. Ө.х . ийм үзүүлэлттэй Flash disk болно. PS: өнөөгийн хамгийн хурдан RAM 533MHz, DVD-ний багтаамж 5Gbyte орчим юм.

CNT-ийг гартаа оруулах тухай буюу Self-assembly гэж юу вэ?

Үнэхээр энэ жижигхэн нүүрстөрөгчөөөс бүтсэн нано-утас хүн төрөлхтөний хөгжлийн түүхэнд хэчнээн чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой болсон ч CNT-ийг их хэмжээгээр үйлдвэрлэн гаргахад маш өндөр зардалтай бөгөөд хүссэн төрлөө гаргаж авах, хүссэн байрлалд оруулж тавих зэрэг нь технологийн хүндрэлтэй асуудал хэвээр байсаар байгаа билээ. Хэрвээ хүн төрөлхтөн эдгээрийг шийдсэн технологитой болвол хүн цахиуран зэвсгээ нүүрстөрөгчөөр солих цаг хаяанд иржээ гэдэг тодорхой байна. Дээр дурдсан одоогоор мэдэж буй аргууд зөвхөн лабораторийн нөхцөлд багахан хэмжээний CNT гаргаж авахад л хэрэглэгддэг болохоос олон зуун сая төхөөрөмж үйлдвэрлэх ямар ч боломжгүй юм. Тэгвэл яаж энэ технологийг нээх вэ гэдэг рүү материал судлалын олон эрдэмтэд, нанотехнологичид хошуурцгааж байна.

Нано буюу 10-9 метр хэмжээтэй биетүүдийг эвлүүлж угсран бүтээдэг арга техно-логийг хүн төрөлхтөн хайж байгаа хэдий ч өөрсдөө ийм технологийн үр дүн гэдгээ мэдэж байгаа билээ. Байгаль ертөнц бүх зүйлсийг хэдэн биллион жилийн өмнөөс нанотехнологоор бүтээжээ. Амьд биетийн гаднаас авсан шим тэжээл атом молекулын түвшинд эвлүүлэгдэн угсрагдсаар амьтан, ургамал, хөрс, байгаль бүтсэн гэдэг нь ойлгомжтой байна. Иймээс аливаа нанобиетүүд өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлдэг (Self-assembly) механизмыг биологийн шинжлэх ухаанаар судалж байна. Амьд эс хэрхэн өөрөө өөрийгөө ургуулан нөхөн төлжүүлдэгийн адил CNT-г ургуулан гаргаж авах нь түүнийг их хэмжээгээр үйлдвэрлэн, хүссэнээрээ угсарч эвлүүлэн бүтээгдэхүүн хийх нэгэн арга зам болно хэмээн биологийн эрдэмтэд шинжилгээ судалгаагаагаа явуулсаар байна. Өөрөө ургадаг Flash disk, компьютерийн процессор байна гээд төсөөлөөд үздээ

Зураг 10. DNA молекул

Б. БАТ-ОТГОН © 2006 оны 4 дүгээр сар 27

Seoul National University

School of Physics

Gwanak-sa Dorm. No: 919C, Room 518B

San 56-1, Shillim-dong, Gwanak-gu

Seoul 151-742, KOREA

E-mail: bat-otgon@rocketmail.com

link: http://spe.num.edu.mn/index.php?option=com_content&task=view&id=23&Itemid=31

Saturday, June 7, 2008

Be Thou My Vision

эдгээр дуунуудыг татаж авахыг хүсвэл хүсэлт бичээрэй

Нэр тань алдар шиг

Энэ их гое дуу шүү youtube дээр байгаа татаад аваарай.
Нэр тань алдар шиг!!!

Asashyoryu

За та бүхэнд их аварга Дагвадоржийн тоглосон нэг рекламыг толилуулья. Аваргын маань ид хавыг харуулсан дажгүй реклам байна лээ үзээрэй.

Thursday, June 5, 2008

Хөгжим

Хөгжим сонирхогч залуусдаа энэхүү буланг зориулж байна. Миний бие хөгжимд маш дуртай болохоор энэ буланг нээж байна. Би ихэвчлэн хип хоп, сонгодог болон цоглог хэмнэлтэй дуунууд болон магтан дуунууд сонсдог л доо. Энэ буланд ихэвчлэн зүгээр л тайлбаргүй дуртай дуунууда тавьж байхаар шийдлээ. Энд тавигдсан дуунууд таалагдвал над руу санал хүсэлт ээ илгээгээрэй. Мөн гоё дуунууд байвал над руу илгээгээрэй.

Wednesday, June 4, 2008

3D_world_map


Энэхүү мэдээг уншиж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрдоо дулаараад гоё байсан чинь тэнгэр аашаа хувиргаж гадаа бүрхэг болоод сэрүүхэн салхилах нь жаахан дааруулж байна. гэхдээ хотын бидэнд ийм үед гэртээ байвал орон дээрээ зурагт үзэж хэвтээд л ажил юм уу сургууль дээрээ байвал байшингаасаа гаралгүй өнгөрөөдөг болохоор энэ ч нэг их асуудал биш л дээ. Харин цонх онгойлгохоор хүйтэн агаар дааруулна гэж бодоод цонхоо онгойлгодоггүй удаж жаахан эвгүй үнэр үнэртдэгийг эс тооцволч гайгүй л дээ. Өдөржингөө нэг байсан газрынхаа үнэрт дасдаг болохоор тэрхүү үнэрийг мартаж орхиод гаднаас хүн орж ирж хэлтэл нь цонхоо онгойлгохгүй суугаад л байж чаддаг л улс. Магадгүй хотын утаанд уушгиа харлатал амьдраад болоод байхад тэрхүү үнэр ч нэг их сүйдтэй хэрэг биш ч юм шиг. За за дэмий жаахан зүйл ярьчлаа. Өнөөдрийн танилцуулах зүйлийг газрын зураг сонирхож бас хэрэглэдэг хүмүүст зориулья. Энэ жижиг боловч дажгүй програм нь дэлхийн хэмжээ томоохон уулсуудыг 3D хэлбэрээр харуулж бүх улсуудын 30000 орчим хотуудыг багтаасан болохоор дажгүй эд байна лээ. Энэ програмыг ашиглаж тухайн улс, хотын зарим нэг мэдээлэл тухайлбал хүн ам, газар нутаг, байрлал, хотууд , томоохон гол мөрөн, уулсыг харж 3D хэлбэрээр харж болох учир дажгүй эд байна лээ шүү. Мөн сайтаас нь нэмэлт plugin-уудыг татаж аван сайжруулж болдог. GoogleEarth-г хэрэглэхээр зарим нэг зүйлсийг харах гэж ачааллаж дуусахыг нь нэлээд хүлээх хэрэгтэй болдог шүүдээ. Энэхүү програм жижиг хэмжээтэй тул шууд л таны сонгосон газар чинь очино. Бүр хотуудын хоорондох зайг өөрөө хэмжиж, хүссэн газраа оруулж болно шүү. Энэ бүгд таны л сонголтын асуудал . За татаад аваарай 6mb. Good Luck!!!
download : http://software-files.download.com/sd/FdX2_aLxWcq19qE3kps8_iXeuyIgFj3O6ZUY26iVyrYxELEX1c9m7nzIXepP0nGKjAbh55hvCle-z7mrvQ47ocDGBfmqtzeV/software/10477932/10177043/3/fsssaver.zip?lop=&ptype=1721&ontid=2407&siteId=4&edId=3&spi=679ca44af5b8e190ae0cd1b010959bfc&pid=10477932&psid=10177043
link : http://www.longgame.com/

Monday, June 2, 2008

CursorFX_public




Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Шөнө сайхан зүүд зүүдэлж, өглөөг сэргэг угтсан гэдэгт итгэж байна. Би нэг их зүүд зүүдлээд байдаггүй ч хүмүүсийн зүүдэлсэн зүүдийг сонсох дуртай л даа. Өглөө сэрээд гадаах байдлыг харахад модод ногоорч шувуу жиргэх сонсогдох нь зун болсон шүү гэдгийг сануулах шиг. Танд ч гэсэн ийм сэтгэгдэл төрдөг гэдэгт итгэж байна. Өнөөдөр та бүхэнд cursor-оо хэрхэн өөрчилж гоёмсог харагдуулж болох жижигхэн програм танилцуулья. Энэ онд гарсан шинэ хувилбар учраас дажгүй зураглалтай шүү. Хулганыхаа баруун, зүүн, дундах товчлууруудыг дарах, авах 2 товших гэх мэт бүх л хулганы хийдэг үйлдлүүд дээр effect оруулж болж байна. Бас өөрийнх нь хаяг руу орж гишүүнээр элссэн тохиолдолд бусад шинээр нэмэгдсэн cursor-уудыг татаж авч болох үнэхээр дажгүй зүйл байна лээ шүү. Холбогдох зурагтай нь тавилаа  сериал энэ тэр гээд юм нэхэхгүй, жижиг хэмжээтэй учир татаад аваарай. Good luck!!!

download : http://share.gogo.mn/gogoshare.aspx?a=62585741208231631&b=06b493ae6fba5cd3ed1a47a5a87a7181&c=12113828462ac0bee437aa24c01d9ac0880d092512
 
link : http://www.wincustomize.com/

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template