Thursday, May 7, 2009

Залуучуудад ээлгүй ерөнхийлөгч Энхбаяр

Нэг vе манай залуучуудын тавны хоёр нь ямар нэгэн байдлаар Ардчилсан социалист vзэл гээч юманд хамрагддаг болчихсон байсан. Ямар сайндаа их, дээд сургуулиудын оюутнууд хичээл номондоо анхаарахын оронд тийм ч аймгийн ийм ч Ардчилсан социалист vзэлтэй оюутнуудын хурал цуглаанд оролцож байна гэж наагуур цаагуур гvйдэг байлаа даа. Энэ талаар нийтлэлч Баабар аргаа барахдаа Ардчилсан vзэл, Социалист vзэл хоёр чинь єлгvvр, дvvжлvvр хоёр шиг л юм шvv дээ хэмээн халаглаж байхав дээ. Н.Энхбаяр тийнхvv Ардчилсан социалист vзэл гээчээ єргєжvvлэхийн тулд баахан эрдэм чадваргvй залуучуудыг элдэв яам тамгын газруудад дэд сайд хvртэлх албан тушаалыг хашуулж байхав дээ. Холыг бодсон, хорон муу санаатай Н.Энхбаярын уг vйлдлийг харсан залуучууд тvvнийг л дагаад байвал юм, юманд хvрч болох юм байна гэсэн бодлыг тэр vед тархиндаа суулгачихсан юм. Уг нь Н.Энхбаяр дээрх зохиомол байгууллагуудыг бий болгохдоо Монгол тєрийн гvйцэтгэх засаглалыг нэлээд хэдэн жил атгандаа барьж байх, цаашилбал зугуухан тєрийн тэргvvний сэнтийд залрахад нь суурь vндэс нь болно гэж тооцоолсон нь харагддаг юм. Гэтэл 2004 онд Ардчилсан нам гэв гэнэт санаанд оромгvй амжилт олж Н. Энхбаярын холын шуналыг таслаад хаячихсан билээ. 2005 онд тэрээр арга буюу Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєх хэрэгтэй болсон юм. Тvvнийг Ерєнхийлєгчийн тєлєє єрсєлдєхєд нь тав, зургаан жил гар хєл нь болсон залуучууд нь ганц удаа ч харин хэрэг болсон л доо. Vvнээс хойш л Н. Энхбаярыг аялдан дагагч залуучуудын арми уруудан, доройтож эхэлсэн гэхэд ер хилсдэхгvй. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны Ц.Тvмэнгэрэл, Санхvvгийн зохицуулах хорооны С.Бадраа нар чинь аль аль нь Н. Энхбаярын загалмайлсан залуучуудын байгууллагын гишvvд. Хадгаламжийн банкны 14 тэрбум тєгрєгийн эзэн Чимэдцэрэн мэт нь мєн л Энхбаярын залуучуудын байгууллагын гишvvд. Хvрэлсvх, Занданшатар мэт нь харин яаж шvv нэг амь vлдэв дээ. Занданшатар нь ч яахав хулчгар амьтан хадаг яндраа барьж байгаад амь мултарсан гэдэг, Хvрэлсvх нь шоронд орчих шахаад арай гэж нэг юм Н. Энхбаярыг дахин Ерєнхийлєгч болгохын тєлєє зvтгэнэ гэж ам єчгєє єгч байж дахин хvний нvvр харах эрхтэй болж байх шиг байна. Энэ мэтээр нь дурдаад байвал Н. Энхбаярыг бараадсан олон залуучууд амьдралынхаа жанжин шугамаас хазайж буруу замаар будаа тээсэн дээ. Ер нь одоо Н. Энхбаярыг нэг vе дагаж салбаганаад Ардчилсан социалист vзэл энэ тэр гэлцээд байсан залуучууд одоо яаж явна гэж санана. Ихэнх нь л нэг гонжоомны гол болсон ажилгvй залуучууд. Ямар ч чадвар байхгvй, олигтой мэргэжил эзэмшээгvй хэдэн зуун залуучууд. Яаж нэг дарга больё доо гэж мєрєєдєхєєс цаашгvй. Єнгєрсєн намрын сонгуулиар л гэхэд Ху намын баахан залуучууд дvvрэг, хорооны иргэдийн хуралд єрсєлдлєє дєє. Тэд чинь хийх ажилгvй болчихоод л тэгж яваа юм. Арга ч vгvй дээ. Ид сайхан сурч боловсрох насан дээрээ Ардчилсан социалист vзэл энэ тэр гэж энэ дэлхий дээр байхгvй сонин хачин vзэл санаанд хууртан гvйж явсан улс буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээж байгаа vлгэр нь л тэр байхгvй юу.

Н. Энхбаяр залуучуудыг хэрэгтэй цагт нь ашигласан шиг ашиглачихаад хэрэггvй цагт нь хvссэнээрээ тvлхэж хаядгийн хамгийн тод жишээ гэхэд л байгаль орчны сайд Шийлэгдамба гэгч нєхєр. Н. Энхбаяр Хvрэлсvхийг Ху намын ерєнхий нарийн бичгийн дарга болгох хороо найруулчихаад хажуугаар нь залуучууд Ху намын удирдлагад гарч ирж байгаа юм шиг сэтгэгдэл тєрvvлэх vvднээс Шийлэгдамбыг дэвшvvлээд унагаж байхыг нь харахгvй юу. Єч тєчнєєн хvн санал єгдєг намын бага хурал дээр Шийлэгдамба бараг л єєрєє єєртєє санал єгч байгаа нь харагдсан шvv дээ. Vнэхээр Н. Энхбаяр Шийлэгдамбыг дэмжсэн бол єєрийнх нь фракцын хэдэн арван хvн Шийлэгдамбад саналаа єгч таарна шvv дээ. Одоо Шийлэгдамба нь хийсэн ажилгvй нэг сайхан амьтан гудамжинд лааз єшиглєчихсєн явж байна лээ. Ингээд л улс тєрийн карерь нь дуусч байгаа юм даа зайлуул. Тэгэхдээ Н. Энхбаярын балаг vvгээр дуусахгvй ээ.

Ардчилсан социалист vзэлтэй олон залуучууд єдрєєс єдєрт толгойгоо шааж эхлээд байгаа юм. Мєдхєн тэд нь хvний хийгээгvй муу муухай бvхнийг хийж эхэлнэ л дээ. Ардчилсан социалист залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Мєнхбат гэгч нэг нєхєр байсан. Хадгаламжийн банкны хэргээр цагдаад баахан л дуудуулсан гэж байгаа. Одоо мєн л ажилгvй яваа. Тэр нєхєр л гэхэд "Болор цом"-ын наадмын хорин хэдэн жилийн тvvхэнд анх удаа єч тєчнєєн сая тєгрєгєєр шvvгчдийг авлигадаж байгаад тэрггvн байрыг нь худалдаж авсан юм гэх чинь билээ. Н.Энхбаярын бий болгосон Ардчилсан социалист залуучуудын нvvр царай нь нэг иймэрхvv. Зvв зvгээр л хичээл номдоо шамдах ёстой залуучууд элдэв залуучуудын байгууллагын гишvvн болж Ху намын дарга нарыг дагаж далдаганан гvйснээр юу болов. Манай нийгмийн ирээдvйг чирч явах ёстой ирээдvйн боловсон хvчнvvд маань амбийцаас цаашгvй манкурт боолууд болсон шvv дээ. Энэ байдлыг хэн бий болгосон юм бэ. Эзэн нь тов тодорхой тэр vеийн Ху намын дарга асан, эдvгээгийн Ерєнхийлєгчийн суудлыг дахин горилогч Намбарын Энхбаяр. Энэ утгаар нь авч vзэх юм бол Н.Энхбаяр залуучуудад хамгийн ээлгvй, халтай хvн болж таарч байгаа юм. Нэг ёсондоо Монголын залуучуудын нэгэн vеийг эдvгээгийн хорин таваас гуч гаруй насны бvхэл бvтэн залуучуудыг vеэр нь, системээр нь бохирдуулсан хvн бол Н.Энхбаяр юм шvv дээ. Цаашдаа тvvний бий болгосон амбийцтай залуучууд нь яаж хєгєє хєлдєє чирэх нь ил дол болохоор бvх зvйл тодорхой болно л доо. Хамгийн гол нь, тэр бvхнийг Н. Энхбаяр єєрийнхєє урт удаан ноёрхолын тєлєє бий болгосон гэдэгт л хамаг муу муухай зvйл оршиж байгаа юм шvv дээ. Н.Энхбаяраас єєр ямар ч тєрийн тэргvvн, улс тєрийн лидер ингэж залуучуудыг олноор нь, системээр нь улс тєржvvлж, єєрийнхєє тойрон хvрээлэгч болгож бэлтгээгvй юм шvv дээ. Харин Хятад л дарангуйлагч Мао улаан хамгаалагчид гэгч улаан сарнайгийнхан шиг улс тєржсєн залуучуудыг гаргаж ирж хvний нийгмийн тvvхэнд бузар булай зvйл хийсэн юм байх чинь лээ.

Яруу найрагч Є.Эрдэнэ
Эх сурвалж www.bolod.mn

Улстєрийн онолоор бол Н.Энхбаяр ялагдчихжээ зайлуул

Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгууль хоёрдахь удаагаа буюу 1997 онд болсон доо. Тэгэхэд МАХН-аас Н.Багабанди, Ардчилсан холбоо эвслээс П.Очирбат, МУНН-аас АИХ-ын дарга асан Ж.Гомбожав нар нэр дэвшлээ. Уг нь эрх баригч нь Ардчилсан холбоо эвсэл байсан. Ард тvмэн ардчиллынханд итгэл хvлээлгэсэн цаг vе шvv дээ. Гэтэл МАХН-аас нэр дэвшигч Н.Багабанди 60.8 хувийн санал авсан бол П.Очирбат 29.81, Ж.Гомбожав 6.81 хувийг санал дэгээджээ. Ардчилсан сонгуулиар санал єгдєг болоод удаагvй байсан Монголын улстєрчид бvр гайхаж орхив. Парламентын сонгуулиар Ардчилсан холбоо эвсэл ялсан байхад Ерєнхийлєгч нь МАХН-аас гараад ирж байдаг. Тэгээд нэгэнт УИХ-д нь ардчиллын залуусыг гаргасан юм чинь Ерєнхийлєгчєєр нь МАХН-ын хvнийг тавьчихъя гэсэн байх аа л гэлцэв. Гэтэл vнэндээ сонголт хийсэн ард тvмний нэлээд хэсэг нь нєгєє гайхалтай зангаараа санал єгчээ. Тэр vед жижигхэн хєєрхєн шилтэй нэгэн пагдагар архийг хvмvvс “Багабанди” гэж єхєєрдєн нэрлэдэг байлаа. Зарим нь “мєндєл” ч гэдэг байсан юм. Тэр vеийн нэр дэвшигч Н.Багабанди маань Архи пивоны vйлдвэрт инженерээр ажиллаж байсныг ч хэлэх vv. Хээгvй бас хvн дамшиглахдаа мэргэжсэн гарууд “таньдагаар” нь Багабандидаа саналаа єгчихсєн нь тэр байжээ. Ерєнхийлєгчєєр сонгогдсон дєрвєн жил Н.Багабанди vнэхээр хичээж ажиллав аа. Хичнээн салхитай єдєр хэдэн цагаар ч хамаагvй гадаа зогссон vс нь хийсдэггvй тийм л нямбай хєдєлгєєнгvй хvн дєрвєн жил Ерєнхийлєгч байлаа. Ингээд 2001 оны Ерєнхийлєгчийн сонгууль боллоо. Н.Багабанди намынхандаа томорч байна гэнээ. Ямар ч алдаа хийгээгvй vсээ ч салхинд хийсгээгvй хvн маш єндєр санал авч таараа гээд “Би бараг 70 гаруй хувийн санал авна” гэж гэнэ.Сонгуулийн дvн гарлаа. Тэгтэл єнєє Н.Багабанди чинь ємнє нь авч байсан 60.81 хувиасаа бvр буурч дєнгєж л 58.13 хувийн санал авах нь тэр. Тvvний єрсєлдєгч нар болох Р.Гончигдорж 36.53, Л.Дашням 3.54 хувийн санал авч ялагдсан байв. Бас нэг vл ойлгогдох зvйл гарч ирэх нь тэр. Н.Багабандийн єєрийнх нь хэлсэнээр маш сайн ямар ч алдаагvй ажилласан хvн яахаараа дєрвєн жилийнхээ ємнєхєєс бага санал авав гээд гайхаж цєхрєв. Энэ хачин сонгуулийн дvнгээр хоёр зvйл илэрхий болов. Нэгдvгээрт, нєгєє жижиг шилтэй архи моодноос гарчээ. Хоёрдугаарт, нэг албан тушаал дээр нэг хvн дахин нэр дэвшихээр ємнє авч байсан саналаасаа 8-10 хувиар буурдаг болохыг мэдэв. “Дэлхийн улстєрийн онолоор энэ чинь аль хэдийнэ тодорхой болчихсон зvйл шvv дээ найзуудаа” хэмээн гадны судлаачид дvгнэсэн байлаа. Энэ vнэн байв. Н.Багабанди дєрвєн жилийн ємнє авч байсан саналаасаа яг 10 орчим хувиар буурсан санал авч судлаачдын нотолсон жишгийг батлаж єгсєн байлаа. Дараагийн Ерєнхийлєгчийн сонгууль 2005 онд тохиов. Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн тvvхэнд хамгийн олон буюу дєрвєн нэр дэвшигч єрсєлдсєн сонгууль боллоо. МАХН-аас Н.Энхбаяр, Ардчилсан намаас М.Энхсайхан, Эх орон намаас Б.Эрдэнэбат, БНН-аас Б.Жаргалсайхан нар нэр дэвшлээ. Тухайн vед Н.Энхбаярын рейтинг vнэхээр єндєр байсан. Тэр ОХУ-д тєлєх ёстой их єрийг тєлж барагдуулсан, нэг жилд бараг 20-30 ямар нэг юмны оны тэргvvний шагналыг авч, бvх хэвлэл мэдээллийг тэр єєрєє санхvvжvvлж байлаа. Гэхдээ л тэр дєнгєж 53.44 хувийн саналыг авчээ. Єрсєлдєгч нар нь болох М.Энхсайхан 20.5,Б.Жаргалсайхан 13.83, Б.Эрдэнэбат 11.3 хувийн санал татжээ. Хэрвээ энэ гурвын саналыг нэг хvн авсан бол Н.Энхбаярын авсан саналтай бараг тэнцэхээр байгаа биз. МАХН аливаа сонгуульд 15 хувийн саналыг сонгуулийн хэсгийн хороо болон СЕХ-ны ажилчдаар дамжуулан луйварддаг гээд бодохоор Н.Энхбаяр ялагдах шахжээ. Орон даяар санал тоолж дуусаагvй байхад М.Энхсайхан ялагдлаа хvлээн зєвшєєрч бууж єгсєн болохоор саналаа бvрэн тоолж дуусаагvй байсан хэсэг тойргийн хороод vлдсэн саналуудыг шууд л Н.Энхбаярынх хэмээн зарласан юм. За тэгээд нэгэнт сонгогдчихсон Н.Энхбаяр єнгєрсєн дєрвєн жилд хэрээрээ хичээж ажиллав. Тєрийн одон медалиудыг баруун солгойгvй шидэлж гавъяат сонгогч тєрvvлэхээ шахаж, элдэв дээдийн бурхан бvтээж, шашны хэлээр ч ярьж vзэв. Харамсалтай нь тvvнийг хичээх бvрт єєрийнх нь холбогдолтой янз бvрийн баримт сэлт гарч ирээд, ард тvмэн шvvх прокурорын vйл ажиллагаанд муу гэсэн дvн тавьсан нь тvvнийг нэлээд зовоосон байх. Ингээд 2009 оны Ерєнхийлєгчийн сонгуультай золголоо. Н.Энхбаяр дахиад л нэр дэвшив. Тvvнийг энэ удаа дєрвєн жилийн ємнє авч байсан 53.44 хувийн саналаасаа бага санал авна гэж судлаачид дvгнэж байна. Энэ нь дараах шалтгаантай. Нэгдvгээрт, тэр дахин нэр дэвшсэн тул ємнєхєєсєє 8-10 хувиар буурсан санал авч таарна. Энэ бол дэлхийн улстєрд нэгэнт тогтсон судалгаа. Бас тvvнийг Ерєнхийлєгч байх хугацаанд Ардчиллын 20 жилийн тvvхэнд анх удаа тєр нь ард тvмнээ буудаж таван хvн амь vрэгдэж, 200 гаруй залуу улстєрийн хэргээр шоронд хоригдлоо. Ийм аймшигтай зvйл болох нєхцєл бололцоог Н.Энхбаяр онц байдал тогтоосон зарлигаараа бий болгож єгсєн юм. Энэ бол тvvний рейтингийг доош нь татах эхний шалтгаан. Хоёрдугаарт, одоо тvvнтэй зєвхєн нэг нэр дэвшигч єрсєлдєж байгаа. Ємнєх сонгуулиудад ардчилсан баримжаатай намууд тус бvртээ нэр дэвшигч гаргаж саналыг тарамдуулдаг байсан бол одоо алдаагаа зассан. Єєрєєр хэлбэл, парламентад суудалтай намууд Н.Энхбаяраас татгалзаж Ц.Элбэгдоржийн тєлєє нэгдэв. Тэгэхээр Ц.Элбэгдорж ардчиллын тєлєєх саналуудыг єєртєє цуглуулаад дээрээс нь Н.Энхбаяраас залхсан, уйдсан олны санал тvvнд тєвлєрєх нь гарцаагvй. Энэ байдлаар бодож vзвэл Н.Энхбаяр 40 хувийн санал авах эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэр 2005 онд чvv ай л 53.44 хувийн санал авсан шvv дээ. Одоо vvнээсээ дахин нэр дэвшигчийн жамаараа 8-10 хувийн саналаа алдана гээд бодохоор бараг ялагдчихсан юм биш vv. Яахав сонгууль бvрт МАХН 15 хувийг луйварддаг гэж тооцсон ч энэ нь дvндээ дvн. Ингэхээр улстєрийн онолоороо бол Н.ЭНхбаяр ялагдчихжээ, зайлуул. Тоо хvснэгттэй байнга шадарлаж байдаг судлаачид vvнийг хэлэхийг хvсч байгаа ч тэднийг МАХН айлгаж загнаад горьгvй гэнэ.
Л.Мєнхбаясгалан

Эх сурвалж www.Bolod.mn

Sunday, January 25, 2009

Монгол цэрэг Египетэд ялагдсан нь

Сайн байцгаана уу. Бараг 2 сар орчим блог руугаа орж юм бичсэнгүй. Ойрдоо тун зав муутай байсан болохоор шинэ зүйл хайсангүй. Их Монгол улсын аян дайныг Египетчүүд зогсоосон гэдгийг мэдэх боловч яг юу болж өнгөрснийг мэдэхгүй байсан юм. Саяхан энэ тухай нэтээс олж уншаад мэдсэн зүйлсээ та нарт хүргэе. Хүн бүрт таалагдана гэж бодож байна. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэсэн үгийг дахин сануулах нь зүйтэй биз.
Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сvрийг дарсан хэмээн Арабын тvvхчид хєєрєлдєн бичиж, Лалын шашинтан хvн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ?Одоогоос 746 жилийн ємнє буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар тєєнєж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны єндєрлєг гэх хvний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сvvдэр дайрч байлаа.Энэ цэргvvд бол Лалын ертєнцєд эр зоригын тууль болон vлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргvvд байсан юм.1260 онд Хvлэг хаан Лалын ертєнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мєнхийн тушаалыг биелvvлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертєнцийг бvрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.Гэтэл яг энэ vед Мєнх Хаан євчний учир таалал тєгсєж Хаан ахаа алдсан Хvлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийггарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хvчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд тvvн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха НоёнХэт Буха Ноён бол Хvлэг Хааны шадар жанжин байж тvvний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мєхєєсєн туршлагатай жанжин байсан юм.Хvлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён єєрийн элчийг 40 нєхрийн хамт Египет луу илгээж Мєнх Хєх тэнгэрийн зарилгаар Хєхрєгчид хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, vvний эсрэг зогссон хэн бvхэн, тэдний гэр бvл бvхэлдээ хvйс тэмтрэгдэх бєгєєд бидний хvч чадал Истандариийн Рустамаас илvv болно.Та нар бууж єгч элчээ ирvvлж хvндлэл vзvvл эс бєгєєс байлдахад бэлтгэ гэжээ. Энэ vед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогvй Лалын сvvлчийн улс байсан бєгєєд Тvрэгvvд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск тєвтэй улс байлаа.Хаан нь Кудуз гэх тvрэг хvн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард тvмний талархлыг хvлээсэн байж. Тvvний цэргийн гол хэсэг нь Хорезмын сvvлчийн Хан Хvv Жалал Ад Дины цэргийн vлдэгдэл, тэдний vр сад байсан гэжээ.Монголын элч мєн нэмж ингэж хэлжээ. Хvлэгv Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик тvvнийг сєрж зогсож чадаагvй бєгєєд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд тvvний ах Их Хаан Мєнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч тvvний Арслангийн зоригт Луугийн хvчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал тvvнийг хэн ч зогсоож чадахгvй бєгєєд та нар vтэр тvргэн бууж єг гэж шаарджээ.Харин Мамлукын хаан єєрийн шадар тvшмэдvvдийн хамт зєвлєж бид бууж єгсєн ч байлдсан ч биднийг зєвхєн vхэл хvлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд vгvй ар талд Хойд Африкийн элсэн цєлєєс єєр ухрах газаргvй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхvv зоригтой шийдвэрт нєлєєлсєн бас нэгэн хvчин зvйл бол Хvлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ vед элч илгээж Мамлуктай цуг Хvлэгийг дайлая гэжээ.Бэрх Лал шашинтан гэж єєрийгєє нэрийдэж байсан боловч vнэндээ тvvнд Хvлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны vеэс Зvчийн vр садад хvртээсэн Кавказын нурууны ємнєд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хvлэгтэй булаацалдсан явдал бєгєєд энэ нь ч бас зєвтгєх талтай байсан бєгєєд , дайран дээр давс гэж Хvлэгийн цэрэгт хvч єгч Багдадыг эзэлж явсан Зvчийн удмын 3 Хан Хvv учир битvvлэгээр Хvлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хvv нар хор ууж vхсэн гэж баталсан аж.Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь vнэн боловч vндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж vзэх бvрэн vндэстэй гэнэ.Vvгээр ч зогсохгvй чухамдаа Єгєдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мєнх Хаанд авч єгсєн гол хvн бол Батын заавраар гардан гvйцэтгэсэн Бэрх байсан бєгєєд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал vvсжээ.Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгvйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгvйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгvл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хєдєлгєєнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгvй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжмж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха єєрийн хvчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.Энэ vед дайсан байрлалаа єєрчилж нууц отолтонд хэсэг хvчээ оруулан ухарч улмаар бvсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар єєрийг нь цохисон хэрэг болжээ.Энэ vед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хvлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж тvvний урмыг хугалснаас баатар зоригыг vзvvлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрvvд бэлэвсэрнэ, vнасан азарга маань vрэгдвэл Хааны адуун сvргийн гvv нэгэн жил унагалахгvй, гэвч Хаан биднээр бахархаж бидний єшєєг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргvvд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггvйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ.Мамлукын цэрэг ойд орж бvгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хvрээг эзэлж тэнд байсан хvvхэд, эмэгтэйчvvд тvvний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хvмvvсийг бvгдийг тарчилган цаазалжээ.Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын єргєєндєє авчирч ингэж хэлжээ, Худал vг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хvvхдийг хєнєєсний тєлєє буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, vvний хариуд хvлээтэй байсан Хэт Буха эгц єндийн босож ирээд огтхон ч айсан шинжгvйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би vvнийг чи биш бурхны таалал гэж vзнэ, чиний єнєєдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хvлэг Хаанд хvрмэгц тvvний хилэн бадарч Азербайжанаас Египет хvртэл єшєє хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хvлэг Хаанд над шиг цэрэг эр гучин тvм бий бєгєєд тvvний зєвхєн нэг нь би гэжээ. Тvvний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож тvvнийг vтэр цаазалж толгой гар хєлийг салган Мамлукын нутгаар шонд тараан єлгєсєн гэнэ. Vнэхээр Кудуз Султаны тvрхэн зуур баярласан бєгєєд хэдхэн хоногын дараа єєрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм.Баатар зоригт эрээ алдсан Хvлэг Хаан ихэд харамсан гуниглаж, тvvний нэрийг мєнхлєн vлдэж хоцросон гэр бvлийхнийг нь тэтгэж халамжилсан гэжээ.Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан , Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцvv болсноос Хvлэг Хаан баатар эрийнхээ єшєєг авч чадаагvй ажээ.1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Тvvний хvv Абага Ногайг дийлж тvvний хvрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгvй Хvлэг Хаан нас барж дайн тvр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хvчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ vедээ єєрєє нас барж дайн зогссон гэжээ. Энэ дайныг Хvлэгийг залгамжилсан Абага хаан vргэлжлvvлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг тєлєєлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ.Энэхvv дайн бол Чингисийн vр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бєгєєд 1264 онд Хубилай Аригбєхтэй байлдсан аж. Дайны зорилго ба тvvхийн давталтМонголын Эзэнт гvрний ил тунхагласан нэгэн тунхаглал бол Мєнх Тэнгэрийн таалалаар Монголчууд ертєнцєд эзэн суух ёстой гэсэн онол байсан бєгєєд Хєхрєгчид Хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн гэж тамгаа сийлсэн нь чухам ийм л учиртай билээ.Єгєдэй Хаан Хятадыг бvрэн эрхшээлдээ оруулхын сацуу баруун Оросоор дамжин баруун европыг эзлэн авч улмаар Лалын орнуудыг эзлэх бодлоготой байсан бол Мєнх Хаан Иран Иракийг эзлэн улмаар газрын дундад тэнгис Тvркээр дамжин баруун Европод хvрч дэлхийд эзэн суух дээдсийн гэрээслэлийг биелvvлэхээр зэхэж байсан юм. Их Монгол гvрний ємнєє тавьсан зорилго тухайн vед дэлхий дахинд гvйцэтгэж байсан vvрэгийг ойлгохыг хvсэж байгаа хvмvvс єнєєгийн Америк буюу Супер Повертэй харьцуулж vзэхийг барууны тvvхчид зєвлєсєн байдаг. Vvний жишээ нь 1252 онд Мєнх хааны зарлигаар Иран болон Арабын орнуудыг тєвхнvvлэх vvрэгийг тєрсєн дvv Хvлэг Хаанд єгчээ. ХvлэгХаан Иран Ирак Гvрж Армян Азербайжан улсуудыг эзлэн дуусгаж Иранд тєвтэй Табриз гэх хотоор нийслэлээ хийж дэлхийн тvvхэнд Ил Хаадын улс хэмээн нэрээ мєнхєлсєн хvчирхэг бєгєєд Монгол хvн болгон мэдэж бахархаж баймаар нэгэн улсыг байгуулсан юм.Яах аргагvй тухайн vед эзлэн тvрэмгийлэл нь энх амгалан байдал авчирч худалдаа наймаа цэцэглэж олон хэл шашны хvмvvс нэг дээвэр доор эвтэй амьдрах боломж олгосон нь онцлог билээ.Нэгэн жишээ татахад 1258 онд Багдад хотыг эзлэхэд хотын оршин суугчид, зарим удирдагчид хvсэлт тавин харгис хэрцгий Халифийн дарлалаас чєлєєлєх хvсэлт тавьсан байдаг. Халиф олзлогдсоныхоо дараа арвин их алт мєнгєєр хахууль барьж амиа гуйхад нь Хvлэг хаан ард тvмнээсээ харгис ширvvн аргаар хурааж авсан баялгаа ид хэмээн тvvний ам луу алт мєнгє цутгахыг тушаасан байдаг.Харин 525 жилийн хастай Аббасидын гvрний сvvлчийн хааныг Монгол ёсоор хvндэтгэж цусыг нь газарт дусаалгvй нойтон эсгийд боож хороосон гэдэг.Ийнхvv Монголчууд дэлхийг эзлэн нэг дээвэр дор нэгтгэн энх амгалан байдлыг тогтоон дундад зууны vед газар авсан vндэстэн ба шашны ялгаан дээрээс vvссэн эцэс тєгсгєлгvй дайныг зогсоогч хvчин болж байжээ.Хэдийгээр монголчууд дайн хийж байсан боловч дайны дараагаар тухайн улс орнуудын байдал хурдан сэргэж худалдаа наймаа улам хєгжиж байсныг судлаачид харьцуулан баталсан байдаг. Харамсалтай нь Мєнх Хаан Хятадад дайн хийж яваад халуун орны євчний учир амиа алдсан бєгєєд тэрээр жижигхэн хот шиг юм эзлэх гэж яваад хэтийн том зорилгодоо хvрч чадагvйдээ нас барахын ємнє ихэд харамссан байдаг нь тvvхэнд vлджээ. Монголын орчин vеийн томоохон тvvхч Ч.Далай гуай ч Эзэнт гvрний Хаан хvн жижиг дайнд єєрийн биеэр дайн толгойлон явж байж амиа алдсан нь алдаа болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мєнх Хаан нас барснаар Монголын эзэнт гvрэн задралын шатандаа орсон тєдийгvй Хубилай Хаан ширээнд сууж нийслэл хотыг Хархорумаас Бээжинд шилжvvлснээр Монгол нутаг давааны арын орон болж улс тєр эдийн засгийн ач холбогдлоо алдсан билээ. Тvvх давтагддаг гэж vv хэмээн хvмvvс гайхан асуудаг, хааяа тохиолддог байж болох юм.1241 онд Дунай мєрний эрэг дээр Унгарын Бэллэ хааны цэргийг бут ниргэж улмаар Легнитцд Польшийн армийг бутцохин Баруун Европыг эзлэн дуусгахад алхам дутуу байсан Монгол цэргийг гэдрэг эргvvлэн татсан шалтгаан Єгєдэй Хааны тэнгэрт хальснаас болсон билээ. Ийнхvv Лалын ба Христийн ертєнц Тэнгэр шvтээнт Монголчуудын бvрэн эрхшээлд ордогын даваан дээр Монголын Эзэнт гvрний 2 Хааны vхэл тэднийг аварсан байдаг. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь цэрэг дайны байдлыг судалсан судлаачид Монгол цэргийн хvчийг зогсоож чадах цэргийн хvч эсрэг талуудад байгаагvй гэдэг дээр санал нэгддэг билээ. Энэхvv Айн Жалутын тулалдаан єнгєцдєє харахад дэлхийг эзлэх Монгол цэргийг зогсоосон мэт боловч Хааны vхэл, Алтан Орд Ил Хааны улсын зєрчил л Монголчуудыг зогсоосон билээ.Vнэхээр Монголын эзэнт гvрнийг байгуулсан эзэд нь болох монголчууд хоорондоо байлдаж мєхєєсєн билээ.Айн Жалутын ялагдал, vр дагаварЭнэхvv тулалдааны ач холбогдолыг лалын тvvхчид єндрєєр vнэлдэг боловч энэ тулалдаан Лалын Ертєнцийг Ноёрхох Монголын санаархалд саад болоогvй билээ. Vvнтэй ижил тєстэй нэгэн жишээ бол 1280 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээн хєєрдєг Оросын тvvхчдийн жишээ билээ.Энэ тулалдаанд Мамай Хааны удирдсан Монгол цэрэгт хvч єгєх ёстой байсан Литвын цэрэг хоцорч Монголчууд хохирлоос сэргийлж ухарсан юмуу ялагдсан юм уу гэдгийг ялгах хэрэгтэй бєгєєд даварсан Москваг дараа жил нь Тохтамыш Хаан амархан эзэлж аваад шатааж шийтгэсэн байдаг.Vvнээс хойш 1480 хvртэл Москва татвараа Алтан Ордод єгсєн байдаг бєгєєд хэрвээ ач холбогдолтой гэж vзвэл 200 жилийн дараа л энэ байлдаан жинхэнэ утгаараа ач холбогдлоо єгсєн байх гэж бодогддог.Ил Хааны улс Мамлуктай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил Хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа єшєєг авсан байдаг, 1399 онд Доголон Тємєр Хаан бас нэгэн удаа Дамаскийг шатаасан байдаг.Энэхvv удаан vргэлжилсэн амжилтгvй дайныг судалсан эрдэмтэд олон хvчин зvйлийн нєлєєг авч vзэхийг санал болгосон байдаг.Сирийн нутаг бэлчээрийн даацгvй байсан, Мамлукын удирдагчид монгол цэргийн бvрэлдхvvнд байлдаж явсан монгол цэргийн тактикийг мэддэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил Хааныхан тvvнийгээ ашиглаж чадаагvй, Нєгєє фронтод Алтан Ордны Хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хvчин зvйл нєлєєлсєн байдаг.Хэдийгээр Монголчууд Мамлукын улсыг бvрэн мєхєєж чадаагvй ч Лалын ертєнцийг бvхэлд нь эхшээлдээ байлгасан юм.Ил Хааны улсын Хаад єєрсдєє Лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бєгєєд Лалын ертєнцийг удирдан чиглvvлэгч гол хvчин болон хувирсан бєгєєд тvvний халааг авсан Доголон Тємєр Хаан ба Монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хvртэл энэхvv vvргийг гvйцэтгэж байсан юм.

Saturday, November 22, 2008

Finale NotePad 2008

Hi ALL!!! Бүгд сайн сууж байсан биздээ. Гадаа нэг хэсэг хүйтэрч байгаад буцаад дулаарч эхэлж байх шиг байна. Саяхан нэг тун дажгүй програм оллоо. Хөгжимд дуртай, хөгжим нотны мэдлэгтэй хүмүүст хэрэгтэй эд бололтой. Би нэг хэсэг хөгжим тоглож сурах гэж нот сурч байсан юм. Тухайн үедээ энгийн нотнуудыг нэрлэдэг л болсон боловч үргэлжлүүлж тууштай сурах боломж олдоогүй юм. Гэхдээ тэрнээс үлдсэн бага сага юм байдаг. За та бүхэн миний өнөөдөр ямар програм танилцуулах гэж байгааг гадарласан байх. Энэ бол бидний хэрэглэдэг notepad програмын нот бичиж хадгалж, бичсэн кодоо сонсож засаж болдог тун дажгүй програм байна. Төгөлдөр хуур, оркестр, симфони гээд нэлээд хэдэн төрлийн нотууд бичиж болдог. Би энэ салбарын мэргэжлийн үг хэллэг мэдэхгүй болохоор бүрэн ашиглаж чадахгүй байна л даа. Суулгаж энэ тэр болохгүй шууд ажилдаг, хэмжээ ч бага эзэлдэг тун дажгүй програм байна. Хааяа нэг зугаагаа гаргахад тохирох л тоглоом байна.

За татаад аваад өөрийн аяаа зохиогоорой! GOOD LUCK!!!
download : http://hanfpics.com/DATA/ProgrammHangamj/[www.tulhuur.com]_Finale_NotePad_2008.rar or
http://rapidshare.com/files/154718617/_www.tulhuur.com__Finale_NotePad_2008.rar

Monday, November 17, 2008

Бяцхан сайн үйлсийн аян


HI ALL!!! Блогтоо юм бичилгүй нэлээд удлаа. Бүгдээрээ сайн сууцгааж байсан биздээ. Ойрдоо хүйтэрснээс болж ханиад хүрэх гээд байгаа бололтой толгой өвдөөд байх боллоо. Саяхан хамт суралцагсадтайгаа хамт нэг өдрийг бусад хүмүүст туслахаар шийдлээ. Яг ямар хүнд туслах вэ гэдэг дээр нэлээд ярилцаж амьдрал нь хэцүү түлээ мод оо хагалах, ус зөөх зэрэг ойр зуурын ажлыг нь хийж өгөх хүнгүй боловч ажил хийж яваа хүнд туслая гэж бодлоо. Тэгээд цагаан утас ажиллуулдаг настай эмээ нарт туслая гэж бодлоо. Эхний туслах гэж асуусан 2 хүн маань туслуулахыг төдий л боддоггүй захын ойр хавьд утас ажиллуулдаг хүмүүс дээр очь гэлээ. Тэгээд бөмбөгөр зах руу очиж эхэлж харсан нэг эмээ дээр очиж учраа хэлтэл шууд хүлээж аваад гэр лүүгээ хамт дагуулж явлаа. Бид ч яг л хайж байсан хүн ээ олсон боллоо. Баянхошууны Хөтлийн буудал дээр буудлаасаа нэлээд хол уулын орой дээр хамгийн захын айл болохоор нэлээд очиход жаахан алхсандаа . Гэрт нь тэр эмээгийн нөхрөөс өөр эрэгтэй хүнгүй тул бүх хүнд ажлыг нь нөхөр нь хийдэг байж. Бид хэд тэр айлын модыг нь хурааж, хагалж бас усанд явсан. Гэхдээ гэр нь их цэмцгэр их ажилсаг айл байсан болохоор хийх ажил ч бага байсан. Бас уулын орой дээр болохоор агаар сайхантай яг л зуслан дээр байгаа юм шиг утаа энэ тэр байхгүй хамар онгойгоод л явчихсан. Бид хэд хүнд туслах гэж очсон биш харинч сайхан байгальд гарах шиг болж ард талын уулан дээр нь гарч нэлээд хөгжилтэй байсан шүү. Орой нь харин усны машин хүлээж нэлээд удсан шүү. Гэхдээ тэр өдөр өөр хүнд чин сэтгэлээсээ тусалсан болохоор бүгд л сэтгэл хангалуун буцсандаа. GOOD LUCK!!!

Friday, November 7, 2008

Аргагүй л Америкийн ерөнхийлөгчид өрсөлддөг хүмүүс байна даа

Саяхан Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийг дэлхий нийтээрээ л харж үр дүнг нь хүлээлээ. Анх удаа Америкт хар арьст ерөнхийлөгч гарч Обамагийн эцгийнх нь төрсөн улс болох Кенд тэрхүү өдрийг үндэсний баярын хэмжээнд тэмдэглэсэн байна лээ. За за энэ ч яахав гол нь тэдгээр хүмүүс ганц улс төр ярихгүй бас өөр зүйлд ч авьяастай юм байна энэ бичлэгийг хараад та нэгийг бодно биз. Хариултаа үлдээгээрэй

Thursday, October 30, 2008

Halloween буюу сүнсний баяр



Монголчууд маань сүүлийн үед баяр наадмыг алгасахаа больжээ. Уг нь дээхэн үед шинэ жил,эх үрсийн баяр, эмэгтэйчүүдийн өдөр, цагаан сар, улсын баяр гээд болдог шиг санаж байна. Харин сүүлийн хэдэн жилээс christmas буюу зул сарын баярыг тэмдэглэдэг болсон. Энэ баярыг өнгөрсөн цуглааныхантайгаа тэмдэглэсэн. Яг ном ёсных нь дагуу болоод ч тэр үү уур амьсгал, нөхөрлөл, үйл ажиллагаа гээд бүгд гайхамшигтай сайхан байсан. Энэ талаар сэтгэгдэлээ ч бичсэн шиг санаж байна. Одоо тун удахгүй Сүнсний баяр болох гэж байна. Энд тэндгүй л Halloween баярын party гээд л байх юм. Манай сургууль дээр хүртэл зарлал байж байна лээ. Хүмүүс уул нь баяруудын тухай бага сага мэдлэгтэй болвол эдгээр баяруудыг яаж тэмдэглэх тухай мэдэх л байхсан. За ингээд энэхүү баярын тухай өөрийн мэддэг багахан зүйлсийг та бүхэнд хүргэе. Анх Хүүхдийн ордны англи хэлний дугуйланд явж байхдаа энэ баярын тухай сонсож 2 ч удаа оролцож байсан юм. Тэр үедээ бага байсан болоод ч тэр үү чихэр, энэ тэр аваад гоё л дурсамжтай үлдэж байсан. Уг нь энэ баярыг хүүхдүүдийг баярлуулах гэж тэмдэглэдэг л дээ . Гэхдээ том ах эгч нар маань барьцаад байх шиг байгаан. За ингээд бодлоо өндөрлөе.
Halloween
Анх энэ баярыг хуучны Ираланд үндэстэнгүүд тэмдэглэж иржээ. 10 сарын 31 өдрийн яг нар жаргах үеээс эхлээд буюу үдэш болох үед дэлхий дээр бүх сүнсүүд цуглаж тэнэдэг гэж үздэг бөгөөд тийм болохоор айл бүхэн гаднаа сүнснүүдэд хоол үлдээж тэднийг дайлдаг байна. Мөн тэр өдөр баг костьюм өмсөж явах нь тэдгээр сүнснүүдэд танигдахгүйн тулд өөрсдийгөө нуун далдаг байсных гэнэ. Энэ дөрийг эртний Ромд хүртэл том фестивал болгон тэмдэглэсээр ирсэн. Одоо энэ баярыг ихэнх христ шашинтай улсууд тэмдэглэдэг бөгөөд хамгийн өргөн тэмдэглэдэг нь Ираланд, Шотланд мөн Америк болон Канад улсууд юм.Англи улс болон Хятад улс хүртэл энэ баярыг тэмдэглэдэг байна. Харин латин америкын улсуудад бол Чөтгөрийн баяр гэж нэрлэн тэмдэглэдэг. Америк улсад 19р зуунаас эхлэн тэмдэглэн ирсэн бөгөөд энэ нь евродын оронуудаас олон мянган дүргэвчид ирсэнтэй холбоотой юм. Одоо энэ баяр нь америкийн хүүхдүүдийн хувьд шашны бус баяр бөгөөд бусад улсад бол бараг шашны баяр хэвээрээ байсаар байгаа. Энэ баярын хамгийн гол симбол болсон зүйл бол улбар шар хулуу. Хойд Америкед Чарли гэдэг нэг харамч баян хүн байж гэнэ. Тэр бас их харамч хүнд мөнгө зээлдэггүй их хяхар муухай ааштай хүн байсан. Чарли үхсэнийхээ дараа сүнс нь эд хөрөнгөндөө хорогдоод яг 10.31-д хулууны хэлбэрээр үзэгддэг болж. Ойр орчмынх нь айл хөрш энэ хүний сүнснээс айж гэрээсээ холуур явуулах хамгийн томыг нь сонгож аваад орой дээрээс нь тэгшхэн зүсэж авч байгаад доторх зөөлөн эдийг нь бүгдийг нь ухаж аваад дараа нь хулууныхаа хана дээгүүр дүрс гарган цоолж тэгээд хулууныхаа дотор талд лаа асаагаад тавьдаг. Тур үеийн хүмүүс Чарли энэ хулуунуудыг дагаж явдаг гэж итгэж байсан тул жил бүр ингэж бэлддэг болжээ. Хожим нь энэ нь бусад хүмүүст хүрч одоогийн хэлбэртэй болсон юм. Энэ баярын хамгийн гол 2 өнгө бол улбар шар болон хар өнгө юм.Энэ баярын бас нэг том заншил бол TRICK OR TREAT юм. Хүүхдүүд янз бүрийн сүнс, шулам, чөтгөрийн хувцас өмсөөд айл айлын хаалга тогшин энэ үгээ хэлж янз бүрийн амттан цуглуулдаг. TRICK нь заль мэх, хууралт, TREAT нь чихэр, амттан. Утгачлавал Чихэр жимс өгөхгүй бол танд бид муу юм хийнэ шүү гэсэн утгатай. Тэдгээр хүүхдүүдийг баярлуулахгүй бол муу зүйл болно гэж үздэг байсан хүмүүсийн мухар шүтлэгээс үүссэн гэх үү дээ. Гэхдээ энэ нь одоо хүүхдүүдийг баярлуулах маш гоё хэлбэр гэж боддог. Сүүлийн үед барууны орнуудад томчууд баг өмсөн баярлалдах болсон. Ялангуяа алдартай улс төрчдийн дүртэй багууд хамгийн эрэлттэй болсон. Энэ жил Америкийн сонгуульд өрсөлдөж байгаа Барак Обама, Маккейн болон Альяскийн амбан захирагч мисс хүүхний дүртэй багууд хамгийн эрэлттэй бүр лангуун дээр тавигдсан даруй даа зарагдаад дэлгүүрийн эздийн санааг зовоож байгаа тухай яригдаж байсан шүү. За за эцэст нь маргааш болох Halloween баярын мэндийг хүргэе. Зурагтаар аймшгийн кино, хүүхэлдэйн кино гарах байх шүү. Гадаад сувгуудаар бол өдөржингөө л гардаг даа. Good Luck!!!

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template