Thursday, May 7, 2009

Залуучуудад ээлгүй ерөнхийлөгч Энхбаяр

Нэг vе манай залуучуудын тавны хоёр нь ямар нэгэн байдлаар Ардчилсан социалист vзэл гээч юманд хамрагддаг болчихсон байсан. Ямар сайндаа их, дээд сургуулиудын оюутнууд хичээл номондоо анхаарахын оронд тийм ч аймгийн ийм ч Ардчилсан социалист vзэлтэй оюутнуудын хурал цуглаанд оролцож байна гэж наагуур цаагуур гvйдэг байлаа даа. Энэ талаар нийтлэлч Баабар аргаа барахдаа Ардчилсан vзэл, Социалист vзэл хоёр чинь єлгvvр, дvvжлvvр хоёр шиг л юм шvv дээ хэмээн халаглаж байхав дээ. Н.Энхбаяр тийнхvv Ардчилсан социалист vзэл гээчээ єргєжvvлэхийн тулд баахан эрдэм чадваргvй залуучуудыг элдэв яам тамгын газруудад дэд сайд хvртэлх албан тушаалыг хашуулж байхав дээ. Холыг бодсон, хорон муу санаатай Н.Энхбаярын уг vйлдлийг харсан залуучууд тvvнийг л дагаад байвал юм, юманд хvрч болох юм байна гэсэн бодлыг тэр vед тархиндаа суулгачихсан юм. Уг нь Н.Энхбаяр дээрх зохиомол байгууллагуудыг бий болгохдоо Монгол тєрийн гvйцэтгэх засаглалыг нэлээд хэдэн жил атгандаа барьж байх, цаашилбал зугуухан тєрийн тэргvvний сэнтийд залрахад нь суурь vндэс нь болно гэж тооцоолсон нь харагддаг юм. Гэтэл 2004 онд Ардчилсан нам гэв гэнэт санаанд оромгvй амжилт олж Н. Энхбаярын холын шуналыг таслаад хаячихсан билээ. 2005 онд тэрээр арга буюу Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдєх хэрэгтэй болсон юм. Тvvнийг Ерєнхийлєгчийн тєлєє єрсєлдєхєд нь тав, зургаан жил гар хєл нь болсон залуучууд нь ганц удаа ч харин хэрэг болсон л доо. Vvнээс хойш л Н. Энхбаярыг аялдан дагагч залуучуудын арми уруудан, доройтож эхэлсэн гэхэд ер хилсдэхгvй. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны Ц.Тvмэнгэрэл, Санхvvгийн зохицуулах хорооны С.Бадраа нар чинь аль аль нь Н. Энхбаярын загалмайлсан залуучуудын байгууллагын гишvvд. Хадгаламжийн банкны 14 тэрбум тєгрєгийн эзэн Чимэдцэрэн мэт нь мєн л Энхбаярын залуучуудын байгууллагын гишvvд. Хvрэлсvх, Занданшатар мэт нь харин яаж шvv нэг амь vлдэв дээ. Занданшатар нь ч яахав хулчгар амьтан хадаг яндраа барьж байгаад амь мултарсан гэдэг, Хvрэлсvх нь шоронд орчих шахаад арай гэж нэг юм Н. Энхбаярыг дахин Ерєнхийлєгч болгохын тєлєє зvтгэнэ гэж ам єчгєє єгч байж дахин хvний нvvр харах эрхтэй болж байх шиг байна. Энэ мэтээр нь дурдаад байвал Н. Энхбаярыг бараадсан олон залуучууд амьдралынхаа жанжин шугамаас хазайж буруу замаар будаа тээсэн дээ. Ер нь одоо Н. Энхбаярыг нэг vе дагаж салбаганаад Ардчилсан социалист vзэл энэ тэр гэлцээд байсан залуучууд одоо яаж явна гэж санана. Ихэнх нь л нэг гонжоомны гол болсон ажилгvй залуучууд. Ямар ч чадвар байхгvй, олигтой мэргэжил эзэмшээгvй хэдэн зуун залуучууд. Яаж нэг дарга больё доо гэж мєрєєдєхєєс цаашгvй. Єнгєрсєн намрын сонгуулиар л гэхэд Ху намын баахан залуучууд дvvрэг, хорооны иргэдийн хуралд єрсєлдлєє дєє. Тэд чинь хийх ажилгvй болчихоод л тэгж яваа юм. Арга ч vгvй дээ. Ид сайхан сурч боловсрох насан дээрээ Ардчилсан социалист vзэл энэ тэр гэж энэ дэлхий дээр байхгvй сонин хачин vзэл санаанд хууртан гvйж явсан улс буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээж байгаа vлгэр нь л тэр байхгvй юу.

Н. Энхбаяр залуучуудыг хэрэгтэй цагт нь ашигласан шиг ашиглачихаад хэрэггvй цагт нь хvссэнээрээ тvлхэж хаядгийн хамгийн тод жишээ гэхэд л байгаль орчны сайд Шийлэгдамба гэгч нєхєр. Н. Энхбаяр Хvрэлсvхийг Ху намын ерєнхий нарийн бичгийн дарга болгох хороо найруулчихаад хажуугаар нь залуучууд Ху намын удирдлагад гарч ирж байгаа юм шиг сэтгэгдэл тєрvvлэх vvднээс Шийлэгдамбыг дэвшvvлээд унагаж байхыг нь харахгvй юу. Єч тєчнєєн хvн санал єгдєг намын бага хурал дээр Шийлэгдамба бараг л єєрєє єєртєє санал єгч байгаа нь харагдсан шvv дээ. Vнэхээр Н. Энхбаяр Шийлэгдамбыг дэмжсэн бол єєрийнх нь фракцын хэдэн арван хvн Шийлэгдамбад саналаа єгч таарна шvv дээ. Одоо Шийлэгдамба нь хийсэн ажилгvй нэг сайхан амьтан гудамжинд лааз єшиглєчихсєн явж байна лээ. Ингээд л улс тєрийн карерь нь дуусч байгаа юм даа зайлуул. Тэгэхдээ Н. Энхбаярын балаг vvгээр дуусахгvй ээ.

Ардчилсан социалист vзэлтэй олон залуучууд єдрєєс єдєрт толгойгоо шааж эхлээд байгаа юм. Мєдхєн тэд нь хvний хийгээгvй муу муухай бvхнийг хийж эхэлнэ л дээ. Ардчилсан социалист залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Мєнхбат гэгч нэг нєхєр байсан. Хадгаламжийн банкны хэргээр цагдаад баахан л дуудуулсан гэж байгаа. Одоо мєн л ажилгvй яваа. Тэр нєхєр л гэхэд "Болор цом"-ын наадмын хорин хэдэн жилийн тvvхэнд анх удаа єч тєчнєєн сая тєгрєгєєр шvvгчдийг авлигадаж байгаад тэрггvн байрыг нь худалдаж авсан юм гэх чинь билээ. Н.Энхбаярын бий болгосон Ардчилсан социалист залуучуудын нvvр царай нь нэг иймэрхvv. Зvв зvгээр л хичээл номдоо шамдах ёстой залуучууд элдэв залуучуудын байгууллагын гишvvн болж Ху намын дарга нарыг дагаж далдаганан гvйснээр юу болов. Манай нийгмийн ирээдvйг чирч явах ёстой ирээдvйн боловсон хvчнvvд маань амбийцаас цаашгvй манкурт боолууд болсон шvv дээ. Энэ байдлыг хэн бий болгосон юм бэ. Эзэн нь тов тодорхой тэр vеийн Ху намын дарга асан, эдvгээгийн Ерєнхийлєгчийн суудлыг дахин горилогч Намбарын Энхбаяр. Энэ утгаар нь авч vзэх юм бол Н.Энхбаяр залуучуудад хамгийн ээлгvй, халтай хvн болж таарч байгаа юм. Нэг ёсондоо Монголын залуучуудын нэгэн vеийг эдvгээгийн хорин таваас гуч гаруй насны бvхэл бvтэн залуучуудыг vеэр нь, системээр нь бохирдуулсан хvн бол Н.Энхбаяр юм шvv дээ. Цаашдаа тvvний бий болгосон амбийцтай залуучууд нь яаж хєгєє хєлдєє чирэх нь ил дол болохоор бvх зvйл тодорхой болно л доо. Хамгийн гол нь, тэр бvхнийг Н. Энхбаяр єєрийнхєє урт удаан ноёрхолын тєлєє бий болгосон гэдэгт л хамаг муу муухай зvйл оршиж байгаа юм шvv дээ. Н.Энхбаяраас єєр ямар ч тєрийн тэргvvн, улс тєрийн лидер ингэж залуучуудыг олноор нь, системээр нь улс тєржvvлж, єєрийнхєє тойрон хvрээлэгч болгож бэлтгээгvй юм шvv дээ. Харин Хятад л дарангуйлагч Мао улаан хамгаалагчид гэгч улаан сарнайгийнхан шиг улс тєржсєн залуучуудыг гаргаж ирж хvний нийгмийн тvvхэнд бузар булай зvйл хийсэн юм байх чинь лээ.

Яруу найрагч Є.Эрдэнэ
Эх сурвалж www.bolod.mn

0 comments:

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template