Hi all! Өдрийг сайхан өнгөрөөж байна уу. Ойрдоо хүйтний эрч наашилж хөхүүрийн ам цаашлахыг сануулах мэт хүтэрч гадаа хүйтэн бороо зүсрэх боллоо. Хэд хоног олимпын аваргуудынхаа медалийг нь тэмдэглэж дээдсээсээ доодох хүртэл бүгд л баярлалдлаа. Медаль авсан сургаар машинтай болгон сигналаа дуугаргаж хотоос давхилдан согтуу эрүүл нь мэдэгдэхгүй залуус хүүхнүүд машины цонхоор биеэ гарган байдаг чадлаараа л хашгирч хөөрөлдлөө. Уул нь бензиний үнэ нэмэгдэж автобусууд 400-р явдаг болсон нь над шиг оюутнуудад нэлээд хүнд зүйл болж хурдхан билетээ авхын түүс болж байна. Гэвч гуйрамч гудаггүй гэдэг шиг хотын нэг захаас нөгөө зах хүртэл хурд нэмэн давхилдах залуусыг хараад маргааш эд нар яах бол гэсэн бага зэргийн айдас төрөх шиг. Ер монголчуудыг хараад байхад эвтэй бол хүчтэй гэдэг үг бага ч гэсэн хэрэгжээд байна уу даа гэсэн бодол төрөх юм. 7-1- ий харамсалтай үйл явдал, Түвшинбаярын алтан медалийг тэмдэглэж талбай дээр цугларсан хүмүүс , Бадар-Ууган, Сэрдарамын тоглолтыг үзэх гэж талбай дээр ирсэн хүмүүс. Бид урьд нь улсын баяр, цагаан сараар л ингэж цугладаг санагдаж байна. Гэхдээ ингэж санаа нэгдэж цуглаж байгаа нь муу зүйл биш боловч эдгээр хүмүүсийг удирдах хүн үгүйлэгдэж байгааг сануулах мэт эхэндээ зүгээр баярлаж байгаад сүүлрүүгээ архидаж гудамж талбайгаар орлин бусаддаа саад учруулах нь харамсмаар. Дээдэх хүмүүс нь суудлаа булаацалдаж бидний толгойг эргүүлэх ярилцлага энэ тэр өгөх бэлдэх гээд завгүй байхад бид хэд эзэнгүй хоньд мэт баярлалдаж байхаас ч өөр яах билээ. Олимпын дараа сумогийн тойргийн барилдаан тэгээд л хэд хоногийн дараа 9-1 болж сурагч, оюутнууд бужигнаж ажил төрлүүд орж эхэлнэ. Монголд ядуурал газар авлаа гэж ярьж байгаа боловч доод тал нь 60'000 төгрөгийн үнэтэй сумогийн билетийг авч үзэх гэсэн хүмүүс билет олох гэж танил талуудаасаа асууж байгаа сурагтай. Ингэхээр монголын бодит байдал гэж чухам юу болохыг таахад хэцүү юм. Энэтхэгийн орон шиг баян ядуугийн ялгаа нь тэнгэр газар шиг болчихвол хэцүүдэх байхдаа. Хурдхан энэ баярууд дуусч ажил төрөл жигдгэхгүй бол жил бүр л яригддаг нөгөө халаалт дулаан, нүүрс, утааны асуудлууд босч ирнэ. Саяны сонгууль баяруудын хажуугаар хотын өвлийн бэлтгэл явж л байгаадаа гэсэн найдлага өвөртлөөд л хүлээж суухаас яах билээ. За за энэ хүргээд өнөөдрийн сэтгэгдлээ дуусгая
Categories
- music (10)
- Software (14)
- technology (3)
- магтан дуу (2)
- Мэдээлэл (6)
- Шинжлэх ухаан (1)
Холбогдсон улсууд
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment