Sunday, September 28, 2008

Сар Дэлхий хоёр 50 сая км зайнаас


НАСА-ийн "Дийп Импакт" автомат станц нэгэн сүүлт од руу зориудаар хиймэл "солир" унагаж мөргөлдөлтөөр цацагдсан сүүлт одны хэлтэрхийнүүдийг судалсан. Үүний дараа автомат станц цаашаа явсаар байсан бөгөөд энэ 5 сарын сүүлээр Сар Дэлхийн урдуур явж өнгөрөх яг тэр мөчийг тааруулан Дэлхий рүү эргэн харж зураг авчээ. Эдгээр зургуудыг эвлүүлэн дараах видеог хийсэн байна. Дэлхий Сар хоёрын зургийг хамтад нь авсан олон зураг бий боловч энэ нь анхны хөдөлгөөнтэй зураг боллоо.

Карл Саганы хэлснээр: таны уулзаж учирч байсан бүх хүн, амьдарч байгаад хальсан бүх хүн, өөрсдийн амьдралаа энэ цэнхэр бөмбөрцөг дээр өнгөрүүлсэн байгаа. 21-р зууны иргэд бид, хувьсаж өөрчлөгдөх, танин мэдэх хүслээ хангах хувьтай бичнүүд бид, өнөөдөр төмөр туршуулуудыг сансрын гүн рүү илгээж эргэн өөрсөд рүүгээ харах чадалтай болжээ.

0 comments:

Template by - Abdul Munir | Daya Earth Blogger Template