Hi all!!!. Сая 5 хоног 8.11-15-ы хооронд Либератар сангийн зуны амралт, сургалтанд суулаа. Зүгээр нэг амралтанд явж хэд хоног амарсан ч биш унтсан ч биш явдгийг бодвол нэлээд хөгжилтэй, юм сурч амарч чадлаа. Нийт хотоос 65 амрагч 5-н багштайгаар хотоос 120 гаран км зайтай байдаг дуган хад гэдэг амралтын газар 2 зуулчны автобустай нэлээд олуулаа очлоо. Хотоос явах гэж бас нэлээд удсан шүү. 9 цагаас явна гэж байсан боловч нэлээд удаж замдаа зарим нэг нь дэлгүүрээс юм авна гэж автобус зогсоогоод бараг өдөр 1 цаг болж байхад арай гэж хүрэн өрөө өрөөндөө орох гэж бас л нэлээд хүлээлгэсэн шүү. Бидэнтэй хамт сая УИХ-д сонгогдсон МУИС-н хуулийн багш Тэмүүжин эхнэр том охиныхаа хамт 4 өдөр хамт байж хичээл заан цагийг зугаатай өнгөрөөсөн. Амралтанд явсан хүмүүсийн ихэнх нь хуулийн анги бөгөөд олонх нь бие биенээ таньдаг зарим нэг нь өмнө энэ сургалтанд сууж байсан хүмүүс байсан. Эхний хичээлээрээ бид амралтын турш мөрдөх дүрмээ тус тусдаа хуваагдаж бүгд л нэгэн зэрэг баталцгаасан. Хамгийн таалагдсан хууль нь "охидууд 2-р хоолоо залуучуудад өгөх" гэж байсан боловч хэлэлцэгдээгүй үлдсэн. Энэ хэдэн өдрүүдэд эрх чөлөөний философи үзэл санаа, ардчиллын сул болон давуу талууд ардчиллыг гуйвуулж болох жишээнүүд , хувь хүний эрх чөлөө, эрхээ ардчиллаар яаж баталгаажуулах гээд л олон үзэл санааны талаар сурч, лекцэээр жишээ сонсож хүмүүстэй харьцах харьцаан дээр илүү ойлгож авлаа. Хамгийн үр дүнтэй болж байсан зүйлс нь 3,4 удаа хүмүүсийг хэсэг болгон хуваагаад мэтгэлцүүлж, ойлгосноо бусадтай яриулж өөр хүмүүсийг баг болгож ажиллуулж байсан . Гэхдээ зарим нэг нь эхний өдөр хууль баталж байхдаа Тэмүүжин багшийн хэлсэн "Бүгд энэ гар өргөсөн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ шүү" гэж байсныг мартаж өөрийн зугаа цэнгэлээ илүүд бодож орой үдшийн цагаар бүсаддаа саад учруулж байсан нь жаахан харамсмаар. Эхний өдөр хүмүүс биенээ сайн танихгүй байсан болоод ч тэр үү эрт унтацгаасан . Дараачийн өдрөөс нь эхэлж энд тэнд хэсэг бүлгээрээ мафи, покер тоглоцгоож гитартай нэгэнтэйгээ хамт дуу дуулцгааж хөл хөдөлгөөн тасрахгүй байсан. Миний бие унтхыг хичээсэн боловч хажуу талын өрөөнд дуу дуулаад цаад талын өрөөнд хөзөр тоглоод унтахад бэрхшээлтэй байсан болохоор өөрийн эрхгүй тоглоомонд нь татагдаж орсон. Бид нарын буцаж явдгийн өмнөх өдрийн орой нь УИХ-н гишүүн Бат-Үүл, Бадамдамдин болон бас нэг профессор ирж Монгол орон гурав дахь хөрш оронг яаралтай олох ёстой болон ашигт малтмалын талаар мөн улс төрч хүн болон либерал үзэлтэний талаар ярьж нэлээд маргаантай сэдэв өрнүүлсэн. Дараа нь зочноор мөн дуучин Quiza , Lemons хамтлаг ирж өөрсдийн дуугаа өргөсөн. Би рок хөгжмийг нэг их сонсдоггүй мөн тэнд байсан өсгөгчүүд нь нэлээд чанга дуугарч дотор байхад хүндрэлтэй байсан болохоор гадаа зогсож байтал лекц ярьж байсан зочид маань гадаа гарч ирэн надад УИХ гишүүн Батзандантай ярилцах сайхан боломж олдсон. Гишүүнээс Монголын ирээдүй яагаад заавал уул уурхай болоод байгааг болон өөр гарц байгаа эсэх мөн уул уурхайн дараа монгол улс ямар чиглэлээр явах талаар асууж нэлээдгүй хариулт авч чадсан нь миний хувьд тун сайхан хэрэг байсан. Ярилцаж дууссаны дараа дотор орж хүмүүстэй хамт нэлээд бүжиглэж орой нь хөзөр тоглож нэлээд оройтож унтсан. Мөн тэр өдөр Түвшинбаяр алтан медаль авч Монголчуудыг баярлуулан амралтанд байсан бид хэд ч гэсэн зурагттай ганц өрөөндөө шахцалдан, өрөөнд багтахгүй байсан зарим нь гадаа цонхоор харж нэлээд баяр хөөр болцгоосон. Орой зурагтаар талбай дээр цугларсан олныг болон харж бас төрийн өндөрлөгүүдээ харж нэлээдгүй инээсэн. Тэнд байсан зарим нэг хүмүүс энэ бол улс төрийн шоу гэцгээж байсан боловч ихэнх нь таамаглаагүй зүйлээ харсан болохоор ханатлаа инээцгээсэн. Миний хувьд бүх Монголчууд баярлаж байгаа хэдий ч төрийн өндөрлөгүүд маань тиймэрхүү байдалтай харагдахад тааруухан л сэтгэгдэлтэй байсандаа. Маргааш нь дүгнэлт хичээл орж мөн тэнд авчирсан номнуудыг хуваах гэж бас нэлээд зүйл болсон шүү. Номын тоо хязгаартай байсан болохоор хүмүүс сонирхсон номоо авах гэж сугалаа хүртэл сугалсан шүү. За ингээд юм хум аа цуглуулж явах цаг болон автобус ирж бүгд хотын зүг баяртай буцсандаа. Амралтанд байхад агаар тун сайхан байсан болоод ч тэр үү хотод ирэхэд хоолой хорсоод толгой эргэж байсан. За за энэ 5 хоног тун зугаатай бөгөөд ашигтай өнгөрлөө. Үүнд явуулах боломж олгосон ажлын газрын хүмүүстэй бүгдэд нь баярласнаа илэрхийлье. Good Luck!!!
Categories
- music (10)
- Software (14)
- technology (3)
- магтан дуу (2)
- Мэдээлэл (6)
- Шинжлэх ухаан (1)
Холбогдсон улсууд
Tuesday, August 19, 2008
Либератар зуны сургалт
Posted by
Spooky
at
2:06 AM
Subscribe to:
Post Comments (Atom)
1 comments:
Намрын налгар сайхан өдрүүдийг сайхан өнгөрөөжээ. Олон сайхан, зугаатай үйл явдлууд болсон байна. Амралтыг ингэж л өнгөрүүлдэг байх. Гоё явжээ. :)
За амжилт хүсье.
Post a Comment